Сумдын баяр наадмын тов батлагдлаа

Наадам

Монгол Улсын Баяр наадмын тухай хууль, сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат захирамж гарган энэ жилийн сумдын баяр наадмын товыг тогтоолоо. Үүнд:
- Тэгш ой бүхий Баян-Уул, Булган, Матад сумдын баяр наадмыг 2014 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд,
Хошуу байгуулагдсны ой, Их бурхантыг равнайлсны ой, сум байгуулагдсны ой, Халхголын Ялалт музей байгуулагдсны ой зэрэг дөрвөн ой давхцсан Халхгол сумын баяр наадмыг 2014 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд,
- Баяндун, Баянтүмэн, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот сумдын баяр наадмуудыг 2014 оны 7 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтож, баяр наадмыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *