“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны 3 сарын 7 -ны өдрийн хуралдааны 9 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу өргөдөл гомдлыг тайланг Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 3 дугаар улиралын байдлаар гарган хүргүүллээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт 165 өргөдөл, санал, хүсэлт ирүүлснээс 8 өргөдлийг шилжүүлж, гарт нь 4 өргөдөл нийт 153 өргөдлөөс хугацаандаа 131 өргөдлийг шийдвэрлэж, хугацаа болоогүй 22 өргөдөл байна. Мөнгөн тусламж хүссэн 47 иргэнээс 24 иргэнд 7852.0 мянган төгрөгний буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт 3146 албан бичиг ирсэнээс хугацаатай ирсэн 123, хугацаандаа 116, хугацаа нь болоогүй 5 албан бичиг байна. Мөн 3560 албан бичгийг агентлаг, сумдад хүргүүлж ажиллаад байна.
“НЭЭЛТТЭЙ УТАС – 7058-2233” дугаарын утсанд иргэдээс нийт 1871 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн байна.
2014 оны III улиралын байдлаар аймаг, сумын ЗДТГ, харъяа агентлаг, албадад нийт 32868 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авсан байна. Үүнээс Шийдвэрлэж хариу өгсөн 32336, бусад байгууллагад харьяалалаар шилжүүлсэн 85, хугацаа хэтэрсэн өргөдөл үгүй, хугацаа болоогүй 447 өргөдөл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *