Хойд автозамын хөдөлгөөнийг энэ 11 дүгээр сард нээнэ

4 жил
Хойд автозамын хөдөлгөөнийг энэ 11 дүгээр сард нээнэ

Чойбалсан хотод хийгдэж буй 5,5 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн танилцаж, гүйцэтгэгч компаний санал, хүсэлтийг сонсон, ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа.
Иргэд, оршин суугчдаас ирүүлж байгаа хүсэлтүүд болох авто замын барилгын ажлыг чанартай бөгөөд шуурхай гүйцэтгэх, гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэгээ, авто зогсоол, ус зайлуулах сувгийг стандартын дагуу хийх, ялангуяа орон сууц, айл өрхүүд, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагууд руу орох, гарах туслах авто замын гарц гаргах ажлыг шуурхай хийж дуусгахыг аймгийн Засаг даргаас чиглэл болголоо.
Одоогийн байдлаар суурь асфальтан хучилт хийхэд асфальт тарж, бутрах эрсдэл гардаг тул суурь хучилтыг хийж дууссаны дараа 11 дүгээр сард орц, гарцыг хаасан хашлагыг авч, гарцыг нээнэ гэдгийг тус компанийн инженерүүд тайлбарлалаа.
Энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн-Номин бизнес төвөөс Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэлх замын суурь асфальтан хучилт, хашлага, ус зайлуулах сувгийн ажил хийгдэнэ.
Тус замын суурь асфальтан хучилтыг 4-10 см зузаантайгаар тавьж байгаа бөгөөд автозамын хөдөлгөөнийг энэ 11 дүгээр сард нээж, ирэх хавар өнгө асфальтан хучилтыг 3 см-ийн зузаантайгаар давхарлан тавих юм.

Image may contain: 3 people, people standing and outdoorImage may contain: car and outdoor