Дорнод аймгийн Тэргүүн шагнал "Бүтээлийн ундрага"-д нэр дэвшүүлэх материал хүлээн авч байна

4 жил
Дорнод аймгийн Тэргүүн шагнал "Бүтээлийн ундрага"-д нэр дэвшүүлэх материал хүлээн авч байна

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 62 дугаар тогтоолоор “БҮТЭЭЛИЙН УНДАРГА”, “ОЮУНЫ УНДАРГА” Дорнод аймгийн тэргүүн шагналыг бий болгосон билээ.

Дорнод аймгийн суут хүмүүний нэг XIX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн, их бүтээлч, эдийн засгийн шинэтгэгч Б.Тогтохтөр /То Ван/-ын дүр бүхий “Бүтээлийн ундарга” хүндэт тэмдгийг хөдөлмөр бүтээлийн, XX зууны Монголын манлай их эрдэмтэй Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий “Оюуны ундарга” хүндэт тэмдэгийг оюуны бүтээл, тууривлын амжилт гаргасан хүмүүст олгодог аймгийн Тэргүүн шагнал юм.

2019 онд Дорнод аймгийн тэргүүн шагнал “Бүтээлийн ундарга”-ийн эзнийг тодруулах бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар шагналд нэр дэвшигчийг шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Шалгаруулалт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 46 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Дорнод аймгийн тэргүүн шагнал олгох журмын дагуу явагдана.

 “Бүтээлийн ундарга” шагналд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:

  1. Дорнод аймгийн бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, аймгийн хөгжлийн төлөө бүтээлч санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг манлайлан ажилласан “То-Ван” судлал болон түүний амьдрал, үйл бүтээл, туурвилыг сурталчлан дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан дотоод гадаадын иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, түүний гишүүд,
  2. Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, орон нутгийн төсөвт татвар төлөлтөөр манлайлан үлгэр жишээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн удирдлага, бизнесменүүд

Шалгаруулалт:

  1. Нэр дэвшигчдийн материалыг 2019 оны 11 дугаар сарын 01-ны өдрийг дуустал аймгийн Засаг даргын Тамгын газрын 7 тоот өрөө /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс/-нд  хүлээн авна.
  2. Ажлын хэсэг шалгаруулалт хийж, 1-2 хүний нэрийг тодруулан аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд өргөн мэдүүлнэ
  3. Уг саналыг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шалгаруулж, 1 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ёсчлон батлуулна.

Шагнал гардуулах:

Тэргүүн шагналыг 2019 оны 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7058-3446 утсаар лавлана уу?