АВТО ЗАМЫН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРААД БАЙНА

7 цаг
АВТО ЗАМЫН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРААД БАЙНА
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 271-298 км хоорондох 27 км зам буюу Булган сумын нутаг дэвсгэр дэх хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлт ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг Зам тээврийн яамнаас зохион байгуулж, тендерт 4 аж ахуйн нэгж санал ирүүлснээс гүйцэтгэгчээр орон нутгийн “Чандмань тал”ХХК шалгарсан бөгөөд гэрээ байгуулах шатанд байна.
Уг авто замын засварын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэх юм.