Төсвийн гүйцэтгэлийн чиглэлээр:
Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 2741.9 сая төгрөгт хүрч төлөвлөгөө     836.6 сая төгрөөөр буюу 43.9 хувиар давж биеллээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 362.6 сая төгрөгөөр, ашиглалтын болон хайгуулийн лицензийн төлбөр 62.4 сая төгрөгөөр, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татвар 201.9 сая төгрөгөөр давж биелсэн нь төсвийн орлогын төлөвлөгөө давж биелхэд нөлөөлсөн байна.
Төсвийн орлогын төлөвлөгөөг аймаг 33.0 хувиар буюу 497.2 сая, сумд 84.9 хувиар буюу 338.9 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумд 3.9-26.5 хувиар буюу 3.5 сая төгрөгөөр тасаллаа.
-Аймгийн төсвийн нийт орлогын 20 нэр төрлөөс Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар Ойн гоожингийн төлбөр, Газрын төлбөр, Усны төлбөрийн    орлого 2.5-42.5 хувиар тасарлаа.
Аймгийн ИТХ-ын 2010 оны 8 дугаар хуралдааны 6 дугаар тогтоолын дагуу Дашбалбар сумаас 115.0 сая төгрөгийг тэгшитгэлийн орлогоор төвлөрүүллээ.
Орон нутгийн төсвийн нийт орлого /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Төлөвлөгөө
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
УРСГАЛ ОРЛОГО
1,905,191.1
2,741,850.4
836,659.3
143.9
Цалин, хөлс болон түүнтэй адилтгах
1,032,980.0
1,234,847.4
201,867.4
119.5
ХАА эрхлэгчдийн орлогын татвар
23,722.5
25,752.2
2,029.7
108.6
Бусад татвар
76,236.5
154,524.4
78,287.9
202.7
1.3 Өмчийн татвар
62,823.7
150,660.5
87,836.8
239.8
АТӨЯХэрэгслийн татвар
126,046.4
122,896.2
(3,150.2)
97.5
1.6 Бусад татвар (төлбөр, хураамж)
649,657.8
1,063,888.5
414,230.7
163.8
2. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
84,734.7
163,093.7
78,359.0
192.5
4. ХӨРӨНГИЙН ОРЛОГО
13,250.0
48,700.0
35,450.0
367.6
Төсвийн зарлагын талаар:
Аймгийн төсвийн нийт зарлагын гүйцэтгэл 2037.1 сая төгрөг үүнээс аймгийн төсвийн зарлага 1597.2   сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 893.3 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлага 44.1 хувиар буюу 703.9, сая төгрөгөөр хэмнэгдэж сумдын төсвийн зарлага 1266.5 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 1143.8 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 90.3 хувийг зарцууллаа.
Аймгийн төсвөөс оны эхний 5 сард хөрөнгө оруулалт, их засварт 844.7 сая төгрөгийг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэлээр 318.0 сая төгрөгийн санхүүжилтийг олголлоо.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 7 сумын Засаг даргын тамгын газрын авто машиныг шинэчлэхэд батлагдсан 140.0 сая төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварт 80.0 сая төгрөг, Дорнод НАА ХХК-ийн шуурхай үйлчилгээний пургон автомашин авхад 21.9 сая төгрөг аймгийн Аудитын газарт авто машин авхад 34.0 сая төгрөг, аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн 3 машин авхад 24.0 сая төгрөгийн. санхүүжилт олголоо.
-Нийт зарлагын 50.3 хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжинд, 3.2 хувийг тогтмол зардалд 30.9 хувийг бараа үйлчилгээний урсгал зардалд 15.6 хувийг хөрөнгийн зардалд зарцууллаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.1.4.2 дахь заалтыг үндэслэн 2010 онд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн татвар төлөгчдөд 170.0 сая төгрөг олгохоор төсөвт баталсан боловч гүйцэтгэлээр 1089 иргэнд 229.8 сая төгрөгийг буцаан олголоо.
Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 646.0 сая төгрөг, аймаг, сумын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүүжилтэд 2177.4 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ.
Орон нутгийн төсвийн нийт зарлага /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Төлөвлөгөө
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
II. НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН
2,863,676.2
2,037,110.1
(826,566.2)
71.1
1.1 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил
967,470.8
923,818.5
(43,652.3)
95.5
1.2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл
105,854.2
100,723.5
(5,130.8)
95.2
1.3 Бараа үйлчилгээний бусад зардал
886,621.6
654,165.3
(232,456.3)
73.8
Татаас ба урсгал шилжүүлэг
59,029.6
40,384.1
(18,645.6)
68.4
Б. ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ
844,700.0
318,018.7
(526,681.3)
37.7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *