Home Удирдах ажилтны шуурхай хуралдаан

Цөөн үгээр

Оны эхний 6 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил идэвхтэй эрж байгаа 347 иргэн бүртгүүлснээс 238 нь ажилд оржээ. Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 82.4 хувь нь анх удаа ажил хийж байгаа, 6.6 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой, 57.9 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс бөгөөд ажил идэвхтэй эрж байгаа бүртгүүлсэн иргэдийн 65.3 хувь нь 16-34 насны хүүхэд залуучууд байна.




Аймгийн ИТХ-аас баталсан “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого 2010-2016”-ын хүрээнд хүнийг бүх талаар хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлал гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг 9 бүлэг бүхий зорилтуудыг агуулсан байна. 2016 он хүртэл баримталж ажиллах цогц бодлогын хүрээнд бүтээн байгуулалт, нийгмийн шинж чанартай олон ажлууд хийгдэнэ. Иймд уг цогц бодлогыг хэрэгжүүлэн ажиллах нь зөвхөн төрийн байгууллагын ажил бус төрийн бус байгуулага, иргэд олон нийт та бидний хамтын ажил байх болно.




Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан орон нутгийн сургууль завсардсан болон сургуульд огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулах, тэднийг ЕБС-ийн зохих ангид эргэн орж суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор манай аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун, Хөлөнбуйр сумдад гэр сургуулийн зориулалтаар иж бүрэн тавилгатай таван ханатай гэр олгохоор боллоо.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.


Powered by Kubik-Rubik.de

Цаг хугацаа

Цаг агаар

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас ямар мэдээллийг илүү их авахыг хүсч байна вэ?
 
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр123
mod_vvisit_counterӨчигдөр203
mod_vvisit_counterЭнэ сард1727
mod_vvisit_counterНийт15047
Баннер

Онлайн зочин

Манайд 2 зочид онлайн
Шуурхай хуралдаан
2010оны 08 сарын 02-ны өдрийн хуралдаан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн namuunaa   
2010 оны 8-р сарын 10, Мягмар гариг, 03:05

 

ДОРНОД АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2010оны 08 сарын 02-ны өдөр Дугаар 16 Чойбалсан

Аймгийн төр захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2010 оны 08 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд:

Нэг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий цаг үеийн мэдээлэлтэй танилцаж дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:

1.1.Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах үүднээс агентлаг, сумдын Засаг дарга нар

2010 оны 09 дүгээр сарын 01-н гэхэд ээлжийн амралтаа амарч дуусгах хэрэгтэй. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс төрийн албан хаагчдийн амралтыг зохицуулах, заасан хугацаанаас хэтрүүлэхгүй байх

1.2. Агентлаг, сумдыг хуваарилсан хуваарийн дагуу өөрсдийн шиф сумдтай

хамтран өвөлжилтийн бэлтгэл хангуулан ажиллах төлөвлөгөөг шинэчлэн батлуулахыг нийт агентлаг, сумдын Засаг дарга нарт даалгав гэжээ.

Хоёр. Аймгийн Засаг дарга Ц.Жанлав өвөлжилтийн бэлтгэл хангах болон зарим хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар дараах үүрэг даалгаврыг өгөв.Үүнд:

2.1. Хэрлэн сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажилд төсөвт байгууллагууд болон иргэдийн оролцоог түшиглэх, мөн албан байгууллага болон нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан өвс, ургамалыг хадан авч нөөц бүрдүүлэх

2.2. Хотын төв зам дагуу байрлах гэр хороололын айл өрх, албан байгууллагуудын гаднах хашаа, хайсыг ижил өнгөөр будах, шинэчлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах

2.3. Хотын ойр орчим болон хотын өнгө үзэмжид сөрөгөөр нөлөөлж байгаа хуучин нуранги, балгасыг цэвэрлэх, хогийг зайлуулах, эзэнтэй болгох

2.4. Хуучин барилгын нурангийг цэвэрлэхтэй холбоотой хийгдэх хөрөнгө санхүүгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулан танилцуулж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулж батлуулах

2.5. Хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө санхүүгийн асуудлыг тодотголоор оруулж шийдүүлэх

2.6. Аймаг сурталчилах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, зарцуулагдах хөрөнгийн тооцоог судалгааг гаргаж танилцуулах, наадмын талбайн тохижилтийг сайжруулах, төсөв хөрөнгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаар батлуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Жаргалд

2.7. Аймгийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, мөн шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх, хуралаар оруулж батлуулах аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням, холбогдох агентлаг, сумдын Засаг дарга нарт

2.8. Төсвийн тодотголоор оруулах саналаа 2010 оны 08 дугаар сарын 20-ны дотор ирүүлсэн байхыг нийт дарга, эрхлэгч нарт

2.9. Хэрлэн сумын Бунхан толгойд орос цэргүүдийн шарил байдаг эсэх талаар архивын баримтад тэмдэглэсэн эсэх, шарилыг нүүлгэн шилжүүлэх хууль эрх зүйн үндэслэл, тохижилт, сэргээн засварын ажлын талаар саналын төсөл танилцуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Мөнгөнцэцэг, Хэрлэн сумын Засаг дарга нарт тус тус даалгав гэжээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 10, Мягмар гариг, 03:07