“Хэрлэн экспо-2019” үзэсгэлэн худалдааг 10 дахь жилдээ зохион байгууллаа

2 долоо хоног
“Хэрлэн экспо-2019” үзэсгэлэн худалдааг 10 дахь жилдээ зохион байгууллаа

Дорнод аймгийн ЗДТГазар, Байгаль Орчин Аялал жуулчлалын газар, Дорнод аймаг дахь Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран “Хэрлэн экспо-2019” арга хэмжээг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Хөрш зэргэлдээ 3 улсын Аялал жуулчлалын өдөр”-ийн энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын Хөлөнбуйр, Хянган аймаг болон Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгууд, Дорнод аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага нийтдээ 40 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулсан байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны ШИЛДЭГ байгууллагуудаар:

1.Шилдэг орон нутгийн үйлдвэрлэгч – Онхоодой Өндөр ХХК
2.Шилдэг, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Sunrise брэнд
3.Шилдэг жижиг дунд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Ханчирс ХХК
4.Шилдэг үндэсний үйлдвэрлэгч – Welldress ХХК
5.Шилдэг үйлчилгээний байгууллага – АФТА ХХК
6.Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Хэнтий аймгийн Зүү ороох дайлан урлал
7.Шилдэг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн – Манжуур худалдааны төв тус тус шалгарсан байна.

Тус үзэсгэлэн худалдааны зорилго нь Үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, зах зээлийг тэлэх, ашиг орлогийг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг нэг дороос хямд чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлэхэд оршсон билээ.