"Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух нийтийн хоолны газрын ерөнхий төлөвлөгөө"-г танилцууллаа

2 долоо хоног
"Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух нийтийн хоолны газрын ерөнхий төлөвлөгөө"-г танилцууллаа

Хөлөнбуйр сумын нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд "Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух нийтийн хоолны газрын ерөнхий төлөвлөгөө"-г танилцууллаа.

Олны нэрлэж заншсанаар 123-ын хоолны газар орчмыг энэхүү төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд эхний ээлжинд боловсон ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа юм.

Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух нийтийн хоолны газрыг 100 гаруй автомашины зогсоол, боловсон ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж бүхий жишиг байдлаар тохижуулахаар төлөвлөснийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.