Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3,37.4, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын 13-т заасны төрийн байгууллагуудаас төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг авч аймгийн хэмжээнд нэгтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. Төрийн албан хаагчийн бүрэлдхүүн хөдөлгөөний тайлангийн дүнгээр 131 төрийн байгууллага тооллогод хамрагдаж,  4272 төрийн албан хаагч  тоологдлоо.
Төрийн албан хаагчдын ангилалаар авч үзвэл, улс төрийн албан хаагч 118, төрийн захиргааны албан хаагч 488 ,төрийн тусгай албан хаагч 141, төрийн үйлчилгээний албан хаагч  3525  ажиллаж байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *