Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас аймгийн төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан аймгийн төсвийн хуваариудыг шинэчлэн баталж Сангийн яамны төсвийн бодлогын газарт нэгтгэлийг хүргүүллээ.
Орон нутгийн төсөвт байгууллага болон сумдаас 2012 оны төсвийн хөрөнгө оруулалт төсөвт байгууллагын урсгал зардлын төслийн саналуудыг Санхүү, төрийн сангийн хэлтэст хүлээн авч 2012 оны төсвийн төсөл 2013, 2014 оны төсвийн таамаглалуудыг маягтын дагуу боловсруулж байна.
Төсвийн төсөлд 14 сумын 42 төсөвт байгууллага, аймгийн төсвийн 7 байгууллага санлаа ирүүллээ.
Орон нутгийн төсвийн талаар:
Орон нутгийн төсвийн урсгал орлогод 3840.7 сая төгрөг төвлөрч төлөвлөгөө 118.4 сая төгрөгөөр буюу 596.9 сая төгрөгөөр даван биелэсэн дүнтэй байна.
Орлогын давалтад цалин хөлс түүнтэй адилтгах орлого 113.4 сая төгрөгөөр буюу 107.4 хувь, Өмчийн татвар 32.1 сая төгрөгөөр буюу 118.8 хувиар, Тэмдэгтийн хураамж 35.6 сая төгрөгөөр буюу 171.8 хувиар, ашигт малтмалын нөөц ашигласанй төлбөр 284.7 сая төгрөгөөр буюу 154.9 хувиар, Хүү торгуулийн орлого 107.4 сая төгрөгөөр буюу 204.2 хувиар, тус тус даван биелэсэнээс төсвийн орлого давалттай гарсан байна.
Орон нутгийн төсвийн орлогод Газрын төлбөр 17.9 сая төгрөг буюу 82.9 хувь усны төлбөр 52.8 сая төгрөг буюу 61.8 хувь, лицензийн төлбөр12.6 сая төгрөгөөр буюу 96.3 хувиар тус тус тасарсан дүнтэй байна.
Төсвийн орлогын төлөвлөгөөг Хөлөнбуйр сумаас бусад сумд 101.5-193.7 хувиар тус тус биелүүлсэн болно.
Орон нутгийн төсвийн зарлага 7 дугаар сарын байдлаар 3523.8 сая төгрөгт хүрч, батлагдсан зарлагын 79 хувийг санхүүжүүлсэн байна. Нийт зарлагын 36.9 хувь буюу 1303.4 сая төгрөгийг цалин хөлсөнд, 5.1 хувийг ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд, бараа үйлчилгээний бусад зардалд 33.6 хувь буюу 1186 сая төгрөгийг, хөрөнгийн зардалд 848.5 сая төгрөг буюу 24 хувийг тус тус зарцуулсан байна.
Санхүү бүртгэлийн талаар:
Аж ахуйн нэгж байгууллагын 2011 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг шалгаж, хүлээн авч нэгтгэх ажил хийгдлээ.
Аймгийн хэмжээнд тайлан нэгтгэгдэх 760 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдэж үүнээс 238 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулаагүй, 522 байгууллага тайлан тэнцлээ гаргахаас 471 байгууллага тайлан тэнцэл гаргаж тайлан тэнцэл хүлээн авалт 90,2 хувьтай гарлаа.
Тайлангийн нэгтгэлийг санхүүгийн тайлангийн нэгтгэл, шинжилгээний
Merge.balance програмаар гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан хүлээн авалтын мэдээг хугацаанд нь Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт хүргүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *