Залуучуудын гарааны бизнесийг дэмжих STARTUP арга хэмжээ тус бүр 10 сая төгрөгийн 5 төслийг шалгаруулна

1 сар
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих STARTUP арга хэмжээ тус бүр 10 сая төгрөгийн 5 төслийг шалгаруулна

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих START-UP арга хэмжээг 2019 оны 07 дугаар сард зохион байгуулж 18 бүлэгт гарааны санхүүжилт олгохоос 13 бүлгийг сонгон шалгаруулж тус бүр 10,0 сая төгрөгийн нийт 130,0 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгосон.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцох хүсэлтэй 15-34 насны, шинэлэг санаанд тулгуурласан, гарааны бизнесээ эхлэх хүсэлтэй залуусаас 5 бүлгийг шалгаруулж тус бүр 10,0 сая төгрөгийн нийт 50,0 сая төгрөгийн 36 сарын хугацаатай, хүүгүй эргэн төлөгдөх гарааны санхүүжилт олгоно.