БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхийг хүлээн авч уулзлаа

4 жил
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхийг хүлээн авч уулзлаа
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Янь Чин Дун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Дорнод аймаг болон БНХАУ-ын хөрш зэргэлдээ аймаг хотуудын хамтын ажиллагаа, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны санал дэвшүүллээ.
 
Ингэхдээ тус аж ахуйн нэгжүүдэд ажилладаг Монгол ажилчдын ажиллах орчин нөхцөл, цалин хангамжийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад нь анхаарч ажиллах талаар саналаа илэрхийллээ. Мөн Элчин сайдын яамнаас хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын төслүүдийг аймаг орон нутагт хэрэгжүүлж, боловсон хүчин сургах оюутан залуучуудыг дэмжих чиглэлээр нийгэм, эдийн засгийн салбаруудад хамтран ажиллах саналуудыг танилцуулсан.
 
Тэрээр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийг Монгол улс болон БНХАУ-ын Хөгжлийн банкны санхүүжилтээр тус улсын “TBEA” групп хэрэгжүүлэхээр болсон юм.