ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2025” ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ, ЯАРМАГ БОЛЖ БАЙНА

2 долоо хоног
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2025” ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ, ЯАРМАГ БОЛЖ БАЙНА
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан үйл ажиллагааг танилцуулах ажлын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлт 2025” өдөрлөг, хөдөлмөрийн яармаг болж байна.
Энэхүү арга хэмжээнд аймагт үйл ажиллагаа эрхэлж буй бүх хэвшлийн ажил олгогч аж ахуй нэгж байгууллага, ажил хайгч, ажилгүй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөлмөрийн хувийн биржүүд, мэргэжлийн холбоод хамрагдаж байна.
Тус өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа, Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх нар оролцож Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 5 иргэнд 10,0 сая төгрөгийн батламж гардууллаа.
Өдөрлөг, яармагаар хөдөлмөр эрхлэлтийн талаарх 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга, ажилд зуучлах үйлчилгээ, ажлын байрны нээлттэй ярилцлага, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийн талаар уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.