images

2014 оны жилийн эцсийн байдлаар Дорнод аймаг 74.9 мянган хүн амтай гэж тоологджээ

Аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/496 тоот “Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” захирамжийн дагуу аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд хүн амын шинэчилсэн бүртгэл хөтөлж, мал тооллогын ажлыг зохион байгуулан интернетийн орчинд онлайн програмаар сум, багийн түвшинд шивэлтийг хийлгэн нягтлан шалгаж, нэгтгэлийг хийн ажиллажээ. Дорнод аймагт 2014 оны жилийн эцсийн байдлаар 14 сумын 66 багт 74.9 мянган хүн, 22.4 мянган өрх тоологдсон байна. 2014 оны нийт хүн амын тоог 2013 оны хүн амтай харьцуулж үзвэл 178 хүнээр буюу 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна Хэрлэн сум 41923 хүн ам тоолуулсан нь аймгийн нийт хүн амын 55.9 хувийг эзэлж байна. Хэрлэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Чулуунхороот сумдын хүн амын тоо өссөн бол бусад сумдын хүн ам буурсан байна. Гурванзагал сум 1362 хүн амтай ба аймгийн нийт хүн амын 1.8 хувийг эзэлж байгаа нь хамгийн бага хүн амтай сум болж байна. Дорнод аймгийн хамгийн их хүн амтай баг нь Хэрлэн сумын 10-р баг бөгөөд 6984 хүн тоолуулсан байна. Аймгийн хэмжээнд 22405 өрх тоологдсоны өмнөх оноос 300 өрхөөр өссөн байна. Нийт өрхийн 11979 буюу 52.8 хувь нь аймгийн төвд, 4245 өрх буюу 18.5 хувь нь сумын төвд, хөдөөд 6319 өрх буюу 28.2 хувь нь оршин сууж байна.
Дорнод аймгийн нийт өрхийн 55.0 хувийг Хэрлэн сумын өрх эзэлж байна. Сумдын өрхийн тооны өсөлтийг авч үзвэл 2014 онд 10 сумын өрхийн тоо өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин Баяндун, Матад, Халхгол, Чойбалсан зэрэг 4 сумын өрхийн тоо 9-44 өрхөөр буурсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *