Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааны аваргууд тодорлоо

1 долоо хоног
Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааны аваргууд тодорлоо
“Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь” зөвлөлдөх уулзалтын хүрээнд мэргэжлийн тогооч, зөөгч нарын ур чадвар чадамжийг дээшлүүлэх, үйлчилгээ шалгаруулах харилцан туршлага солилцох уралдааныг Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа. Уралдаанд Улаанбаатар, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нийт 80 орчим тогооч, зөөгч оролцож мэргэжлийн ур чадвараа сорьсон бөгөөд оролцогчдын дунд спорт урлагийн наадам зохион байгуулж аваргуудыг шалгарууллаа.
 
ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ ХООЛНЫ ТӨРӨЛД:
1-р байр – Д.Мөнхнасан - Дорнод аймаг “Чадангууд” рестораны ахлах тогооч
2-р байр – Б.Даариймаа – Сүхбаатар аймаг “Цайрт минерал” уурхайн ахлах тогооч
3-р байр – С.Уранбилэг - Сүхбаатар аймаг “Цайрт минерал” уурхайн тогооч
Тусгай байр – Г.Оюунтуяа – Хэнтий аймаг, Хан бүргэдэй ресторан тогооч.
 
РЕСТОРАН, ЗООГИЙН ГАЗАР ТӨРӨЛД:
1-р байр- П.Сайханчулуун –Сүхбаатар аймаг “Тансаг” ресторан
2-р байр- Ч.Мөнхбат – Дорнод аймаг, Восток ресторан
3-р байр –Н.Ууганжаргал – Хэнтий аймаг Хэрлэн зоог тогооч
Тусгай байр- С.Уранбилэг- Сүхбаатар аймаг “Цайрт минерал” уурхайн тогооч
Тусгай байр– М.Дөлгөөн- Сүхбаатар аймаг SSM club-ийн тогооч
 
ТАЛХ НАРИЙН БООВНЫ ТӨРӨЛД:
2-р байр – Х.Халиунгоо- Хэнтий аймаг Элит мандал тогооч
3-р байр – Б.Батчимэг – Дорнод аймаг, Шим нарийн боов
Тусгай байр – Э.Баярзул –Хэнтий аймаг , Сарнай зоог тогооч
 
ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ, ЭМНЭЛГИЙН ХООЛНЫ ТӨРӨЛД:
2 -р байр – З.Солонго –Сүхбаатар аймаг, 2-р цэцэрлэгийн тогооч
3-р байр – Н.Одзул –Сүхбаатар аймаг, 4-р цэцэрлэгийн тогооч
Тусгай байр –М.Нарантуяа, Дорнод аймаг, 6-р цэцэрлэгийн тогооч
Тусгай байр- М.Хишиг, Сүхбаатар аймаг, 4-р сургууль
 
ЗӨӨГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛД:
1-р байр –Д.Мөнгөнцоож- Дорнод аймаг, Орчид рестораны зөөгч
2-р байр - Б.Бямбасүрэн –Хэнтий аймаг, Эзэнт гүрэн рестораны зөөгч
3-р байр –Б.Баярбат- Сүхбаатар аймаг, Тансаг рестораны зөөгч
 
ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН ТӨРӨЛД:
2-р байр -Н.Урантуяа –Дорнод аймаг Политехник коллеж Тогоочийн ангийн оюутан
Тусгай байр -Т.Маралмичид – Хэнтий аймаг, МСҮТ тогоочийн ангийн оюутан оюутан
Тусгай байр -Т.Маралмичид – Хэнтий аймаг, МСҮТ тогоочийн ангийн оюутан
Тусгай байр -Х.Өсөхбаяр - Дорнод аймаг Политехник коллеж Тогоочийн ангийн оюутан
 
ШИЛДЭГ БАГИЙН ГРАН ПРИ ШАГНАЛААР:
Тэргүүн байр, Алтан цомоор - Б.Алтаншагай ахлагчтай Восток ресторан
Хоёрдугаар байр, Мөнгөн цомоор – П.Сайханчулуун ахлагчтай SSM club
Гуравдугаар байр, Хүрэл цомоор- Х.Рэнчинноров ахлагчтай Цайрт минерал ХХК тус тус шалгарч шагнагдлаа.
 
Уралдаан тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч, ОУ, Монгол улсын мастер тогооч Д.Батбаатар /Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч/ Шүүгчээр: Монгол улсын мастер тогооч Д.Эрдэнэбат, Монгол улсын мастер тогооч Ц.Мэнджаргал /Мико/, Монгол улсын мастер тогооч Л.Цэгмид, Ахлах тогоочийн академи гишүүн Д.Пүрэвжав урилгаар оролцож тэмцээнийг шүүлээ.