ДОРНОД АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН  ГАЗРЫН ДАРГЫН  АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

       Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахжурам”-ын 4 дүгээр бүлгийн 17 дахь заалтыг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын  эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёлын газрын даргын албантушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахжурмын 1.6 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Ерөнхийшаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай
Боловсрол Дээд боловсролтой
Мэргэжил Боловсрол судлалын магистр
Мэргэшил Боловсрол, соёлын менежментийн арга зүйг эзэмшсэн байх
Туршлага Боловсролын  байгууллагад 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
Ур чадвар Удирдан зохион байгуулах, судалгаа хийх, бичиг баримт боловсруулах, бүтээлч санаа дэвшүүлэх, мэдээлэл харилцааны технологийг эзэмшсэн, мэпээллийг ашиглах, боловсруулах чадвартай,гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.
Тусгай шаардлага Боловсролын салбарын мэдлэгтэй,багаар ажиллах, ачаалал даах, илүү цагаар ажиллах чадвартай байх.

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын  газрын 09 тоот өрөөнд 2015 оны 05 дугаар сарын 05,06–ны өдөр  08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:

1.Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1 –ийн дагуу

2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт

4. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох материал

6. Ажил байдлын тодорхойлолт

7.Шалгалтын хураамж 10000 төгрөг

 

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

                                                                  

                                                              Мэдээлэл, лавлагаа:

 

Дээрх сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд Засаг даргын Тамгын газрын  7058-4455, 7058-3548 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *