Home Цаг үе, үйл явдал

Цөөн үгээр

Оны эхний 6 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил идэвхтэй эрж байгаа 347 иргэн бүртгүүлснээс 238 нь ажилд оржээ. Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 82.4 хувь нь анх удаа ажил хийж байгаа, 6.6 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой, 57.9 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс бөгөөд ажил идэвхтэй эрж байгаа бүртгүүлсэн иргэдийн 65.3 хувь нь 16-34 насны хүүхэд залуучууд байна.




Аймгийн ИТХ-аас баталсан “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого 2010-2016”-ын хүрээнд хүнийг бүх талаар хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлал гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг 9 бүлэг бүхий зорилтуудыг агуулсан байна. 2016 он хүртэл баримталж ажиллах цогц бодлогын хүрээнд бүтээн байгуулалт, нийгмийн шинж чанартай олон ажлууд хийгдэнэ. Иймд уг цогц бодлогыг хэрэгжүүлэн ажиллах нь зөвхөн төрийн байгууллагын ажил бус төрийн бус байгуулага, иргэд олон нийт та бидний хамтын ажил байх болно.




Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан орон нутгийн сургууль завсардсан болон сургуульд огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулах, тэднийг ЕБС-ийн зохих ангид эргэн орж суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор манай аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун, Хөлөнбуйр сумдад гэр сургуулийн зориулалтаар иж бүрэн тавилгатай таван ханатай гэр олгохоор боллоо.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.


Powered by Kubik-Rubik.de

Цаг хугацаа

Цаг агаар

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас ямар мэдээллийг илүү их авахыг хүсч байна вэ?
 
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр130
mod_vvisit_counterӨчигдөр203
mod_vvisit_counterЭнэ сард1734
mod_vvisit_counterНийт15054
Баннер

Онлайн зочин

Манайд 3 зочид онлайн
Цаг үе, үйл явдал
Хорио цээрийн дэглэм тогтоох захирамж гарлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг, 10:11

 

Soyombo.jpgДорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт мал, амьтны гоц халдварт А-010 өвчин гарсантай холбогдуулан 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дээрх сум болон Чойбалсан сумаас мал, мал амьтны гаралтай түүхий эдийг бусад сумд аймгийн төв рүү оруулахыг, аймгаас мал, малын гаралтай түүхий эд бусад аймаг хот руу гаргахыг хориглосон аймгийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаар захирамж гарлаа.

Мөн захирамжинд Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын нутаг руу зорчих, тус сумаас орж ирэх хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, аймаг сумдад бүсчилсэн сургалт зөвөлгөөн, морин уралдаан зохион байгуулах зэргийг тус өдрөөс эхлэн хориглосон байна.

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг шалгах, өвчний шалтгаан, гарал үүслийг тодруулахыг мэргэжлийн байгууллагуудад, холбогдох хууль, заавар, журмын дагуу ажиллахыг сумдын засаг дарга нарт, сэрэмжлүүлэг мэдээ орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойлгуулан таниулах ажлыг аймгийн онцгой комисст тус тус үүрэг даалгавар болгожээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 06, Даваа гариг, 10:18
 
Өвөлжлт, хаваржилтын бэлтгэл ажил явагдаж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 08:31

 

1212.jpgАймгийн хэмжээнд өнгөрсөн хавар уринш 5600 га-д хийдсэн бөгөөд үр тариа 4050 га-д тариалсанаас 1500 га-гаас 1655 тонн буудай, төмс 300.2 га-д тариалсанаас 20 орчим га-г, хүнсний ногоо 136.2 га-д тариалсанаас 20 га-г тус тус хураагаад байгаа урдчилсан мэдээлэл ирээд байна.

Хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Засгийн газраас манай аймагт 50.000 тонн өвс, ногоон тэжээл 1000 тонн, үйлдвэрлэлийн тэжээл 285 тонн, гар тэжээл 225 тонн бэлтгэх үүрэг даалгавар өгөдсөнөөс одоогийн байдлаар өвс 17335 тонн 35 хувьтай, үйлдвэрлэлийн тэжээл 100 тонн, гар тэжээл 40.5 тонн тус тус бэлтгээд байна.

“Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Аймгийн Засаг даргын 292 тоот захирамж, 04 тоот албан даалгавар гаргаж

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 08:37
 
“ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ-2010” аймгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 05:45

 

IMG_0018 (16).jpgМонгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний баталгаат байдал”, “Ногоон хувьсгал”, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих”, “Атар-3 аян”, “Агорпарк” хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, брэнд бүтээгдэхүүнийг сонгох, улмаар бүсийн болон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бүтээгдэхүүнийг шалгаруулах зорилготой ХХААЖДҮГазраас “ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ-2010” аймгийн үзэсгэлэн худалдааг 2010 оны 09 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд “Залуус талбай”-д зохион байгуулах гэж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 05:56
 
Àймгийн Засаг дарга Ц.Жанлавын 2010-2011 оны хè÷ýýëèéí øèíý æèëèéí мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 02:55

DSCF8483.JPG Ýðõýì õ¿íäýò áàãø, ñóðãàí õ¿ì¿¿æ¿¿ëýã÷èä ýý

Ýðõýì õ¿íäýò õ¿¿õýä áàãà÷óóä, îþóòàí çàëóóñ, ýöýã ýõ÷¿¿ä ýý

Òà á¿õýíäýý àéìãèéí Çàñàã äàðãà, ò¿¿íèé Òàìãûí ãàçðûí íýðèéí ºìíººñ áîëîí õóâèàñàà øèíý õè÷ýýëèéí æèëèéí ìýíä÷èëãýýã äýâø¿¿ëæ, ñàéí ñàéõàí á¿õíèéã õ¿ñýí åðººå.

ªíãºðñºí îíä àéìãèéí õýìæýýíä

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 05:45
 
Алдар гавъяаны баярын өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 06:57

 

DSCF8396.JPG

Өнгөрсөн жил Халхын голын байлдааны түүхт ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасан билээ. Хуучнаар Баянтүмэн  буюу Чойбалсан хот нь Халхын голын байлдааны найдвартай ар тал, байлдааны шууд удирдлагыг хэрэгжүүлэгч төв суурин газар болж түүхэн ялалтад онцгой үүрүүрэг гүйцэтгэснийг ийнхүү төр засгаас өндрөөр үнэлснийг тэмдэглэн аймгийн Засаг даргын захирамжаар Чойбалсан хот байгуулагдсан 09 дүгээр сарын 28-ны өдрийг "Алдар гавъяаны баярын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Баярын
өдрөө угтаж аймаг сум хоттынхоо хөгжил дэвшилд  бүтээн байгуулалт, хот тохижилтын чиглэлээр  тодорхой ажлыг хийж  санаачлагатай ажилласан иргэд байгууллагыг аймгийн Засаг даргын нэрэмжит “ Гавъяат үйлстэн” шагналаар шагнаж урамшуулахаар  болзолт

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 05:45
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 4-с 1