“Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалт боллоо

3 долоо хоног
“Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалт боллоо

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллаж байна. Дорнод аймагт 2019 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд АТГ-ын, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр
“Олон нийтийн хяналт ба шударга ёс”сэдэвт уулзалтыг орон нутгийг иргэдийг оролцуулан зохион байгууллаа.
Тус уулзалтаар АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, олон нийтийн хяналт шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэдийн дуу хоолойг сонсох, санал бодлыг сонсож ажилласан юм. Уулзалтын үеэр гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг шинээр ажиллуулж эхэлсэн. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчлийг шалгах талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс авлигын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах, шийдвэрлэлтийг иргэд олон нийтэд нээлттэй байлгах талаар санал бодлоо илэрхийлж байлаа.

Image may contain: 1 person, standing, suit and indoorImage may contain: 30 people, people smiling, crowdImage may contain: 1 person, indoor