Төсвийн гүйцэтгэлийн мэдээ:
Орон нутгийн болон орон нутаг дахь улсын төсвийн байгууллагуудын багц 4 сарын  төсвийн зарцуулалтын эрхийн баталгааг зоож ,  гүйцэтгэлд хяналт тавин ажиллалаа.

Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэг 531,4 сая төгрөг,  төсөвт байгуллагуудын санхүүжилтэнд 704,3,сая төгрөг , Сургууль Цэцэрлэг, Соёлын төв, Музей, ХДТеатр, Хүн эмнэлгүүдийн 4 сарын төсвийн санхүүжилтэнд  1160,7 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүлж  төрийн сангийн төлбөр тооцоог  хийлээ.

2010 оны  4 сарын орон нутаг дахь улсын төсвийн болон орон нутгийн төсвийн орлого зарлагын  гүйцэтгэлийн мэдээг  ACOLOUS  програмаар нэгтгэн хуулийн хугацаанд нь Сангийн яаманд дамжуулж, удирдлага иргэдийг төсвийн гүйцэтгэлийн  талаар  мэдээллээр хангах зорилгоор байгууллагын мэдээллийн самбар болон Dornod gov.mn сайтад тавиад  байна.
Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэхь заалт, Хувь хүний орлогын албан татварын хуулийн 27/1 дугаар зүйлийн 27/1/.4.2 дахь заалтын дагуу  1089 иргэний  ХАОАТ-ын буцаан олголтын  229,8 сая төгрөгийг иргэдэд буцаан олголоо.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хангах, бүртгэлийн улсын үзлэг зохион байгуулах, санхүүгийн хяналт шалгалтаар төсвийн байгууллагуудын анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүйгээс төлбөр зөрчил байнга гарч байгаа тул төсөвт байгууллагуудын анхан шатны бүртгэл хөтлөлтийн сайжруулах,ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн бүх төсөвт байгууллагуудын эд хариуцагч нарт анхан шатны бүртгэл хөтлөлтийн талаарх сургалтыг 04 сарын 13-15-ны өдрүүдэд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран зохион байгуулж 146 эд хариуцагч хамрагдлаа.

Баянтүмэн сумын төрийн сан болон төсөвт байгууллагуудын анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, төсвийн орлоын бүрдүүлэлт, төсвийн зарлагын зарцуулалтыг шалгаж  заавар зөвлөгөө өгч ажиллаа.

Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын 2011 оны 1-р улирлын санхүүгийн гүйцэтгэлийн тайлан хүлээн авч байна.

ТБУСТХууль болон МУ-ын Засгийн газрын 2009 оны 5 сарын 14-ний өдрийн 143-р тогтоолын дагуу  иргэд, иргэний нийгмийн зүгээс төсвийн зарцуулалтанд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зорилгоор  Аймгийн 2010 оны Төсвийн гүйцэтгэлийн болон төсвийн ерөнхийлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээлж, Dornod gov.mn сайтад тавиж,мөн товхимол болгон Сангийн яаманд  хүргүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *