Home Засаг дарга

Цөөн үгээр

Оны эхний 6 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил идэвхтэй эрж байгаа 347 иргэн бүртгүүлснээс 238 нь ажилд оржээ. Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 82.4 хувь нь анх удаа ажил хийж байгаа, 6.6 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой, 57.9 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс бөгөөд ажил идэвхтэй эрж байгаа бүртгүүлсэн иргэдийн 65.3 хувь нь 16-34 насны хүүхэд залуучууд байна.




Аймгийн ИТХ-аас баталсан “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого 2010-2016”-ын хүрээнд хүнийг бүх талаар хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлал гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг 9 бүлэг бүхий зорилтуудыг агуулсан байна. 2016 он хүртэл баримталж ажиллах цогц бодлогын хүрээнд бүтээн байгуулалт, нийгмийн шинж чанартай олон ажлууд хийгдэнэ. Иймд уг цогц бодлогыг хэрэгжүүлэн ажиллах нь зөвхөн төрийн байгууллагын ажил бус төрийн бус байгуулага, иргэд олон нийт та бидний хамтын ажил байх болно.




Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан орон нутгийн сургууль завсардсан болон сургуульд огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулах, тэднийг ЕБС-ийн зохих ангид эргэн орж суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор манай аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун, Хөлөнбуйр сумдад гэр сургуулийн зориулалтаар иж бүрэн тавилгатай таван ханатай гэр олгохоор боллоо.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.


Powered by Kubik-Rubik.de

Цаг хугацаа

Цаг агаар

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас ямар мэдээллийг илүү их авахыг хүсч байна вэ?
 
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр121
mod_vvisit_counterӨчигдөр203
mod_vvisit_counterЭнэ сард1725
mod_vvisit_counterНийт15046
Баннер

Онлайн зочин

Манайд 6 зочид онлайн
Засаг дарга
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн namuunaa   
2010 оны 8-р сарын 11, Лхагва гариг, 02:45

 

darga.jpg

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЖАНЛАВ

Товч анкет:

1958-07-12 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сум.

Эхнэр, хүүхдийн хамт амьдрадаг.

Боловсрол эзэмшсэн байдал:

1967-1977 онд ерөнхий боловсролын сургууль,

1978-1984 онд ЗХУ-ын Одесса хотын Хөргөлтийн технологийн дээд сургуулийг төгссөн.

2007-2008 онуудад Вьетнам, АНУ-д зах зээл, улс төрийн чиглэлээр суралцсан.

Хөргөлтийн инженер, механик мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.

Ажиллсасан байдал:

1984-1991 онд Дорнод аймгийн Махкомбинатад хөргөлтийн инженер, эвлэлийн хорооны дарга, махкомбинатын дарга,

1992-2004 онд “Дорнод” ХК-ний гүйцэтгэх захирал,

2004 оноос Дорнод аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Шагнал урамшуулал:

1987 онд МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль

1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль

1997 онд “Алтан гадас” одон

1998 онд БТС-ийн “Тэргүүний ажилтан”

1999 онд МУЗН-ийн “Тэргүүний ажилтан”

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2003 онд Хүнсний аж үйлдвэрийн “Тэргүүний ажилтан”

МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одон

2008 онд МАХН-ын дээд шагнал “Ард түмний төлөө” одон

2009 онд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн”

2009 онд “Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон”

2009 онд Халхынгол байлдааны ялалтын 70 жилийн ойгоор “Хошууч” цолоор тус тус шагнагдсан.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 11, Лхагва гариг, 02:59