Цэвэр усны траншейнаас олдсон амьтан харх биш болох нь тогтоогдлоо

muskrat-winter

Манай аймгийн цэвэр усны траншейн дотроос хар хүрэн өнгийн, толгойноос сүүлний үзүүр хүртэл 35-45 см орчим урттай мэрэгчийн төрлийн амьтан олдож “Нийтийн аж ахуй” ХХК-ийн засвар үйлчилгээ хийж байсан ажилчид харх байж болзошгүй гэсэн таамаглалаар цохиж устгасан бөгөөд тус амьтан зарим байшингийн хонгилоос олдсоныг мэрэгчийн төрөл зүйлийг тодорхойлж, нян болон бусад үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийлгэж, дүгнэлт гаргуулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эрүүл мэндийн газрын даргын албан бичгээр хүргүүлсэн юм.

Хүсэлтийн дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийгдэж тус амьтан нь ондатр болох нь тодорхойлогдож, тарваган тахал болон, хулгана тахал өвчний холбогдолгүй гэсэн хариуг манайд ирүүллээ.

Ondatra zibethicus нь шишүүхэйн овогт хамаардаг, өөрийн төрөлдөө цор ганц зүйлийн амьтан бөгөөд биеийн гадаад байдал, өнгө зүс болон амьдралын хэлбэр зэрэг шинжээрээ минжийн овгийнхонтой төстэй. Бүрэнхий болон шөнийн идэвхтэй бөгөөд голдуу ургамлаар хооллох боловч заримдаа амьтны гаралтай зүйл иддэг. Ус, намгархаг газар үүр засах ба нүхний амсар усны гүнд байрладаг амьтан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *