Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү-2013” өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2013-01-14-ны өдөр ХГБХХ-ийн байранд нийт 5 насны ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 25 сургууль, 18 цэцэрлэгийн нийт 117 хүүхэд оюун ухаанаа уралдуулсанаас ангилал тус бүрт эхний 5 байрыг шалгаруулж урамшуулсан ба 6-7 насны ангилалд Хэрлэн сумын 5-р сургуулийн сурагч Чимэдцэрэнгийн Тэмүүлэн, 8-9 насны эмэгтэй ангилалд Хэрлэн сумын 5-р сургуулийн 2А сурагч Баатарын Эгшиглэн, 8-9 насны эрэгтэй  ангилалд Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Бум-Очирын Пүрэвсүрэн, 10-11 насны эмэгтэй ангилалд Хэрлэн сумын 1-р сургуулийн 4В ангийн сурагч Туяагийн Хүслэн, 10-11 насны эрэгтэй ангилалд Хэрлэн сумын 6-р сургуулийн сурагч Энхбаатарын Төмөрбаатар нар тус тус шалгарч УБ хотноо болох “ЦОДГОР ХҮҮ-2013” өсвөрийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдсан байна.

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *