Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

1538685_241600159376861_7060482047607127778_n2014 оны 04 дүгээр сарын 07-оос 2014  оны 04 сарын 14-ний дуустал хүлээн авах зарыг орон нутгийн  телевиз, мэдээллийн хэрэгслээр зар түгээн хөгжлийн бэрхшээлтэй өмнө нь санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй, биеийн байдал нь ажил хөдөлмөр эрхэлж, төслөө хэрэгжүүлэх боломжтой 80 иргэний төсөл хүлээн авч 2014 оны 04 дүгээр сарын 11-ээс 2014 оны 04 дүгээр сарын 14-нийг хүртэл төсөл өгсөн айл өрх бүрээр төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг үйл ажиллагаатай нь танилцаж дүгнэлт хийсэн.

Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж 35 иргэний 30.0 сая төгрөгийн төслийг олгоод байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн аж ахуй эрхлэлтийн сургалтыг 2014 оны 04 дүгээр сарын 30-наас Бизнес инкубатор төв дээр зохион байгуулж эхэллээ. Энэ сургалтад төсөл хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 20 иргэн суралцаж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *