Авлигатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Бат-Отгон, Дотоод хяналт, шалгалтын ахлах мэргэжилтэн Мөнхбаяр, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Мөнхжаргал нар Дорнод аймагт ирж хоёр өдөр ажиллаа.
Соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шалган туслах, уяалдуудан зохион байгуулах чиглэлээр төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын түвшинд төлөвлөгөө боловсруулах, батлах, авлигын тухай хуулийн талаар болон хөрөнгө оруулгын мэдээллийг гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалтыг агентлаг байгууллагуудын удирдлага болон хөрөнгө оруулгын мэдээллийг хариуцсан мэргэжилтэнгүүдэд   зориулан зохион байгууллаа. Мөн тус газрын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Бат-Отгон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сүлжээний байгууллагуудын удирдлагатай уулзаж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *