Төсвийн орлогын талаар:

Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 7356.3 сая төгрөгт хүрч  төлөвлөгөө 1667.2 сая төгрөөөр  буюу 29.3 хувиар давж биеллээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 746.1 сая төгрөгөөр, хүү торгуулийн орлого 312.2 сая төгрөгөөр, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татвар 333.7 сая төгрөгөөр давж биелсэн нь төсвийн орлогын төлөвлөгөө давж биелхэд нөлөөлсөн байна.

Төсвийн орлогын төлөвлөгөөг аймаг 25.6 хувиар буюу 1037.3 сая,  сумд 38.5 хувиар буюу 629.8 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Аймаг төсвийн орлогын жилийн  төлөвлөгөөг 33 хоногийн өмнө биелүүлж аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт төсвийн тэнцлийг 0.2 хувиар сайжруулахаар дэвшүүлсэн зорилт биелэх боломжтой боллоо.

-Аймгийн төсвийн нийт орлогын 20 нэр төрлөөс Хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөр 16.1 хувиар буюу 118.6 сая төгрөгөөр,  Усны төлбөрийн орлого 10.4 хувиар буюу 26.1 сая төгрөгөөр тасарлаа.
Аймгийн ИТХ-ын 2010 оны 8 дугаар хуралдааны 6 дугаар тогтоолын дагуу  Дашбалбар сум 352.5 сая төгрөг, Баяндун сум 27.2  төгрөгийг тэгшитгэлийн орлогоор төвлөрүүллээ.

Орон нутгийн төсвийн нийт орлого /мянган төгрөг/

 

ЇЗЇЇЛЭЛТ

Тєлєвлєгєє
/єссєн дїнгээр/

Гїйцэтгэл
/єссєн дїнгээр/

Өөрчлөлт

Тоо

Хувь

УРСГАЛ ОРЛОГО

5689150.3

7356349.9

1667199.6

129.3

Цалин, хєлс болон тїїнтэй адилтгах

2484202

2817941.8

333739.8

113.4

ХÀÀ эрхлэгчдийн орлогын татвар

57325.6

84368.0

27042.4

147.2

Бусад татвар

221506.7

317610.9

96104.2

143.4

1.3 Ємчийн татвар

244038.2

344232.7

100194.5

141.1

АÒªßÕэрэгслийн татвар

192360.0

234529.9

42169.9

121.9

1.6 Бусад татвар (тєлбєр, хураамж)

2329928.6

2997837.0

667908.4

128.7

2. ТАТВАРЫН БУС ОРЛОГО

270135.7

660728.4

390592.7

244.6

4. ХЄРЄНГИЙН ОРЛОГО

106450.0

128916.0

22466.0

121.1

 

 

Төсвийн зарлагын  талаар:

Аймгийн төсвийн нийт зарлагын гүйцэтгэл  5547.6 сая төгрөг үүнээс аймгийн төсвийн зарлага 3191.9 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 2770.9 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 86.8 хувийг санхүүжүүллээ сумдын төсвийн зарлага 2964.8 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 2776.7 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 93.7 хувийг зарцууллаа.

Аймгийн төсвөөс оны эхний 11 сард хөрөнгө оруулалт, их засварт 1622.6 сая төгрөгийг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1394.0 сая төгрөгийн санхүүжилтийг олголлоо.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 7 сумын Засаг даргын тамгын газрын авто машиныг шинэчлэхэд батлагдсан 140.0 сая төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварт 141,4 сая төгрөг, Дорнод НАА ХХК-ийн шуурхай үйлчилгээний пургон автомашин авхад 21.9 сая төгрөг аймгийн Аудитын газарт авто машин авхад 34.0 сая төгрөг,1-р сургуулийн биеийн тамирын талбайг тохижуулхад 16.7 сая төгрөг, хоршоог дэмжих хөтөлбөрт 10.0 сая төгрөг,  тусгаар тогтнолын талбай байгуулхад 111,4 сая төгрөг,  аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн 3 машин авхад 24.0 сая төгрөгийн. санхүүжилт олголоо.

-Нийт зарлагын 40.5 хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжинд, 2.1 хувийг тогтмол зардалд  32,3  хувийг бараа үйлчилгээний урсгал зардалд  25.1 хувийг хөрөнгийн зардалд зарцууллаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.1.4.2 дахь заалтыг үндэслэн 2010 онд  татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн  татвар төлөгчдөд 1089 иргэнд  229.8 сая төгрөгийг буцаан  олголоо.

Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 1220.8 сая төгрөг, Төвлөрсөн төсөвт энэ онд төвлөрүүлэх 924.3 сая төгрөгийг бүрэн төвлөрүүллээ, аймаг, сумын  төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүүжилтэд 5758.5 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ.

Орон нутгийн төсвийн нийт зарлага /мянган төгрөг/

ЇЗЇЇЛЭЛТ

Тєлєвлєгєє
/єссєн дїнгээр/

Гїйцэтгэл
/єссєн дїнгээр/

Өөрчлөлт

Тоо

Хувь

II. НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДЇН

6156746.5

5547552.6

609193.9

90.1

1.1 Цалин хєлс болон нэмэгдэл урамшил

2111444.6

2029987.7

81456.9

96.1

1.2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд тєлєх шимтгэл

232157.8

217116.2

15041.5

93.5

1.3 Бараа їйлчилгээний бусад зардал

2095618.0

1831355.1

264262.9

87.4

Татаас ба урсгал шилжїїлэг

94911.5

75055.6

19855.9

79.1

Б. ХЄРЄНГИЙН ЗАРДАЛ

1622614.6

1394037.9

228576.7

85.9

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *