Дорнод аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнчимэг, Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Хууль зүйн хэлтсийн дарга  Д.Мөнгөнцэцэг  нар 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр танилцлаа. Аймгийн удирлагуудыг Цагдаагийн газрын дарга хурандаа Т.Оюунбаатар өрөөндөө хүлээн авч уулзаж, ажлаа аваад удаагүй байгаа ч хийж хэрэгжүүлж байгаа ажил болон тус байгуулагын үйл ажиллагаа, аймгийн гэмт хэргийн зөрчлийн талаарх мэдээллийг  танилцуулсан юм. Тус цагдаагийн газар нь төрөл мэргэжлийн 6 үндсэн албатай Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх, Хэв журам, Замын цагдаа, Эрүүгийн цагдаа, болон Халх гол, Баян-Уул сумын цагдаагийн тасаг,  Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг, Захиргаа аж ахуй гэсэн албатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Дорнод аймгийн хувьд архидан согтуурах нь явдал нилээдгүй их байна, архидан согтуурах нь нийгмийн хэв, журам зөрчих, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, гэмт хэрэг гарах томоохон шалтгаан болдог байна. Архидалт их байгаа шалтгааныг архи борлуулан худалдаалдаг цэгүүдийн тоо их байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.  Улаанбаатар хотод 45 дээш хүн эрүүлжүүлэгдвэл нөхцөл байдал хүндэрлээ гэж үздэг байна харин манай аймгийн хувьд эрүүлжүүлэх байранд хоногт 30-60 хүн эрүүлжүүлэгдэх нь хэвийн үзэгдэл болсон гэдгийг тус газрын дарга тайлбарлаж, үүн дээр анхаарал хандуулах шаардлагтай гэдгийг танилцууллаа. Мөн архи худалдаалах зөвшөөрөл олгохдоо дэлгүүрүүдэд бүрэн камержуулсан байх гэдэг шаардлагыг тавьдаг баймаар байна гэдэг саналыг энэ үеэр гарсан юм. Мөн хулгайн дуудлагын 60 хувийг малын хулгайн дуудлага эзэлдэг. Сүүлийн үеийн малын хулгайчдын арга нь ч нарийсч зохион байгуулалттай бүлэглэлүүд нядлах, ачих, тээвэрлэх дамжлага бүхий сүлжээ бий болтлоо зохион байгуулалтанд орсон, малын хулгайн илрүүлэлт өнгөрсөн жил 6,7 хувь байсан бол энэ жилийн мөн үетэй харьцуулвал илрүүлэлт 37,8 хувь болж өсчээ.  Ажлаа аваад удаагүй байгаа ч гэсэн нилээдгүй олон санал санаачлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаагаа Цагдаагийн газрын дарга Т.Оюунбаатар танилцуулав, анх түүнийг ажил авахад 7058102 утсанд дуудлага өгөхөд 15-30 минутанд дуудлага өгсөн газар очдог байсан бол одоо 2-5 минут очдог болсон, мөн 21 аймагт анх удаа тус утсанд  дуудлага өгсөн иргэдийг санал гомдлыг дуу хоолойгоор нь шууд компьютер дээр бичиж архивлан, тухайн иргэнд хариулт өгч байгаа цагдаагийн албан хаагчын ёс зүй, харилцаанд хяналт тавьдаг болжээ. Манай аймгийн хэмжээнд хэв журам, замын хөдөлгөөнийг хянах 18 камер ажиллаж буй энэ тийм ч хангалттай хэмжээнд ажиллаж чададгүй, Дорнод аймгийг бүрэн хэмжээнд камержуулхад 124 ширхэг камер шаардлагтай юм. Аймгуудын хэмжээнд анх удаа шуурхай удирдлагын төвтэй болох санаачлагыг гарган ажиллаж байгаа бөгөөд аймаг орон нутгаас хөрөнгө мөнгөний асуудал дээр дэмжиж ажиллахыг хүссэн юм. Хэрвээ ийм жишиг төвтэй болвол аймгийн төвийн бүхий л нутаг дэвсгэрийг камераар хянах боломж бүрдэж, дуудлага өгсөн хэргийн газарт цагдаа, эмнэлэг, онцгой байдлын хэлтэс нэг зэрэг очих боломж бүрдэн, иргэд амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, гэмт хэргийн зөрчил, илрүүлэлт нэмэгдэх юм.
Тус байгууллагын албан хаагчидтай уулзах үеэрээ аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнчимэг хэлсэн үгэндээ цагдаа гэхээр ихэнх хүнд тийм ч эерэг сэтгэгдэл төрдөггүй. Ширүүн харц, зандчиж аашилсан үг хэлнээс нь болоод хэрэг хийсэн нь бүү хэл хулгай дээрэмд өртсөн, алдсанаа мэдүүлэх гэж очсон гэмгүй хүн ч ширвээтмээр байдаг тиймээс хулгайч, ялтан, сэжигтэн, иргэн бүхий л хүмүүст цагдаа гэдэг албан тушаал хүн ардаа айлгадаг биш, алдаа гаргасан хүнийг засч авдаг, энгийн иргэдийг бол хамгаалж жинхэнэ утгаараа ажиллах ёстой гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *