“Оюу толгой” ХХК-ний хөрөнгө оруулалтаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил энэ оны 2 дугаар сарын 1-нээс 5-6 сарын хугацаатай сургалтаар эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдах иргэн нь суурь боловсролтой, 24 дээш насны иргэн байх бөгөөд Зам тээвэр, Барилга, Хөдөө аж ахуй, Эрчим хүч, Уул уурхайн салбарын аж ахуй нэгж байгууллагын захиалгат мэргэжлээр сургах бөгөөд онолын сургалт 2 сар, дараагийн 3-4 сар нь захиалга өгсөн ажил олгогч байгууллагад дадлага хийх хэлбэрээр зохион байгуулах юм. Сургалтад хамрагдах иргэн нь сургалцах чин хүсэлтэй байх бөгөөд ажил олгогчийн ирүүлсэн ажлын байрны  захиалгад нийцсэн мэргэжлээс сонгон суралцана. Суралцах хугацаанд сар бүр 140400 төгрөгний цалин, 50.000 төгрөгийн хоол унааны зардал тус тус олгоно. Тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй МСҮТ, Политехникийн коллежид элсэлт авдаггүй мэргэжлээр суралцах хүсэлт гарсан бол тухайн мэргэжил эзэмших хүний тооноос хамаарч хаана сургах эсэхийг Хөдөлмөрийн яам шийдвэрлэнэ. Тус аймагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхэлж байгаа бөгөөд 01 дүгээр сарын 13-аас өмнө ажил олгогч, аж ахуй нэгжүүд ажиллах хүчний шаардлагатай захиалгыг хөдөлмөрийн хэлтэст ирүүлэх бөгөөд ажлын байрны захиалгын тоогоор хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэх ажлыг 01 дүгээр сарын 11-13-ны амралтын өдрүүдэд Хөдөлмөрийн хэлтэст явуулж, бүртгүүлсэн иргэдээс ярилцлага хийн сонгон шалгаруулж улмаар хөтөлбөрт хамрагдах талууд буюу Ажил олгогч, ажилгүй иргэн, МСҮТ, Хөдөлмөрийн хэлтэс дөрвөлсөн гэрээ байгуулан суралцах юм.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *