“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уг “Тэрбум мод-2025” үзэсгэлэн худалдааг энэ сарын 5-ны өдрөөс 9-ний хооронд Тусгаар тогтнолын талбайн урд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Баян-Уул , Баянтүмэн, Хэрлэн сумын 6 иргэн нарс, гүйлс, бүйлс, үхрийн нүд, улаан интоор, хар интоор, шинэс, алим, чавга, үрэл, монос, шар хуайс зэрэг гоёлын болон жимсний 12 нэр төрлийн тарьц суулгацтай оролцож байна.