Манай аймагт 2011 оны байдлаар 169  аж ахуйн нэгж 1154110.69 га талбайд  хайгуулын, 48 аж  ахуйн нэгж 17500.88 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж  байна. Энэ нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 9.48 хувийг эзэлж байна. Мөн газрын тосны гэрээт 6 талбай байдаг.

2011 онд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 48 аж ахуйн нэгжээс  нүүрсний “Адуунчулуун”, “Буман-Олз”, алтны  “Жамп-Алт”, “Улз гол”,  “Тунамал шижир”, “Дун эрдэнэ”, “Мон сас интернейшнл”, “Цэнгэг Орог”, “Оюуны хишиг”  холимог металлын “Шанлун”, “Шинь Шинь”  зэрэг 11 аж ахуйн нэгжүүд мөн “Петро Чайна Датчин Тамсаг”, “Эм Пи Ай”, “Петро Матад”, “Магнай трейд” компаниуд  газрын тосны хайгуул, олборлолтын ажил хийж жилийн эцэст нийт 60,32 га талбайд техникийн, 13,2 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, аймгийн нөхөн сэргээлт хүлээж авах байнгын комисст хүлээлгэн өгсөн байна.

Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

 

 

¹ Аж ахуйн нэгжийн нэр Ордын нэр Нөхөн сэргээсэн талбайн хэмжээ Тайлбар
1 “Жамп-Алт” ХХК  Цагаан-чулуут /Алтны шороон орд/ 15 га техникийн 32,7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээс 15 га талбайг нөхөн сэргээсэн. Аймгийн комисст албан ёсоор хүлээлгэн өгөөгүй.
2 “Дун-Эрдэнэ” ХХК Өвөлжөөт/Алтны шороон орд/ 5 га техникийн Төлөвлөгөөнд заасан техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн. Биологийн нөхөн сэргээлт хийх шаардлага тавьсан.
3 “Цэнгэг-Орог” ХХК Цагаан-чулуут хоолой /Алтны шороон орд/ 12 га техникийн Төлөвлөгөөнд заасан техникийн нөхөн сэргээлтийг хийсэн. Биологийн нөхөн сэргээлт хийх шаардлага тавьсан.
4 “Улз гол” ХХК Цагаан-чулуут /Алтны шороон орд/ 8 га техникийн Энэ жил 286 А талбайд 5 га техникийн, 0,5 га биологийн нөхөн сэргээлт хийхээс 8 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж сумын нөхөн сэргээлтийн комисст хүлээлгэн өгсөн. 1121 А талбайд 11,7 га техникийн нөхөн сэргээлт хийхээр тусгагдсан боловч нөхөн сэргээлт хийгдээгүй
5 “Дамбат” ХХК Цагаан-чулуут худаг 1 га техникийн Биологийн нөхөн сэргээлт хийх, ордын хэмжээнд эвдэрсэн газрыг бүрэн хамруулах шаардлага тавьсан.
6 “Тунамал шижир” ХХК Хуурай хөндий 1 га техникийн Биологийн нөхөн сэргээлт хийх, ордын хэмжээнд эвдэрсэн газрыг бүрэн хамруулах шаардлага тавьсан.
7 “Монсас-интернейшнл” ХХК Цагаан-чулуут хоолой /Алтны шороон орд/ 1 га техникийн Байгаль хамгаалах ажилд 8 сая төгрөг төлөвлөн, 11 га талбайд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөтэй ажилласан боловч 1 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн. Гэвч энэ талбайгаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байна.
8 “Оюуны хишиг” ХХК Тогоотын хөндий /Алтны шороон орд/ 9 га техникийн Биологийн нөхөн сэргээлт хийх шаардлага тавьсан.
9 “Адуун-чулуун” ХХК Адуун чулуу /Нүүрс/ 5.6 га техникийн, 2.2 га биологийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд 7 га техникийн, 3 га биологийн нөхөн сэргээлт хийхээр заагдсанаас 5,14 га техникийн,  2,003 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *