Алтан төлийн эзэн шалгарлаа

IMG_4646

Жил бүрийн сар шинийн өмнө Монголын үндэсний олон нийтийн радиогоос Алтан төлийн эзэнг шалгаруулдаг билээ.  Энэ жил манай аймгаас алтан төлийн эзэн шалгарсан нь Сэргэлэн сумын малчин Повдоржийн Аминзүрх юм. Тэрээр хонин сүргээ өсгөн үржүүлж жил бүр төл малаа бүрэн бойжуулж амжилттай ажиллаж хөдөлмөрлөж яваа залуу малчин юм. Алтан төлийн эзэн П.Аминзүрхд шагналыг гардуулан өгөхөөр Монголын үндэсний олон нийтийн радиогийн дарга Д.Цэрэн-Очир, Төрийн банкны дэд дарга н.Ганболд нар ирсэн юм. Тэд аймгийн Засаг дарга С.Ганбаттай уулзаж энэ тухай танилцуулсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *