2013 оны 7 дугаар сарын мэдээ

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ
 
 
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын бодлогын хүрээнд
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013оны 08дугаар сарын02-ны  өдөр хуралдав.
Төрөөс баримталж буй бодлого шийдвэр, аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажил болон хөрөнгө оруулалтыг ажлын талаар ярилцах, аймаг орон нутагт тулгамдаж буй ажлын талаар үүрэг даалгавар, чиглэл өгөх, сумдын мэдээлэл сонсох зорилготой “Удирдлагын нэгдмэл байдлыг хангая” сэдэвт зөвлөгөөнийг 2013 оны 08 дугаар сарын 02-04ны өдрүүдэд Дашбалбар суманд зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд аймгийн ИТХурал, аймгийн ЗДТГ, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар оролцов.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид “Нийтийн Аж Ахуй” ХХКдээр очиж  Чойбалсан хотын цэвэр, бохир усны инженерийн байгууламжид улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажлуудын үйл ажиллагаатай  танилцсан.
 “Лхүмбийн хэрэг-80″ эрдэм шинжилгээний хурал Хэнтий аймагт 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болж өнгөрсөн. Энэхүү хуралд аймгийн ИТХ-ын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Энхээ оролцов.
Хоёр.Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Гадаад харилцааны чиглэлээр:    Монгол улсын Дорнод аймаг болон БНХАУ-ын Хянган аймгийн аялал жуулчлалын товчооны хоорондох хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хамтарч ажиллах талаар хоёр орны орон нутгийн удирдлагууд хэлэлцээрийн ширээнд сууж санал бодлоо солилцлоо. Тус уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, АЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар, БНХАУ-ын төлөөлж Хянган аймгийн аялал жуулчлалын товчооны дарга Мэн Мие Пиү, Эдийн Засаг худалдааны товчооны дарга Пен Цүн Пү, Рашаант хотын орлогч дарга Төмөр, Хянган аймгийн Гадаад харилцааны товчооны дарга Ү Цанчин, Хянган аймгийн Байгаль орчны дарга Ван яань зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм.
            Уулзалтаар хоёр орны хил орчмын аялал жуулчлалыг эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарт хэрхэн үр дүнтэй ашиглах, яаж хөгжүүлэх болон хоёр талд харилцан  ашигтай байх, энэ нь орон нутгийн иргэдийн амьдралд яаж нөлөөлөх зэрэг асуудлаар харилцан санал солилцож санамж бичиг гарын үсэг зурлаа.   Энэхүү уулзалт нь Дорнод аймаг болон бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр тал цаашид ажлын хэсэг байгуулах, хамтран уулзах уулзалтыг тогтмолжуулах гээд олон ажлын эхлэлийг тавьсан үр дүнтэй уулзалт боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ.
Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн тэтгэлгээр 5 оюутныг Чита хот дахь Уул уурхайн техникум, Бизнес технологийн коллеж, Хөдөө аж ахуй, газар тариалангийн техникум, Цэцэрлэгийн техникумд уул уурхайн инженер, уурхайн маркшейдер, цэцэрлэгийн багш, малын эмч, санитар зэрэг мэргэжлээр 2012 оноос эхлэн суралцаж байгаа юм. Үүний дагуу Чита хот дахь Мэргэжлийн боловсролын тусгай дунд сургуульд Бага ангийн багш, Хөдөө аж ахуй, Уул уурхайн чиглэлээр 2013-2014 оны хичээлийн жилд тус аймгаас таван оюутаныг элсүүлэн суралцуулна. Тэдгээр оюутануудыг сонгон шалгаруулах шалгалтын бүрэлдэхүүн Чита хотоос манай хүрэлцэн ирсэн юм. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох хүлээн авч уулзан Дорнод аймгаас тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын талаар ярилцаж тэдний санал сэтгэгдэлийн сонслоо.
                                   Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
 
Төсвийн зарлагын чиглэлээр: Төсвийн нийт орлого 37946.0 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 37805.9 сая төгрөгөөр буюу 140.1 сая төгрөгөөр тасарлаа.
Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 5701.2 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 8018.5 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 2317.3 сая төгрөгөөр давж биеллээ.
Үүнээс:
·                Аймаг 799.8 сая өгрөг ,
·                Сумд 1517.5 сая төгрөг   буюу 40.6 хувиар давж биелсэн байна.
            Төсвийн орлогын төлөвлөгөөг Баяндун сум, Баянтүмэн сум, Булган сум,   Гурванзагал сум, Сэргэлэн сум, Хөлөнбуйр сум, Баян-уул сум, Чойбалсан сумд тус тус 0,4 -6.4 сая төгрөгөөр тасаллаа.
                                    Орон нутгийн төсвийн нийт орлого                                     /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Тєлєвлєгєє
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
1.              Нийт дүн
            37,945,988.20
             37,805,903.46
       (140,084.7)
     99.6
2.              Орон нутгийн харилцах дансны эхний їлдэгдэл
               1,051,298.09
     1,051,298.1
3.              НИЙТ ОРЛОГО БА ТУСЛАМЖИЙН ДЇН
            37,945,988.20
             37,805,903.46
       (140,084.7)
     99.6
4.              УРСГАЛ ОРЛОГО
              5,701,202.30
               8,018,515.76
     2,317,313.5
   140.6
7.              Цалин, хєлс болон түүнтэй адилтгах
              3,868,380.00
               4,080,433.60
        212,053.6
   105.5
Бусад татвар
                 279,537.50
                  341,073.33
          61,535.8
   122.0
1.3 Ємчийн татвар
                 218,213.00
                  493,914.40
        275,701.4
   226.3
        АТӨЯХэрэгслийн татвар
                 228,775.00
                  204,824.40
         (23,950.6)
     89.5
1.6 Бусад татвар (тєлбєр, хураамж)
              1,059,050.30
               1,281,774.76
        222,724.5
   121.0
2. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
                 629,465.50
               2,131,943.67
     1,502,478.2
   338.7
 
Төсвийн зарлагын талаар:  
            Аймгийн төсвийн нийт зарлага 36736.5 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 31219.6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 85.0 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн бол Сумдын төсвийн зарлага 20505.6 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 19125.3 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 93.3 хувийг зарцууллаа.
Ш     Нийт төсвийн зарлагын
ь     Цалинд 45.7 %
ь     Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжинд 5.1 %
ь     Бараа үйлчилгээний урсгал зардалд 17.2   %
ь     Тогтмол зардалд 19.1 %
ь     Хөрөнгийн зардалд 12.9   % – г тус тус зарцууллаа.
Улсын төсвөөс орон нутгийн төсөсвт олгох санхүүгийн дэмжлэгээр 5060.9 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох санхүүжилтэнд 4097.9 сая төгрөг, Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 2424.2 сая төгрөг, аймгийн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүүжилтэнд 5928.9 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 18199.4 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ.
Орон нутгийн төсвийн нийт зарлага                            /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Тєлєвлєгєє
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
II. НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН
        36,736,483.4
        31,219,604.8
-5,516,878.6
      85.0
1.1 Цалин хєлс болон нэмэгдэл урамшил
        14,742,036.6
        14,257,973.3
-484,063.3
      96.7
1.2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд тєлєх шимтгэл
          1,621,237.6
          1,564,902.9
-56,334.7
      96.5
1.3 Бараа їйлчилгээний бусад зардал
          6,307,740.1
          5,382,720.4
-925,019.7
      85.3
1.4 Татаас ба урсгал шилжүүлэг
          6,870,402.3
          5,967,654.1
-902,748.2
      86.9
Б. ХЄРЄНГИЙН ЗАРДАЛ
          7,195,066.8
          4,046,354.2
-3,148,712.6
      56.2
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
 
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн  хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас төрийн байгууллагын албан хаагчдад болон иргэдэд   хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
УИХ-ын Тамгийн газраас хаврын чуулганаар батласан хууль тогтоомжын танилцууллага болон УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн эмхтгэл, МУ-ын хууль тогтоомжыг CD-гээр хүргүүлсэнийг тус аймгийн төрийн байгууллага болон 14 сумын ЗДТГ хүргүүлж үйл ажиллагаанд нь ашиглуулж байна.
Тус хэлтэс нь аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэд байнгын хяналт тавьж, 120 захирамжийн төсөлд виз өгч, 14 сумдын Засаг даргын захирамж 967, сумдын төсөвт газрын ерөнхий менежерүүдийн 355тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж ажиллаад байна.
Ажилласан ажил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болж байгаатай холбогдуулан АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн “Нэг цонхны үйлчилгээ-“гээр энэ долоо хоногт нийт 751 иргэн үйлчилүүлсэн байна.
Иргэдийн санал хүсэлтийг сонсох “Нээлттэй утас” 7058-2233 дугаарт Хууль зүйн хэлтсийн ажлын чиг үүрэгт холбоотой Улсын бүртгэлийн хэлтэст 8 санал, гомдол Цагдаагийн газартай холбоотой 12 санал гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэж санал гомдол ирүүлсэн иргэнд хариуг өгч ажиллаад байна.
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 1/1210 албан даалгаврын хүрээнд хууль сахиулах байгууллагын хамтарсан 6 дахь удаагийн уулзалтыг 2013 оны 08 дугаар сарын 12, 13, 14-ны өдрүүдэд  хилийн цэргийн 0198 дугаар анги, 0306 дугаар ангиудад зохион байгууллаа. Тус уулзалтанд аймгийн АЗДТГ-ын хууль зүйн хэлтэс, Цагдаа газар, ШШГА, Улсын бүртгэлийн хэлтэс, ШША, ГИХАЭА –наас оролцож байгууллага бүр өөрсдийн чиг үүргийн талаар мэдээлэл хийж хилийн цэргийн анги дээр тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг тус 2 ангийн бие бүрэлдэхүүнд зохион байгууллаа.
Мөн тус ангийн номын санд “Ном бэлэглэх” аян өрнүүлэхээр боллоо. Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 7 дугаар застав, бурхантын застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 1 дүгээр заставын үйл ажиллагаатай танилцаж, цэрэг, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, иргэний бүртгэлтэй холбоотой 3 асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Уулзалтаар орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын албан контор барих газрын асуудлыг хэлэлцэн гарсан саналуудыг нэгтгэн хурлын тэмдэглэлийн хамт Хууль зүйн яаманд хүргүүлэн ажиллалаа.
          Тус аймгийн Эмнэлгийн байгууллага нь  2013 оны 08 дугаар сарыг  “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах” аян болгон зарласантай холбогдуулан Хууль зүйн хэлтэс, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйлдвэрчний хороо хамтран БОЭТ-ийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, мэдээллийн нээлттэй ил тод байдалтай танилцуулах аялалыг зохион байгууллаа.Тус аялалд БОЭТ –ийн үйлчилгээний 26 ажилтан, албан хаагч нар оролцлоо.
2013.08.26-ны өдөр “Хөрөнгийн Үнэлгээний салбар байгуулах талаарх сургалтыг Улаанбаатар хотын үнэлгээний газраас Хууль зүйн хэлтэстэй хамтран тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургалтын танхимд зохион байгуулж тус сургалтанд Шүүх, прокурор, хуулийн байгууллагын төлөөлөл 22 албан тушаалтан оролцож санал хүсэлтээ илэрхийлж ажиллаа.
Архивын ажлын чиглэлээр:
Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хууль зүйн хэлтсийн Архивын тасаг хамтран сумдын ЗДТГ-ын болон төсвийн байгууллагуудын архив, бичгийн хэргийн ажилтнуудад 2013 оны 08 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд “Албан хэрэг хөтлөлт, архивын ажлын үндсэн ойлголтууд ба мэдээллийн технологийг архивын салбарт нэвтрүүлэх нь” нэгдсэн үзүүлэх сургалт, семинар зохион байгууллаа.
 Сургалтанд нийт 50 архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд оролцлоо.
Энэхүү үзүүлэх сургалт нь Баяндун сумын ЗДТГ болон төсөвт байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн баримтын зохион бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, архивын програм хангамжийг хэрэгжүүлж байгаа байдлыг сурталчлан бодит байдалд үзүүлж таниулах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
Сургалтаар “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын хэрэгжилтэнд анхаарах зарим асуудал”, “Баримт бичгийн стандарт”-ыг мөрдөх үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал”, “Хариутай бичгийн шийдвэрлэлтийн үйл ажиллагаа, шийдвэрлэлтийн мэдээ, тайлан гаргах”, “Байгууллагын болон төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх асуудал, аргачилсан зөвлөмж”, “Архивын тухай ойлголт, “Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх ажлын арга зүй”, “Архивын баримтад тооллого хийх тухай” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.
Сургалтанд Дорнод аймгийн Засаг дарга нарын 22 зураг, Дорнод аймгийн болон Чойбалсан хотын түүхэнд холбогдох баримт 5 ХН, 19 дүгээр зууны үеийн Монголын улс төр, соёлын зүтгэлтэн Бат-Очирын Тогтохтөр /То Ван/-гийн мэндэлсний 200 жилийн ойг угтаж хийсэн эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын баримт, Дорнод аймгийн нутагт байгаа хөшөө дурсгал, нэрэмжит байгууллагуудын бүртгэл, зургууд, Япон Манжийн цэргээс Халхын сүм ба Булан дэсрний харуулыг довтолсон тухай холбогдох материал зэргээр үзэсгэлэн гаргалаа.
            Ажилтнуудад “Баримтад нягтлан шалгалт хийх зөвлөмж”, “Төрийн архивын байнга хадгалах баримтын данс”, “Байгууллагын үйл ажиллагаанд нийтлэг гаргах баримт бичгийн хадгалах хугацаа” зэрэг гарын авлагыг боловсруулан тараалаа.
Архивын тасаг нь нийт 1040 хадгаламжийн нэгжийн 79744 хуудас баримтанд нягтлан шалгалтын ажлыг хийж, 42 ХН-ийн 68 хуудсыг сэлбэн засаж, 412 хадгаламжийн нэгжийн 33506 хуудас баримтыг скайнерт оруулан, 783 хадгаламжийн нэгжийн үдэж хавтаслан нүүр бичлэг үйлдэж, 635 ХН-ийн 46036 хуудас дугаарлав. 117 ХН-ийн 9887 хуудсыг “potoshop”-оор сэргээж засварлав.
129 иргэдээс лавлагаа, мэдээлийн захиалга хүлээн авч 115 байгууллагын 522 хадгаламжийн нэгжээс эрэлт хайлт хийж 180 лавлагаа хуулбар, 7 тодорхойлолтыг гаргаж үйлчилгээ үзүүлэв.
             2013 оны 8 сард нийт 24 байгууллагын 5 төрлийн 8580 ширхэг хэвлэмэл хуудасны захиалга авч стандартын дагуу хэвлэх зөвшөөрөл олгож, хэвлүүлээд байна. 
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд,
нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
 
1.              Боловсролын чиглэлээр: Дараах чиглэлээр боловсролын газрын мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа.
·                “Хүүхдийн хөгжил – хичээлийн судалгаа” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурал УБ хотод   /8/15-16 /зохион байгууллагдсан. Уг хуралд боловсролын газрын мэргэжилтэн Х. Баясгалан “ Хамтын бүтээлч үйл ажиллагаа төвтэй хичээлийн судалгаагаар багш хөгжих нь” илтгэлээр, 6 дугаар сургуулийн химийн багш Б. Нарантуяа “ Талх яагаад хөөдөг бэ?” илтгэлээр шалгаран оролцсон. Мөн ханын илтгэлээр 6 дугаар сургуулийн сургалтын менежер Я. Наранбаяр “ Багшлахуйн арга зүйг шинэчлэх хөгжүүлэхэд чиглэсэн менежмент” , Хан – Уул сургуулийн бага ангийн багш С. Оюунтуяа” Өдөр шөнө яагаад болдог вэ? зэрэг илтгэлээр шалгаран оролцож арга туршлага нь түгээгдлээ.
Үр дүн: 6 дгаар сургуулийн химийн багш Б. Нарантуяагийн хүүхэд хөгжүүлэх арга технологи нь боловсролын төхнологийн үндэсний санд бүртгэгдсэн нь аймгийн багш нараас анхдагч нь болсон.
·                Бага насны хүүхдийн эрүүл мэнд” сургалтад болон Хичээлийн судалгаа эрдэм шинжилгээний бага хуралд Бага боловсролын мэргэжилтэн                         Ж. Бумтуяа оролцсон.
·                “Боловсролын чанарын шинэчлэл” сургалтад боловсролын газрын дарга оролцож шинэчилсэн журмуудтай танилцаж, санал бодлоо солилцлоо.
Үр дүн: Сургалт болон эрдэм шинжилгээний хуралд оролцсон дарга, мэргэжилтэн, багш нар багш нарын бага хурлын үеэр “Боловсролын чанарын шинэчлэл” сургалтуудыг багш, удирдлагуудад зохион байгуулж шинэчилсэн дүрэм журмуудыг танилцууллаа.
2.              8 дугаар сарын урьдчилсан статистик мэдээгээр 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн – 23, төрийн бус өмчийн -2, нийт 25 сургуульд 13530 хүүхэд суралцахаас 1 дүгээр ангид элсэгч 1368, 10 дугаар ангид элсэгч 1176 хүүхэд, үндсэн багш 770, цэцэрлэг- төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 2, нийт 27 цэцэрлэгт 4578 хүүхэд суралцаж, 164 багш ажиллана.
3.              “Багш нарын бага хурал-2013” – г зохион байгууллаа. Бага хурал зохион байгуулах ажлын хүрээнд “ Боловсролын чанарын шинэчлэл”сургалтыг 8-р сарын 24-25 –д шиэн хөгжил сургуульд зохион байгуулж   сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан , мэргэжлийн багш нар, нийт 430 хүнийг хамрууллаа. Бага хурлаа 8 дугаар сарын 26 аймгийн хөгжим драмын театрт зохион байгуулан өнгөрсөн оны амжилт, ололт цаашид анхаарах асуудлаа ярилцан 2013-2014 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо хэлэлцэн баталсан бөгөөд аймгийн багш нарын ёс зүйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал хураан сонголоо. Хуралд боловсролын байгууллагын 800 гаруй багш, ажилчид, удирдах ажилтан   оролцсон.
Үр дүн: 2013-2014 оны хичээлийн жилийн зорилтоо хэлэлцэн баталсан.
·                Аймгийн багш нарын ёс зүйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
4.              Нийтийн албанд ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал” сэдэвт сургалтанд / 8/ 29 / сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, нийгмийн ажилтан, боловсролын газрын мэргэжилтэн, нийт 42 хүнийг хамрууллаа.
Үр дүн: Боловсролын газрын мэргэжилтнүүд мэдээллээр хангагдахаас гадна жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар болсон.
5.              Хичээлийн шинэ жилийн нээлтийг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиуд улсын хэмжээнд нэгэн зэрэг 9 дүгээр сарын 1- ны ням гарагт зохион байгуулах БШУ-ны сайдын 2013.08.23 ны 4/4759 тоотыг сургууль, цэцэрлэгт хүргэн бэлтгэл ажлуудыг хангууллаа. Үүнд: Эхний 1 цагийн хичээлийг 9.00-9.40 монголын нууц товчоо хичээлийг   1-12 ангид бүх бүлгүүдэд зохион байгуулах, 2 цагийн хичээл: 10.00-10.45 МУ- ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “ Хуулийн засаглал- хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээлийг заана.   Уг хичээлийг нийт хүүхэд   үзэх боломжтой байхаар зохион байгуулж анги танхимд болон, урлаг, спортын зааланд нэгдсэн байдлаар үзүүлэх бэлтгэлийг хангах
6.              Хичээлийн жилийн нээлтэд оролцох Боловсролын газрын мэргэжилтнүүдийн БШУЯ болон аймгийн боловсролын газрын 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтыг танилцуулан мэндчилгээ хүргэх хуваарыг боловсруулан батлуулж Аймгийн ЗДТГ- т хүргэн ажиллалаа.
7.              Дүрэмт хувцасны судалгаа болон СӨБ, ЕБС- ийн хичээлийн жилийн суралцагчдын урьдчилсан судалгааг 2-3 удаа ирүүлсэн маягтын дагуу хүргэн ажиллалаа.
Соёлын чиглэлээр: Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Стратегийн төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн захиалагчийн хяналт хариуцсан мэргэжилтэн Л.Лхагвадалай,ССАЖЯ-ны хуулийн зөвлөх Ч.Амарбаяр нар нь Дорнод аймагт 2013 оны 08-р сарын 22-27-ны өдрүүдэд Чойбалсан хотын усан бассейны барилга, Төв номын сангийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэлд хяналт тавихаар ЗДТГ, ГХБХБГ-ийн холбогдох хүмүүстэй хамтран 5 хоног ажиллаа.
                        Монгол улсын Ерөнхий сайдын 2013 оны 95 дугаар захирамжийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, байрлалд суурилсан төвлөрсөн мэдээллээр төр, олон нийтийг хангах зорилгоор үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулахад шаардагдах гео-орон зайн мэдээллийг нэгтгэх судалгаанд аймгийн соёл, спорт, аялал жуулчлалын салбарын нэгдсэн мэдээллийг хүргүүллээ.
                        Монгол Улсын “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн 16.1.14-д заасан “Аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг-Монгол хүн” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээндявган аялалын чиглэл тогтоох аялалын нээлтийн үйл ажиллагааг2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08.00 цагт орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдасан.
Дорнод аймгийн хувьд зүүн цементэн гүүрнээс баруун цементэн гүүр хүртэл голын урдуураа нийт 17 км явган аялалын шинэ замыг нээн 11 байгууллагын 110 хүн оролцож явган аялалыг амжилттай зохион байгууллаа.
Кино үзвэрийн байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойн хүрээнд кино үзвэрийн байгууллагын талаарх мэдээлэл болон ахмад соёлын ажилтнуудын шагналын тодорхойлолтыг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүллээ.
Мөн соёлын ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 9-р сард зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж соёлын байгууллагуудад хүргүүллээ.
Баяндун, Цагаан–Овоо, Гурванзагал, Хөлөнбуйр, Дашбалбар сумдад амьдарч байгаа барга, буриад хүмүүсийн үндэсний хэл, соёл, зан заншил, зан үйл, ахуй амьдралыг өнөөг хүртэл хэрхэн авч яваа байдлыг судлах зорилгоор 2013 оны 08-р сарын 15- 25-ыг хүртэл судалгааны багтай хамтран ажиллалаа.
Эрүүл мэндийн чиглэлээр: Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТелевиз хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ын хүрээнд ерөнхий мэс засал, хэт авиа оношлогоо, эмэгтэйчүүд, толгой, хүзүүний мэс заслын нарийн мэгэжлийн эмч нарын үзлэг хийгдэж, эмч, сайн дурын идэвхтэн нарт сургалт зохион байгууллаа. 14 сум, аймгийн төвийн нийт 2000 гаруй хүн хавдарын үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Нийт 50 эмч, сувилагч, 30 сайн дурын ажилтан нарт сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөнд ЭМГ, БОЭТ-ийн удирдлагууд, эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн дарга болон үйлчилгээний ажилчид, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ажилтан нийт 35 хүн оролцлоо. Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан ЭМ-ийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлст олон жил оюун ухаан, мэдлэг мэргэжлээ дайчлан ажиллаж, тогтвортой амжилт гаргасан 28 ажилтныг Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Жуух бичиг”-ээр шагнах арга хэмжээ зохион байгуулагдсан. Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилтны нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдал тулгамдсан асуудал болон эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын 2 дугаар зөвлөгөөнөөс гарсан уриалгыг танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцон тулгамдсан асуудлыг хэлэлцээд шат шатны шийдвэр гаргагчдад хандан зөвлөмж, уриалга гарган хүргүүлээд байна.
Эрүүл мэндийн байгуулллагын ажилтнуудын нийгмийн баталгааны өнөөгийн байдлын талаар орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангасан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтанд ЭМЯ-ны хууль эрх зүйн хяналт зохицуулалтын мэргэжилтэн Ш.Мөнгөнцэцэг болон аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэн, зарим төрийн байгууллагын мэргэжилтэнүүд, аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагууд, эмч мэргэжилтний төлөөллийн хамруулсан нийт 30 гаруй хүн оролцлоо. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилтнуудын нийгмийн баталгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар салбарын хэмжээнд болон БОЭТ, сум, өрх, хувийн хэвшлийн байгууллагууд тус бүртээ мэдээлэл хийж төр засгийн түвшинд болон орон нутгийн удирдах байгууллагад уламжлах, шийдвэрлүүлэх асуудлаа ярилцан, санал зөвлөмж боловсруулан батлан гаргалаа. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй амьдралын хүнд нөхцөлд амьдардаг үйлчилгээний 2 ажилтанд нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд тусламж дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар хамтран “Зам тээврийн осол гэмтлийг бууруулахад олон нийтийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт ЭМГ, ЦГ, Замын цагдаагийн тасаг, МХГ, БОЭТ-ийн төлөөлөл мэргэжилтнүүд, тээвэр автозамын газрын дарга, олон нийтийн байцаагч, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон иргэдийн төлөөлөл оролцсон. Цаашид зам тээврийн осол гэмтлийг бууруулахад тэр дундаа мотоцикльтой холбоотой осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд төр засаг, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа болон иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож төр засгийн түвшинд болон орон нутгийн удирдах байгууллагад уламжлах, шийдвэрлүүлэх асуудлаа ярилцан, санал зөвлөмж боловсруулан гаргалаа.
8 сарын 19ний өдрөөс эхлэн өсвөр үеийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой “ Ирээдүйн босго” нэртэй фэйсбүүк хаяг нээж ажиллуулж эхэллээ. Фэйсбүүкд одоогоор 29 хүүхэд найзлаж, 2 хүүхэд БЗДХ-н зөвлөгөө авлаа. 8 сарын 19ний өдрөөс эхлэн өсвөр үеийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой “ Ирээдүйн босго” нэртэй фэйсбүүк хаяг нээж ажиллуулж эхэллээ. Фэйсбүүкд одоогоор 29 хүүхэд найзлаж, 2 хүүхэд БЗДХ-н зөвлөгөө авлаа.
Эх нярайн эрүүл мэндийн 2013-2015 оны стратегийн дунд хугацааны биелэлтийн тайланг ЭМЯ-ны бодлого зохицуулалтын хэрэгжилтийн газарт хүргүүллээ. Тус стратегийн биелэлтээр Дорнод аймаг хангалттай үнэлгээтэй байна. Үүнд: Эхийн эндэгдэлгүй, нялхасын эндэгдэл зүүн бүсийн дундажаас доогуур, улсын дундажийн түвшинд байна. 1000 амьд төрөлтөнд ноогдох эрт үеийн үр хөндөлт буурсан, тухайлбал ноднингийн мөн үеэс бодит тоогоор 30 тохиолдлоор, 15-19 насны охидын төрөлт 12 тохиолдлоор тус тус буурсан.
Биеийн тамир спортын чиглэлээр:
            Италын Турин хотноо 2013 оны 08-р сарын 02-12-ны өдрүүдэд болсон Дэлхийн мастеруудын Олимпийн тоглолт спортын 30-н төрлөөр зохион байгуулагдаж, Дэлхийн 90 гаруй орны тамирчид хуран чуулж, Монгол улсаа төлөөлөн хөнгөн атлетик, байт сур, хүндийн өргөлтийн төрлүүдээр нийт 9 тамирчин амжилттай оролцож 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.       Тус тэмцээнд Дорнод аймгаа төлөөлөн Хан-Уул цогцолбор сургуулийн багш, спортын мастер Цэрэндоржийн Пүрэвжав нь 1500, 5000, 10000 метр, 21 км-ийн хагас марафон гүйлтийн уралдаанд нь амжилттай оролцож 5000 м зайд мөнгөн медаль хүртлээ. Ц.Пүрэвжав нь 2009, 2010, 2012 онуудад мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, Монгол төрийнхөө далбааг Азийн тэнгэрт 9 удаа мандуулж байсан билээ.
            БНХАУ-ын Нанжинь хотноо 2013 оны 08-р сарын 16-24-ний өдрүүдэд болсон “Нанжинь 2013” Азийн өсвөр үеийнхний II наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд Монгол улсын 18 тамирчин амжилттай оролцож 1 мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Дорнод аймгаа төлөөлөн Г.Хүрэлбаатар, Б.Батхүү дасгалжуулагчтай Б.Халиун, Ц.Тэмүүжин, Ө.Оюундарь, Г.Хулан, О.Аззаяа, Г.Анхбаяр, Э.Шинэтөгс нар амжилттай оролцож, Ө.Оюундарь 17 байранд шалгарсан.
            Болгар улсын Албена хотноо 2013 оны 09-р сарын 20-29-ны өдрүүдэд болох өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, тамирчин Л.Алтанцэцэг, У.Шинэцэцэг, Э.Эрдэнэтуяа нар оролцохоор Улаанбаатар хотноо боксын үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилтанд гараад байна.
Аймгийн олимпийн таеквондогийн өсвөрийн шигшээ багийн Г.Анхбаяр дасгалжуулагчтай 9 тамирчин БНХАУ-ын Хөлөнбуйр аймаг Хайлаар хотноо 2013 оны 08 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд хамтарсан бэлтгэл, сургуулилтанд оролцож, өсвөрийн тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд оролцох, ур чадварыг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлд хамрууллаа.
                        Малайз улсад 2013 оны 08-р сарын 20-оос 9-р сарын 28-ны өдрүүдэд болох Азийн бадминтоны холбооноос зохион байгуулж байгаа олон улсын сургалт болон тэмцээнд аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дасгалжуулагч Ч.Мөнхбатаа, тамирчин Ө.Хэрлэн,
            Мөн БНХАУ-ын Яншинь хотноо 2013 оны 08-р сарын 30-аас 09-р сарын 10-ны өдрүүдэд болох “Ширим” бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор Б.Талынбүүвэй, Д.Анар, А.Оюунбаатар нар тус тус оролцохоор зориод байна.
Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр:
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1 жил болж байгаатай холбогдуулан 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн НХҮХэлтэс үйл ажиллагаагаа сурталчлах, тайлан өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлгийг Амьжиргаа дэмжих зөвлөл, Хэрлэн сумын багийн ажлын алба, МХҮХ-ны Дорнод аймаг дахь салбар, ХБИ-ийн холбоотой хамтран зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр иргэдэд дараах үйл ажиллагааг үзүүлсэн юм. НХҮХэлтэс байгуулагдсанаас хойш иргэдэд үзүүлсэн үйлчилгээ, үйл ажиллагааны тайлан, НХҮХ-ийн дэргэдэх ахмадын асрамжийн газар, ахмадын чөлөөт цагийн төв, амралт сувилалын төвийн үйл ажиллагааны тайлан, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн үйл ажиллагааны танилцуулга, үзэсгэлэн худалдаа, асрамж, сувилалын эмч ажилтнуудын эрүүл мэндийн анхан шатны үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулж, хамтран ажиллагч ТББ-уудын үйл ажиллгааны танилцуулга, үйлчлүүлэгчдэд сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд явагдлаа. Өдөрлөгийн арга хэмжээ хэлтсийн байранд болон гадаа талбайд явагдсан. Өдөрлөгт нийт 360 гаруй иргэд үйлчлүүлсэн.
ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
-                 Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн заалны нэг цэгийн байнгын үйлчилгээ
Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдээс нэг цэгийн үйлчилгээнд алдарт эхийн одонгийн асуудлаар 157 иргэн, хүүхдийн мөнгөний бичиг баримтын зөрчлийг тодруулахаар 38 иргэн, халамжийн тэтгэвэр тэтгэмж, тэжээгчээ алдсан асуудлаар 59 иргэн, жирэмсэн амаржсаны тэгтэмжийн асуудлаар 34 иргэн нийт 288 иргэн  үйлчлүүлсэн.
-                 Хамтран ажиллагч ТББ-уудын үйл ажиллгааны танилцуулга
ОНОТХҮ-ээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэж ажиллах үүднээс иргэн, АНН, ТББ-уудтай хамтран ажиллах гэрээ байгуулан 4 төсөл дэмжин ажиллаж байгаагаас нээлттэй өдөрлөгт 2 Төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж ажиллаа.
Ш     Сэргээн засах үйлчилгээ “Дорнын хаш уянга” төрийн бус байгууллага олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулан Ахмад настан болон ХБИ-дэд физик эмчилгээнд хамруулж байна. 2013 оны 08 сарын байдлаар “Дорнын хаш уянга” ТББ-аар Хэрлэн сумын 10 баг болон хөдөөгийн 13 сумын нийт 132 ахмад настан, 16 хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүсэн байна.
 
Ш     МХҮХ-ний Дорнод аймаг дахь салбартай хамтран ажиллаж байна.Аймгийн харааны бэрхшээлтэй 600-аад гишүүний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тус холбооны зарим үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна. Өнгөрсөн 2013 онд Харааны бэрхшээлтэй нэг иргэнийг дэмжин Улаанбаатар хотод Брайль үсгийн багшийн сургалтанд суралцуулж, ахмадын чөлөөт цагийн төвд сургалтын байр тохижуулан сургалт явуулах боломжийг хангаж ажиллаа. Ингэснээр бичиг үсэг сурах сонирхолтой харааны бэрхшээлтэй иргэдэд брайль үсгийн боловсрол олгох боломжтой болсон. Мөн харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж таяг хэрхэн ашиглах, орон зайг мэдрэх сургалтуудыг явуулахад нь зориулж сургалтанд шаардагдах хэрэгслийг худалдан авах зардал болон сургалт явуулах байраар хангаж ажиллаж байна. Мөн харааны бэрхшээлтэй 3 иргэнийг мэргэжлийн бариачын курст суралцуулж 2013 оны 2 сараас эхлэн Ахмадын сувилалын төвд харааны бэрхшээлтэй 1 иргэнийг авч ажлуулж байна.
 
-                 Асрамж, сувилалын эмч ажилтнуудын эрүүл мэндийн анхан шатны үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээ
Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд НХҮХ-ийн дэргэдэх асрамжийн төвийн эмч н.Хурц, ахмадын чөлөөт цагийн төвийн их эмч С.Дулмаа, ахмадын сувилалын сувиалгч Г.Энхтуяа нар эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа. Энэ өдөр нийт 96 хүний даралт үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаа.
-                 Үйлчлүүлэгчдэд сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ:
Хэлтсийн баруун сүүдрэвчийг зөвлөгөө, мэдээлэл өгөхөд таатай орчин бүрдүүлэн тохижуулж, мэргэжилтэн Г.Тогооч үйл ажиллагаатай сонирхсон асуулт болон үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч ажилласан. Мөн нийгмийн халамжийн тухай хуулийн сурталчилгаа бүхий тараах матераил хэвлүүлж ирсэн иргэдэд тараах ажлыг зохион байгууллаа. Нийт 27 иргэн зөвлөгөө мэдээлэл өгөх булангаар үйлчлүүлсэн.
Иргэд ихэнхдээ Хүнс тэжээлийн талонд ямар айл өрх хамрагдаж байгаа юм. хэрхэн хамрагдах вэ?, НХҮХ-ээс иргэдэд зээл олгодог уу?, Цахим үнэмлэхний хуулбар ямар зорилгоор авч байгаа юм бэ? гэх мэт асуултуудыг түлхүү асууж тодруулж байсан.
-                 Өдөрлөгт оролцогчдын дунд танин мэдэхүйн тэмцээн уралдаан тус тус явуулна.
НХҮХ-ийн нийгийн ажилтнууд өдөрлөгт оролцогчдын дунд уралдаант хөгжөөнт тэмцээнүүдийг явуулж мөн нээлтийн үеэр сугалаа сугалуулж энэ өдрийн азтанг шалгарууллаа. Оролцогчдын дунд асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгуулж 25 хүн оролцсоноос 1, 2-р байранд Ургамал, Нарантуяа нар байр эзэлсэн бол, 1 минут 1 сая тэмцээнд 5 хүн оролцож 1,2-р байранд ахмад настан Сэрмядаг, Ганбаатар нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнуулсан юмаа.
-                 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн үйл ажиллагааны танилцуулга, үзэсгэлэн худалдаа:
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 2 ба түүнээс дээш өрх, иргэд өөрсдийн санаачлагаар нэгдэн бүлэг болж, орлогоо нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэх зорилготой юм. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зорилгоор төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах чиглэлээр 2013 онд 52 бүлэг, 111-н өрхийн 375 иргэн хамруулж төслийг нь дэмжин ажиллаж байна.
Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлөөр дэмжигдсэн төслүүдийг хэлтсийн даргын 21 тоот тушаалаар батлагдсан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсөл шалгаруулах даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр хянан шийдвэрлэж, үр дүнг хэлэлцээд 2 үе шаттайгаар санхүүжилтийг олгож, явцын байдалд хяналт тавьж ажилласан.
            2013 оны 08 дугаар сарын 22-ны нээлттэй өдөрлөгт 21 бүлэг үзэсгэлэн худалдаанд оролцож өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, арьс ширэн эдлэл, гар урлалын бүтээгдэхүүнээрээ борлуулалт хийж, иргэд олон нийтэд бага гэлтгүй мөнгийг аривжуулж ашигтай ажиллаж болдог гэдгийг харуулаа. Хэлтсийн зүгээс үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд үйл ажиллагааны тайлангаа тогтмол тавьж байнга хамтран ажилладаг, бас хамгийн их ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа төслийн эздийг шалгаруулж, эхний гурван байрт батламж гардууллаа. 1-р байранд ахмад настан Цэндсүрэн ахлагчтай “Арьс боловсруулах” төсөл шалгарсан. 2-р байранд Б.Шүрэнцэцэг ахлагчтай “Мөнгөн залаа” төсөл буюу тахианы аж ахуй шалгарсан, 3-р байранд ХБИ Ю.Батбаатар ахлагчтай “Газрын амт” төсөл шалгарч батламж гардуулсан юм.
Мөн энэ өдөр хамгийн их борлуулалттай 1 төслийг шалгаруулсан юм. М.Мягмар ахлагчтай бүлгийн “Шар тос, хүлэмж” төслийн сүү цагаан идээ, хүнсний ногоо хамгийн их борлуулалттай төслөөр шалгарсан юм.
-                 Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын асрамжийн газар, ахмадын чөлөөт цагийн төв, амралт сувилалын төвийн үйл ажиллагааны тайлан
НХҮХэлтэс ахмад настан иргэдэд хандан Ахмадын амралт сувиллын төв, Ахмад настны чөлөөт цагийн төв, Ахмад настны асрамжийн газар гэсэн харъяа гурван байгууллагаар дамжуулан тэдэнд зайлшгүй хүргэх ёстой төрийн үйлчилгээг үзүүлж байна. Тус төвүүд өнгөрсөн хугацаанд хийгсэн ажлаараа ханын самбар гарган, иргэд олон нийтэд танилцууллаа.
Ахмадын асрамжийн төв нь :     2013 онд 08 дугаар сарын байдлаар 21 үйлчлүүлэгчтэй ажиллаж байна. Тус төв нь дотоод журам болон үйлчилгээний төрөлдөө өөрчлөлт оруулж, төрөлжсөн асрамж үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчийг нийгмийн хүрээллээс тусгаарлахгүйн тулд найз нөхөд, танил дотно хүмүүстэй нь харилцаа холбоотой байхад нь чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Асрамжийн төвийн асруулагчид харж хандах хамаатан садан, төрөл төрөгсөд гэж байхгүй ганц бие хүмүүс байдаг. Мөн ихэнх нь ямар нэгэн хууч өвчинтэй байдаг. Тиймээс асруулагчдийн эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт тавих, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх үүднээс байнгын 1 эмч үйлчилгээ үзүүлж байна. Амруулагчдын асрагаа, сувилгаа, хоол цайнд анхаарал халамж тавих үүднээс ээлжийн асрагч, тогооч нар 24 цагын хувиар гарган ажилладаг.
Ахмадын чөлөөт цагийн төв нь:Ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн оролцоонд тулгуурлан нийгэмшүүлэх, сэтгэлзүйн болон биемахбодийн өвчлөл, хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
Ш     Чөлөөт цагийн төвд тогтмол явагддаг “Хөдөлгөөн эрүүл мэнд” нийтийн бүжигт 2013 оны 07 сарын байдлаар давхардсан тоогоор 3249 ахмадууд хамрагдсан.
Ш     Чөлөөт цагийн төвд Их эмч Д.Дулмаа өдөр бүр ахмадуудын дунд “Эмгүй эмчилгээ” буюу хий бясалгалын дасгал, хөдөлгөөн зааж, эрүүл мэндийн сургалт мэдээ мэдээлэлийг байнга явуулдаг.
Ш     Ахмадуудыг эрүүл мэндийг нь хамгаалах витаминжуулах ханиад томуунаас урьдчилан сэргийлэх биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндээ хамгаалцгаая” төсөл хэрэгжиж Чөлөөт цагийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр цагаа /аарц/ хөнгөлөлттэй үнээр өгч үйлчилж байна.
Ш     Чөлөөт цагийн төвийн зааланд ахмадууд шатар, даам, даалуу, хөзөр тоглох орчин бүрдүүлэн тохижуулсан нь ахмадууд хоорондоо уулзаж, хууч хөөрөх, цагийг үр дүнтэй өнгөрөөх боломжтой болсон.
Ш     Чөлөөт цагийн төв хариуцсан нийгмийн ажилтан холбогдох байгууллагуудтай хамтран сургалт зөвлөгөө мэдээллийг тогтмол хийж, амралтын өдрүүдэд тэмцээн уралдаан явуулж амхад настнуудыг хамруулан ажиллаж байна.
Ахмадын сувилалын төв нь:НХҮХэлтэс өвлийн болон зуны сувилал ажиллууж, ахмад настнуудыг жилийн 4 улиралд байнгын үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна. Сувилал эхний 08 сарын байдлаар 330-аад ахмад настанд үйлчилээд байна. Ахмадууд аймгийн төв болон хөдөөгийн 13 сумдаас ирж сувилалд амарч байна. Монголын ахмад настны үндэсний сүлжээ бий болж байгаатай холбогдуулан аймгийн болон сумдын ахмадын байгууллагын төлөөлөгчдийг баг хамт олноор амрааж байна.
2013 оноос эхлэн сувилалд амрагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний сэтгэл зүйн болон насжилтын онцлогт нь тохирсон цогц үйлчилгээ үзүүлэх үүднээс мэргэжлийн нийгмийн ажилтан, харааны бэрхшээлтэй мэргэжлийн 1 бариач, мэргэжлийн 1 сувилагч нэмж ажлуулж эхэлсэн.                                                                                                  Сувилалд 2013 оны 04 сард өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан чийрэгжүүлэлтийн танхимыг засаж тохижуулж, шинээр давсан зам, гүйлтийн зам зэргийг байруулсан.                             Сувилалын гал тогоо өдөр өдрийн тусгай цэсээр амрагчдын хоолыг төрөлжүүлж, амин дэмээр баяжигдсан хоолоор өдөрт гурав удаа үйлчилж байна.
Нийгмийн даатгалын чиглэлээр: Тус хэлтэс нь нийгмийн даатгалын үндсэн үзүүлэлт болох нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд тогтмол давуулан биелүүлж байгаа бөгөөд оны эхний 08 дугаар сарын байдлаар хувиар 115.1 давуулан биелүүлээд байна.
Нийгмийн даатгалын хамрагдалт:
2013 оны эхний 08сард нийгмийн даатгалд
§     Шимтгэл төлөгч ажил олгогч 587
§     Заавал даатгуулагч  13568
§     Сайн дурын даатгуулагч 2924
§     Эрүүл мэндийн даатгалддаатгуулагч 41334 хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого:
Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн орлого дараах байдлаар сангуудад хуваарилагдсан байна. Үүнд:
Ш     Тэтгэврийн даатгалын санд 4869689.1 мянган төгрөг буюу 118.7хувь,
Ш     Тэтгэмжийн даатгалын санд 540762.6 мянгантөгрөг буюу 115.7. хувь,
Ш     ҮОМШӨ-ний даатгалын сан 626440.2 мянган төгрөг буюу 147.9 хувь,
Ш     Ажилгүйдлийн даатгалын санд 128516.1 мянган төгрөг буюу 112.9хувь,
Ш     Эрүүл мэндийн даатгалын санд 1568505.6 мянган төгрөг буюу 96.7 хувиар тустус биелүүлсэн байна.
Тэтгэврийн даатгалын сан:
Тухайн сард шинээр өндөр наны тэтгэвэр  215  тахир дутуугийн тэтгэвэр 129 тэжээгчээ алдсаны тэтгэвэр 36 тус тус шинээр тогтоож, тэтгэврийн даатгалын сангаас нийт 9393 иргэн тэтгэвэр авснаас өндөр насны тэтгэвэр авагч5978тахир дутуугийн тэтгэвэр авагч 2192 тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 778 цэргийн тэтгэвэр 445 иргэнд нийт13247515,11 сая төгрөгийг олгосон байна.
Тэтгэмжийн даатгалын сан:
Оныэхний 08 дугаарсарынбайдлаар хөдөлмөрийн чадвар түр алдсан 1243 ,даатгуулагчид 106869.85 мянган төгрөгийг,жирэмсний болон амаржсан 583 эхэд  424791.84 мянган төгрөгийг, оршуулгын тэтгэмжийг 206 иргэнд 67500 мянган төгрөгийг олгоод байна.
 
Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн талаар:
 
Аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн даатгалын сарын болон улиралын тооцоог цахим хэлбэрээр авч шимтгэлийн тооцоог бодуулан 152 байгууллагын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийг баталгаажуулсан байна. Аж ахуйн нэгж болон төсвийн 91 байгууллага нь 134334,3 сая төгрийн өр авлагатай байна. Ялангуяа төсөвт байгууллагын /сургууль, цэцэрлэг/ санхүүжилт төвөөс ирээгүй, хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан шимтгэлийн авлага өсөхөд нөлөөлж хүндрэлтэй болоод байна. Мөн Адуунчулуун ХК, ДБЭХСистем нь ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог цаг хугацаанд нь төлөхгүй өр авлага үүсгэхэд нөлөөлж байна.
Дотоод ажлын талаар:
“Ажилласанжил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай“хуульд хамрагдахаар2013-08-01-ны байдлаар нийт 15700 даатгуулагчийн материалыг хүлээн авч мэдээллийн санд оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлээд байгаа бөгөөд тус газраас 1700иргэний материал баталгаажиж ирсэн юм. Эдгээр иргэдийн 28.9 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүллээд байна.
Түүнчлэндээрх хуулийн хэрэгжилтийг2013.10.01-ныг хүртэл сунгагдаадбайгаатай холбогдуулан энэхүү хуулийг хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд хуулийн үйлчлэлд хамрагдвал зохих иргэдийг бүрэн хамруулах ажлын төлөвлөгөөний дагуу 8 дугаар сард дараах ажлуудыг зохион байгууллаа.Үүнд:
-   Иргэд ойлгомжтой хэлбэрээр тараах материал бэлтгэж хүргүүлэх,
- Орон нутгийн үүрэн холбооны байгууллага болох Ньютел компани дорнод салбартай хамтран телемаркэтинг үйлчилгээгээр хүргэх,
- Холбогдох утасны дугаараар холбоо барих, зэрэг ажлыг зохион байгуулснаар:
- 1100 иргэнтэй холбоо барьж нийт 810 иргэний тооцоог хийж дуусгаад байна.
Тус хэлтсийн архиваас нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/189 дүгээр тушаалын дагуу 63 иргэнд лавлагаа гарган нийт 99000 төгрөгний төлбөрт үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Мөн 30 иргэнд зогсоогдсон хувийн хэргээс баримт гарган өгөх үйлчилгээ үзүүллээ.
1993 оноос 2012 оныг дуусталх зогсоогдсон хувийн хэргийг төрөлжүүлэн тахир дутуу 2499, өндөр нас 5868, тэжээгчээ алдсан 2874 иргэний баримтыг ангилж шинээр бүртгэлжүүлсэн. Татан буугдсан байгууллагаас ирсэн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын 1263 дэвтрийг шивж бүртгэлд оруулсан байна.
Аймгийн архивт сан хөмрөг үүсгэх нийт 53 баримтанд дахин боловсруулалт хийж. Байнга хадгалах нэгжээс засах шаардлагатай 31 баримтыг архивт хүлээлгэн өгөөд байна.
Хөдөлмөрийн чиглэлээр Тус хэлтэс нь 2013 оны 08 дугаар сард Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ тогтмол хийх, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүдийн идэвх санаачлагыг сайжруулах зорилт тавин ажиллаа.
Энэ сард нийт 48 албан бичиг холбогдох байгууллагуудаас хүлээн авч хоёр хугацаатай бичгийн хариуг гаргаж хүргүүллээ.
Өдрийн хөтөчийг ажиллуулж эхэлсэн хугацаанд нийт 436 иргэн үйлчлүүлсэн байна.
НЭГ. МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ТАЛААР
Хөдөлмөрийн хэлтсээр үйлчлүүлж буй иргэн бүрийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, үйлчилгээний соёл, сэтгэл ханамжийн баталгааг өндөржүүлж, харилцааны болон үйлчилгээний зөрчилгүй хамт олон болох зорилготой “Өдрийн хөтөч” 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн A/25 тоот тушаалын дагуу ажиллаж байна.
Иргэдэд үйлчлэх танхимд “Өдрийн хөтөч” угтаж үйлчилнэ. Өдрийн хөтөч үйлчлүүлэгчид мэдээлэл, лавлагааг өгч холбогдох хүмүүст асуудлыг уламжилж ажиллахаас гадна шийдэгдээгүй асуудлыг эзэнжүүлж түргэн шуурхай шийдүүлж хуулийн хугацаанд хариуг хүргүүлэх үйлчилгээг үзүүлэх юм.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хоршооны сургалтад мэргэжилтэн Ч.Одгэрэл 2013 оны 8 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд хамрагдаж аймгуудын ЖДҮ-н сан, хоршоо ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдтэй ажил хэргийн туршлага солилцсон байна.
Соёл, Спорт Аялал Жуучлалын яамнаас 2013 оны 08 дугаар сарын 25-нд Орон даяар зохион байгуулагдсан “Эрүүл чийрэг Монгол хүн” сэдэвт аялалын чиглэл тогтоох явган аялалд байгууллага, хамт олноороо амжилттай оролцлоо.
Хөдөлмөрийн хэлтсийн 2013 онд 1600 шинэ ажлын байр бий болгох зорилтын хүрээнд 8 сарын байдлаар 1124 ажлын байр бий болсон. Уг ажлын байрыг баталгаажуулах ажлын хэсэг хэлтсийн даргын тушаалаар байгуулагдан ажиллаж эхлээд байна.
 
   ХОЁР. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
Хөдөлмөрийн зах зээлийн төлөв
Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 8 дугаар сарын байдлаар шинээр 166 иргэн ажил хайгчаар бүртгүүлж, labornet программд бүртгэлтэй иргэдээс 120 иргэн ажилд зуучлагдан хасагдаж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3348 болсон.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1677 буюу 50.08 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл: магистр болон доктор 9, Диплом болон баклавар 548, тусгай дунд боловсролтой иргэн 286, техник мэргэжлийн 147, бүрэн дунд 1485, бүрэн бус дунд 577, бага боловсролтой 135, боловсролгүй 79 иргэн байна.
Ажил олгогч байгууллагаас ирсэн 251 ажлын байрны захиалгын дагуу 162 иргэнийг ажилд зуучилснаас 120 иргэнийг ажлын байраар хангаад байна. Эдгээрийн 27,5 хувь буюу 33 нь эмэгтэйчүүд эзэлж байна.
     Дээрх ажилд зуучлагдсан иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл: 15-24 насны 11, 25-34 насны 68, 35-44 насны 30, 44-59 насны 11 иргэн байна.
     Байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь: хязгаарлагдмал хариуцлагатай компанид 74 иргэн, төсөвт байгууллагад 43 иргэн, хувьцаат компанид 3 иргэн тус тус ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд шинээр бий болсон ажлын байрны мэдээллийг цуглуулж, ажлын байрны байршил, хаяг салбарт бий болж байгаа зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэж нийт 123 ажлын байрыг www.ejob.mn вэб сайтад бүртгэж, 8 сарын байдлаар нийт 1124 шинэ ажлын байр бий болсон байна.
Ажил, мэргэжлийн чиг баримжаа, олгох зөвлөгөө өгөх мэдээллээр хангах үйлчилгээнийдагуу ганцаарчилсан зөвлөгөөг 7 иргэнд өгсөн.
Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар
Ажиллах хүч гадаадад гаргах, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу тус албанаас нийт 8 байгууллага гэрээ байгуулан 279 хятад иргэдийн зөвшөөрөл авах хүсэлт гаргаснаас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс 219 хятад иргэдийн зөвшөөрөл авсан байна.
Дээрх ажилд хяналт тавих үүднээс Гадаадын иргэний харьяатын Дорнод аймаг дахь албатай хамтран 6 байгууллагын үйл ажиллагаатай танилцсан.
Дээрх байгууллагуудад ажиллах үеэр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зөвшөөрөл аваагүй болон зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй хятад иргэд ажиллаж байна.
Мөн Аймгийн хэмжээнд Гадаадын иргэдийн харъяатаас HG буюу хөдөлмөр эрхлэх виз даруулан орж ирсэн 16 байгууллагад ажиллах 1628 гадаад иргэн ажиллаж байгаагаас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан 2396 байна.
Дорнод аймагт хамгийн олон гадаад иргэдийн зөвшөөрөл авсан байгууллага “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК 2000 гаруй хятад иргэн, ХЭҮТөвөөс өгсөн зөвшөөрөлөөс илүү ажиллуулж буй “XXEM” ХХК, “Би Эйч Эм” ХХК, “ЭМ ПИ АЙ” ХХК, огт зөвшөөрөл аваагүй “Адуунчулуун” ХК-д 5 хятад иргэн ажиллаж байгаа судалгааг гаргасан.
ГУРАВ.ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаар
Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан иргэдээс үйлдвэр дээрх оёдолчны сургалтад 4 иргэн, Мах маркет ХХК-нд явагдаж буй үйлдвэр дээрх сургалтад 9 иргэн хамрагдаж байна. Ухаарал төвийн эмчилгээнд хамрагдсан 1 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамруулан Насны зам ХХК-д туслах ажилтнаар зуучлан ажлын байртай болголоо.
Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдан ажилтай болсон иргэдийн судалгааг гаргаж Ажил олгогчийн урамшуулалд хамрагдах болзол хангасан 5 иргэнд мэдээлэл өгсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор 25 болон түүнээс дээш ажиллагсадтай 68 аж ахуйн нэгж, байгууллагад албан тоот хүргүүлсэнээс 49 байгууллагад 96 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа гэсэн судалгааг ирүүлээд байна.
Архангай аймагт зохион байгуулагдсан 2013 оны Улсын аварга шалгаруулах пара хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тамирчид амжилттай оролцож 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт Үйлдвэрчний эвлэлээс санаачлан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан аймаг, нийслэл, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл оролцсон 26 хүний бүрэлдэхүүнтэй аялалын багийг Дорнод аймагт ирэх үеэр Хөдөлмөрийн хэлтсээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон.
Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 251 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журмын дагуу Хэлтсийн даргын А/24тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 167 тоот албан бичгийг нийт 6 банканд хүргүүлсэн.
Дээрх банкнаас ХААН банк, Төрийн банк, Капитал банк материалаа ирүүлсэн ба ажлын хэсгийн хурлын шийдвэрээр ХААН, Капитал банк шалгарч санхүүжилтийг 70:30 харьцаатай байршуулахаар болсон. Шалгарсан банкууд Хөдөлмөрийн яам, аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй гурвалсан гэрээ байгуулж зээлийн эх үүсвэрийг байршуулан жижиг үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд 2 жилийн хугацаатай, сарын 0.85 хувийн хүүтэй жижиг зээл олгож эхлэх юм. Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 3/1735 тоот албан бичигт дурьдсан материалыг бүрдүүлэн Хөдөлмөрийн яаманд хүргүүллээ.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр МАА, Фермерийн МАА-г хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд туслах ур чадвартай малчин бэлтгэх чиглэлээр Цагаан-Овоо суманд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүдэд сүү, цагаан идээ боловсруулах сургалтыг Улаанбаатар хотын “Мөнх оюуны холбоос” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан.
Аймгийн хэмжээнд үсчний мэргэжил олгох, дээшлүүлэх, зэрэг олгох сургалтыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Үсчин, гоо сайханчдын холбоо, “Лонда” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэдэд үсчний мэргэжил олгох 25, давтан 26 нийт 51 иргэнийг хамрууллаа. Аймгийн үсчин гоо сайханчдын холбоотой хамтран мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг улсын Ур чадварын мэргэжлийн комисс Улаанбаатар хотоос томилогдон ирж авсан ба шалгалтад хамрагдсан 26 үсчинээс 1-р зэрэгт 7, 2-р зэрэгт 8, 3-р зэрэгт 11 үсчин тус тус тэнцэн, улсын баталгаажсан үнэмлэхний шаардлагыг хангасан.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарлагдсан Үйлдвэр дээрх сургалтын тендерт боловсруулах үйлдвэрлэлээр Дорнод мах маркет ХХК, Дорнын өнгө ХХК –ууд шалгарч бүртгэлтэй ажилгүй 45 иргэнийг хамруулаад байна.
“Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд байнгын ажлын байр буюу эко эргүүлээр ажиллаж ажлын байраар хангагдаж байгаа иргэдийн тайланг нэгтгэн авч санхүүжилтийг шилжүүлсэн. Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулсан оготно устгалын ажилд 10 сумын 450 гаруй иргэн хамрагдсан ба тус иргэд түр ажлын байраар хангагдан Хөдөлмөрийн хэлтсийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд140иргэнийг бүртгээд байна.
“Дорнын Өнгө” ХХК нь оёдлын үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулж тус сургалтад 40-өөс дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 10 иргэн сурч байна.
Тус хөтөлбөрт хамрагдан купоны үйлчилгээгээ авч дууссан иргэдийн гэрээ болон купоныг буцаан авч тулгалт хийж, үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүжилтийг шийдвэрлэх юм.
Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан 4 ажил олгогчтой гурван талт гэрээ байгууллаа.
Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Бизнес инкубатор төвтэй хамтран “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт 5 хоногийн чадваржуулах сургалтыг 2013 оны 08 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ сургалтаар:
1.              Аюулгүй ажиллагааны зөвлөгөө
2.              Эрсдэлийн менежмент, эрсдэлийн үнэлгээ
3.              Тоног төхөөрөмжид тавигдах аюулгүй ажиллагаа
4.              Үйлдвэрийн цахилгааны аюулгүй ажиллагаа
5.              Тэмдэг, тэмдэглэгээ, цоожлох, пайзлах дүрэм, журам гэсэн таван модулийн 30
цагийн хичээлээр сургалт явагдаж, сургалтад хамрагдсан ХАБЭА ажилтнууд тодорхой хэмжээний мэдлэг эзэмшиж, мэргэжлийн гэрчилгээг гардан авсан.
Энэ сургалтад үйлдвэрлэлийн салбарын 3, үйлчилгээний 5, барилгын 6, авто замын салбарын 2 нийт 16 ажилтан оролцлоо.
Сургалтын үеэр “Сүхжин”, “Аглут”, “Аригүн”, “Хэрлэн номин”, “Авто агро”, “Чандмань тал”, “Чойбалсан хөгжил”, “Чойбалсан констракшн”, “Дорнод НАА”, “Адуунчулуун”, “ДОЦ”, “ДБЭХС”, “Найнги”, “Дорнод худалдаа” ХХКомпаниудын ажлын байр, ХАБЭА талаарх стандарттай танилцаж, холбогдох зөрчил дутагдлыг арилгах талаар заавар зөвлөмж өгсөн.
Цаашид энэ сургалтыг салбар салбараар нь ажлын байран дээр зохион байгуулах, ном, гарын авлагаар хангах мөн байгууллагын удирдлагуудад техник, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцасны ашиглалтын хугацаан дээр анхаарч хяналт тавих хүсэлтийг хүлээн авч энэ чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах хүсэлт гаргасан.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн төгсөгчдийн шинэ ажлын байрны баталгаажуулалтыг хийж эхлээд байна. Уул уурхайн компаниуд ажил эхлээгүй, зарим нэг барилгын компани цалингаа өгөхгүй, ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаагүй, түр ба улирлын чанартай ажил хийлгэж байгаа гэх зэргээр дөрөвлөсөн гэрээнийхээ дагуу тухайн компанидаа ажиллахгүй байгаа тул мэргэжлийнх нь дагуу өөр ажлын байранд зуучилж байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар
Хөдөлмөрийн сайдын А/138 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан ахуйн үйлчилгээний салбарын “Мастер ажилтан” цол олгох, шалгаруулах журам түүнтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллага ААНэгжүүдэд албан бичиг төлөвлөн хүргүүлсэн.
Аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа ЖДҮ эрхлэгчдийн бүртгэл судалгааг бодитой гаргуулахаар Татварын хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг төлөвлөн хүргүүлсэн.
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар шалгарсан иргэд, ААНэгжтэй ажлын байрны талаар хамтран ажиллах гэрээ боловсруулан ажиллаж байна.
ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлтэй холбоотой аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас 70582233-т ирүүлсэн иргэн Эрдэнэчимэгт холбогдох хариултыг, мөн хөнгөлөлттэй зээл авч буй иргэдэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар тэднийг зохих газруудтай холбон ажиллаж байна.
 
Хүүхэд хамгааллын чиглэлээр: МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, номын сангийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх хүрээнд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх дугуйлангийн хүүхдүүдэд зориулж “Номын хур” нүүдлийн номын сангийн сарын аяны нээлтийн үйл ажиллагаа 2013 оны 08 сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж нийт 70 гаруй хүүхэд оролцлоо. “Номын хур” нээлтийн арга хэмжээнд дугуйлангийн 8-12 насны нийт 66 хүүхэд оролцсон бөгөөд хүүхдэд хэрэгцээтэй хичээлээс гадуур унших сургуулийн өмнөх нас, бага боловсрол, сурь боловсролын агуулгын стандартын түвшинд унших дэлхийн болон монголын уран зохиолын номын жагсаалтыг танилцуулж, номыг хэрхэн унших талаар зөвлөгөө өгч, шинэ содон номын үзэсгэлэн гаргаж сонирхууллаа. Ном унших аян сарын хугацаанд үргэлжлэх ба энэ хугацаанд дугуйлангийн багш нар хүүхдүүддээ номын сангаар үйлчлүүлэх хуваарь гарган ажиллаж, хаалтын үйл ажиллагааны үеэр дугуйлангуудын номын сангаар үйлчүүлсэн байдал, уншсан номын дүрээрээ хэрхэн дүрийн тоглолт хийж буй байдлаар нь дугуйлангуудын оролцоог дүгнэх юм. Одоогийн байдлаар 60 орчим хүүхэд нүүүдлийн номын сангаар үйлчлүүлээд байна
      Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын баталсан дуйлан 2013 оны зуны дугуйлан сургалтын хуваарийн дагуу тус хэлтсийн дэргэд 4 төрлийн дугуйлан, 5 төрлийн сургалтыг зохион байгуулж нийт 318 хүүхдийг хамруулан авъяас чадварыг нь нээн илрүүлэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд нь   дэмжлэг үзүүлж ажиллалаа.
           Орон нутгийн хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх, тэдний оролцоог хангах улмаар дугуйлан сургалтын үр дүнгийн талаар хүүхэд, эцэг эх, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, санал асуулга авах зорилгоор зуны дугуйлан сургалтын хаалтын үйл ажиллагааг 2013 оны 08 сарын 22-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн урлагийн танхимд зохион байгуулж нийт 120 хүүхэд, 20 гаруй эцэг эхийг хамрууллаа. Тус хаалтын үйл ажиллагаанд бүжиг, урлахуй, шатар, дотно төв, хөтлөгч нэвтрүүлэгч, англи хэл, ОНХХХТ-ийн дугуйлангийн багш нар оролцож зуны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээл заасан арга зүй, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, зуны дугуйлан сургалтын үйл ажиллагаагаа дүгнэсэн ба 2014 оны зуны дугуйлан, сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар хүүхэд, эцэг эх, олон нийтээс санал авлаа. Дээрх мэдээллийг орон нутгийн “Мижи” телевизээр дамжуулан олон нийтэд хүргэснээс гадна аймгийн ЗДТГ-ын LED дэлгэцэнд байршуулснаас гадна www.dornodhth.com   www.dornod.gov.mnсайтуудад байршуулан ажиллалаа.
Мөн НҮБ-ын хүүхдийн эрхийн хорооноос гаргасан зөвлөмжийн хүрээнд орон нутагт хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн чиглэлийн дугуйлан секц, хэлний сургалтын үйл ажиллагаанд чанар, үр өгөөж, үр дүн, төлбөр, хуваарийн дагуу хэрхэн хичээллэж буй талаар эцэг эх, олон нийтээс түүврийн аргаар санал асуулга авсан ба асуулгад оролцсон хүмүүсийн 27 хувь нь хичээл цагийн хувиарийн дагуу явагддаггүй, 17 хувь нь төлбөр нь хангалттай, 15 хувь нь зарим дугуйлан төлбөр авдаг, зарим дугуйлан нь төлбөргүй байдгийг тайлбарлаж өгөхийг хүссэн, 8 хувь нь бүжгийн дугуйлангийн цаг байнга өөрчлөгддөгийг, 5 хувь нь 2 ээлжийн багштай болох шаардлагатай заримдаа ажил гарсан үед багшгүй байдаг, 28 хувь нь хүүхэд хөгжүүлэх ажлыг боломжийн хэмжээнд явуулдаг гэж үзсэн байна. Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг facebook-д байршуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
       Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар   ХГБХХэлтсийн дэргэдэх хүүхдийн “Мини студи” – д шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээн авч студи ажиллах  орчинг бүрдүүлээд байна.
        Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дэлхийн дээд амжилтыг 2 төрлөөр Геннист бүртгүүлэх “Монгол морь 3000” үндэсний уралдаан, “Үндэсний хувцастай 10000 морьтны жагсаал” арга хэмжээний үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоортус хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрмаа, Б.Цэцэгмаа нар ХТҮГ-ын Хүүхэд хамгааллын үндэсний баг бүхий ажлын хэсэгтэй хамтран 2013 оны 08/07-08/13 ны өдрийг хүртэл хугацаанд Хүй долоон худагт 5 өдөр ажиллалаа.Уг арга хэмжээний үеэр хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд хурдан морь унаачхүүхдүүдийг  бүртгэх, аюулгүй байдлыг хангах, гэнэтийн ослын даатгалд хамруулах, хамгаалалтын хувцас өмсөж уралдах талаар зөвлөмж өгч шаардлага тавих, гарааны зурхай дээр хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлд хяналт тавьж, үдэн гаргах, унаач хүүхдүүдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх чиг үүргийг хүлээж орон нутгийн уяачид болон унаач хүүхдүүдийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилж ажиллалаа.
       Дорнод аймгийн МСУХ –оос тус арга хэмжээнд албан ёсоор зохион байгуулалттай оролцуулахыг хориглосон хэдий ч цөөн тооны уяачид энэхүү арга хэмжээнд оролцож, унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажилласнаар Дорнод аймгийн унаач хүүхдүүдээс уралдаанаас хоцрох, унаж бэртэх эрсдэл гарсангүй.Уг арга хэмжээнд Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-дун, Баян-уул, Дашбалбар, Халхгол, Чойбалсан, Матад, Хэрлэн сумдын нийт 25 уяач, 26 унаач хүүхэд орон нутгаа төлөөлөн оролцсон бөгөөд ММСУХ-ноос Батламж, алтан медалийг гардаж авлаа.Бүртгэлийн мэдээлэлд тулгуурлан www.unaach.com сайтын “3000 морины уралдаан-Геннист” хэсэгт Дорнод аймгийн 26 унаач хүүхэд бүртгэгдлээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай аймгийн Засаг даргын А/200 тоот захирамжийг батлуулж хөдөөгийн 13 сум, Хэрлэн сумын 10 багуудад хүргүүлсэн ба бооцоот уралдаанд хүүхдийг татан оролцуулахгүй байх, ер нь цаашид захирамжийн мөрөөр зохион байгуулах ажил дээр хамтарч ажиллах чиг үүргийг дээрх сум, багийн нийгмийн ажилтнуудад өглөө.         Захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Хэрлэн сумын 2-р баг буюу Төмөр замын Чулуун гүүр хэмээх газарт болох даага, шүдлэн 2 насны уралдаанд хяналт тавьж хоёр удаагийн анхааруулга өгч ажилласан ба даага насны уралдаан нь бооцоот уралдаан байсныг таслан зогсоож бооцоогүй уралдууллаа.
     Эрүүгийн хуулийн 145.2 дахь зүйл заалтаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй 15 настай Б.Ц-ийн хэрэгтэй танилцаж, шүүхийн байгууллагад ял хойшлуулах хүсэлт гаргуулсан. Мөн хэрэгт холбогдосон гэх Б.Ц-ийн төрсөн эх болон өөрт нь цаашид дахин алдахгүй байх, хүүхдийн хараа хяналтыг сайжруулах шаардлагатай зэрэг зөвлөгөөг өгч ажиллалаа.
        Аймгийн ИТХ-аар баталсан “Архигүй амьдрал” аяны үйл ажиллагаа 7-8 дугаар саруудад зохион байгуулагдсан ба уг аяны тайланг энэ сарын 16-ны өдөр гаргаж танилцууллаа. Аяны тайланг материалд хавсаргаж шилжин явах тугийн хамт аймгийн Цагдаагийн газрын дэд дарга н.Бат-Амгалан, ОНХА-ны байцаагч, хошууч н.Ариунсанаа нарт хүлээлгэн өглөө. Аяны хүрээнд: Аймгийн Цагдаагийн газартай хамтран нийгмийн хэв журмыг сахиулах эргүүлд гарах ажлыг тусгаж хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан. Уг ажилд байгууллагаас 4 мэргэжилтэн 1 жолооч, ЦГ-ын хэв журмын цагдаатай хамтран нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр цахим тоглоом /PC тоглоом/ -ын газруудаар үзлэг, хяналт шалгалт хийв. Хэрлэн сумын хэмжээнд нийт 17 газар үйл ажиллагаа явуулж байгаагаас тогтмол үйл ажиллагаа явуулж буй 14 газарт очиж ажилласан. Шалгалтын мөрөөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр баталсан “Цахим тоглоомын газрыг ажиллуулах журам” -ыг үндэслэл болгон 5 газарт нийт 20000 төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан ба торгох шалтгаан нь ажлын цаг хэтрүүлсэн, ариун цэврийн шаардлага хангасан орчин болон стандартын орчин бүрдүүлээгүй, зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн, зөвшөөрөлтэй ч баталгаа гаргуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн дээрх газруудад дан ганц хяналт шалгалт бус “Цахим тоглоомын газрыг ажиллуулах журам” –аа танилцуулах, тэнд үйлчлүүлж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, эздүүдэд нь анхааруулга санамж зэргийг тарааж ажиллалаа. Гэмт хэрэгт холбогдон урьдчилан саатуулагдаж байгаа нийт 16 хүүхдэд “Дахин алдах эрхгүй” сургалтыг зохион байгууллаа. Хүүхдүүдэд сургалтанд идэвхитэй оролцуулах үүднээс хөгжилтэй танилцах тоглоом тоглуулсан ба “Хүний эрх – Хүүхдийн эрх” сэдвээр чөлөөт ярилцлага хийж, архи тамхины хяналтын хуулийг таниулах, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, архи, тамхи хэрэглэхгүй байх нь эдийн засаг болон өөрт хэрхэн ач холбогдолтой талаарх мэдээллийг өгч ажиллалаа. Мөн хувь хүний үнэ цэнэ, хүний сонголт ба хариуцлагын талаар хүүхдүүдтэй харилцан ярилцаж санал бодол солилцсон ба “Жудаг төгс эр хүн”, “Охидыг гомдоодоггүй хөвгүүн” гэх мэт сэдвүүдээр хичээл сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд 3 асуулгаар санал асуулга авсан болно. Иргэдэд архины хор нөлөөг сурталчилах зорилгоор 5 төрлийн нийт 350 тараах хуудсыг нийт 300 гаруй иргэдэд тараалаа. Хүн олноор цугладаг “Шүр” зах дээр очиж дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан ба иргдэд хуудас тараах явцдаа бичил мэдээлэл өгөх, мэдээллийн хуудсыг байршуулах, зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас”, “Архидалтын асуудлаар”, “Өсвөр насныханд илгээх зурвас” зэрэг бэлэн материал ашиглахаас гадна “Та үүнийг мэдэх үү”, залуучууд, эрчүүдэд хандсан “Би гэртээ эрүүл очих ёстой” сэдэвт 2013 оны хуанли зэргийг өөрсдөө боловсруулж ашигласан болно.
       Тус хэлтсийн дэргэдэх ОНТХХТөвийн нийгмийн ажилтан орон нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хатан сэлбэ” ТББ-ын үйлчилгээнд хамрагддаг 10 өрхийн ээжүүдийг чадавхжуулах сургалт болон нийгмийн ажлын үйлчилгээнд хамруулан тэдний зан үйлд нөлөөлөх ажлуудыг зохион байгууллаа. Сургууль завсардсан 1 хүүхдийг төвийн сургалтанд хамруулахын зэрэгцээ Шинэ хөгжил цогцолбор сургуулийн албан бус боловсролын ангид суралцуулахаар холбон зуучлаад байна. Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан гарын дорх материалаар гоёлын зүүлт, үсний боолт, наадаг эрвээхий урлах сургалтыг зохион байгуулж төвөөр үйлчлүүлдэг 6 хүүхэд, 5 ээжийг, “1 минут 1000 төгрөг” хөгжөөнт тэмцээнд 14 хүүхдийг тус тус хамруулаад байна.
       “Хүүхдэд ээлтэй орон зай” сэдвээр аймгийн цэцэрлэгийн багш нарт 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд хөдөөгийн 13 сум, Хэрлэн сумын 14 цэцэрлэгийн нийт 27 багш нар оролцсон. Тус багш нар хүүхдэд ээлтэй орон зай болоод хүүхэд хамгааллын талаарх мэдлэг мэдээллийг хүргэхээс гадна энэ талаарх сургалт, мдээллийн үйл ажиллагаанд хичнээн удаа хамрагдсан талаарх санал асуулгыг авсан. Санал асуулгаар нийт 18 багш онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал буюу хүүхдэд ээлтэй орон зайн талаар анх удаа мэдээлэл сонсож байгаа гэсэн дүн гарсан байна. Энэ удаагийн сургалтанд 12 багш шинээр ажилд томилогдсон байсан бол 9 багш энэ талын сургалтанд өмнө нь хамрагдаж байсан дүн гарчээ.
     Аймгийн Аялал жуулчлал, соёл, спортын газраас зохион байгуулж буй “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд явган аялалыг удирдамжийн дагуу зохион байгуулж байгууллагаас 8 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн амжилттай оролцлоо.
      “Хүүхэд хамгааллын байгууллага, хүний нөөцийн чадавхийг онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр бэхжүүлэх нь” төслийн сүүлийн шалтны хэрэгжилтийн байдалд үнэлгээ мониторинг хийх зорилгоор Японы ХИС-ийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Оюунмаа, ХТҮГ-ын мэргэжилтэн И.Мөнгөнтулга нар 2013 оны 08/27-28-ны өдрүүдэд Дорнод аймагт ирж ажиллав. Үнэлгээний багийнхан хөтөлбөрийн дагуу Дорнод аймгийн ХТХэлтэс, ОБХэлтэс, ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж төслийн хэрэгжилт болон орон нутгийн зүгээс гамшиг онцгой байдлын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх нэгдсэн мэдээллийг сонсож дүгнэлт ярилцлага хийсэн ба төсөл хэрэгжсэн 2, 11 дүгээр сургууль, 6 дугаар цэцэрлэгээр орж удирдлагуудтай нь уулзан төслийн хэрэгжилтийн явц, бэлэн байдлын төлөвлөгөөтэй танилцаж, хүүхдүүдийн дунд фокус бүлгийн уулзалт зохион байгуулж гамшгаас хамгаалах улсын албадын гишүүдэд зориулан зохион байгуулах сургалтын бэлтгэл ажилтай танилцаж үнэлгээ дүгнэлт хийлээ.
Тав.Хөгжлийн бодлогын бодлогын хүрээнд
Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:
2013-2014 онд 14 сумын 64 багийн 3744 малчин өрхөд 1,4 сая мал өвөлжиж, хаваржих бэлтгэл ханган ажиллаж байна.
Энэ онд аймгийн хэмжээнд хур бороо элбэгтэй зунжлага сайхан малын тарга хүч дундаас дээш байна.
Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Орон нутгийн өвсний нөөц бүрдүүлэх тухай” 2010 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн Засаг даргын 02 албан даалгаварын хүрээнд 50460,4 тн өвс аймаг, сумын аюулгүй нөөцөд 637.2 тн өвс бэлтгэнэ.
Үүнээс аймгийн аюулгүй нөөцөд 364.1 тн, сумын аюулгүй нөөцөд 273,1тн өвсийг бэлтгэхээр төлөвлөгөө гаргаж бүх сумдад хүргүүлсэн. Аймгийн аюулгүй нөөцийн өвсийг 6 бүсэд байршуулна. Бэлтгэсэн өвс 2168,9 тн буюу 4,2 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд нийт 3061 өвөлжөө, хаваржааны хашаа байгаагийн 265 хашаанд их болон бага засвар үйлчилгээ хийж бэлтгэл хангасан хашааны хангамж 92 хувьтай. Нийт 2663 худаг байгаагаас энэ онд шинээр 26 гүн өрмийн худаг 10-р сард ашиглалтанд орно.
Хөдөөгийн хүн ам бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд энэ онд шинээр 26 инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргахаас 13 шинэ худаг гаргаж, ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна.
Малын зохиомол хээлтүүлэг:
Малын зохиомол хээлтүүлгийг 2013 оны 08 дугаар сарын 10-15-ны хооронд Баян-Уул суманд  3 иргэний 8 саалийн үнээнд лимузин үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлгийг хийгээд байна.
Малын эрсдлийн даатгал:
2012 онд 14 сумын 443 малчин өрх буюу нийт малчин өрхийн 10.8 хувь хамрагдаж, малын даатгалын нөхөн төлбөрийн дансанд 26 сая төгрөг төвлөрүүлсэн. /Даатгуулсан малын төрөл тэмээ 84, адуу 6251, үхэр 6555, хонь 18851, ямаа 35036 толгой малыг даатгалд хамруулсан./
“Малын индексжүүлсэн даатгал” төслийн нөхөн олговорыг Халхгол 40 өрх, Баянтүмэн 1 өрх, Чулуунхороот сумын 3 өрх нийт 44 малчин өрхөд 64,7 сая төгрөг олгох тооцоо гараад байна.
2013 онд 560 малчин өрх буюу нийт малчин өрхийн 15 хувь нь “Малын индексжүүлсэн даатгал” төсөлд хамрагдаад байна.
Газар тариалангийн чиглэлээр:
Аймгийн хэмжээгээр 2013 онд үр тарианы 12 аж ахуй нэгжийн 13 тариа бригадууд Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халх гол сумдад үр тариа 11060 га-д тариалсан бөгөөд үүнээс улаан буудай 6040 га, арвай 860 га, овъёос 90 га-д, силя марин /эмийн ургамал/ 4000 га-д, рапс 20,560 га-д тариалсан.
Урьдчилсан байдлаар хураан авах ургац: Улаан буудай- 9200 тн,Арвай овъёос , гурвалжин будаа – 845,1 тн, Эмийн ургамал /Силия марин/ -2000 тн, Рапс – 17,000 тн, Төмс – 3197 тн, Хүнсний ногоо- 865,6 тн тус тус хураан авахаар төлөвлөөд байна.
Намрын ургац хураалтанд үр тарианы комбайн 27, жатка 23, жинлэх төхөөрөмж 3, будаа ачигч 14, сортлогч 6, дугуйт трактор 35 тус тус ажиллах бөгөөд үндсэн болон гэрээт 150 ажилтан ажиллана
МАЛ ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР:
Гоц халдварт өвчний талаар
Аймгийн Засаг даргын 2013 оны А/79 тоот захирамжаар бүх сумдад 2013 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 01-ны хугацаанд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ явагдсан тус арга хэмжээнд 14 сумын 64 багийн 3744 малчин өрхийн 42606 бод, 387983 бог, 116 гахай бүгд   мал амьтанд вакцинжуулалтын ажлыг явуулсан дээрх 39 ажлын хэсэгт, 39 малын их бага эмч, 102 мал баригч туслах ажилтан, 39 автомашин жолооч , 15 төрийн албан хаагч хянагч ажилтан, 15 мал эмнэлгийн асаргаа сувилгааны мэргэжилээр суралцан бэлтгэгдсэн оюутан нийт 275 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Вакцинжуулалтын арга хэмжээ 25,4%-тай гүйцэтгэгдэж байна.
Оношлогоо шинжилгээний талаар:
Хүн амыг хүнсний аюулгүй байдал эрүүл цэвэр, аюулгүй хүнсээр хангах, мал амьтнаас хүнд дамжин халдварладаг бруцёллез, сүрьеэ, ям, өвчний тандалт шинжилгээг Булган сумын 4 багийн 29 өрхийн 3700 толгой мал, Хэрлэн сумын 6 багийн 25 өрхийн 3100 толгой хээлтэгч, хээлтүүлэгч мал, саалийн фермийн үхэр сүрэгт 2013 оны 7.дугаар сарын 15-ны өдрийн удирдамжаар ажиллаж 2 сумын 8 багийн 6700 толгой малаас цусны дээж авч бруцеллёз өвчний оношлогоо шинжилгээнд хамруулах гэж байна.
Сургалт суталчилгааны талаар :
2013 оны 8 сарын 13-14 өдрүүдэд Дэлхийн банкны санхүүжилтээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх ” төслийн санхүүжилтээр “Малын бруцеллёзын оношлогоо, сэргийлэлт, тэмцэх арга хэмжээ” сэдэвт 2 хоногийн сургалтыг Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулан явууллаа. Сургалтыг МЭБТС-ийн сургалтын албаны дарга С.Ганбат, МЭХ-ийн лабораторийн эрхлэгч Ж.Эрдэнэбаатар, ЗГХА МЭҮГазрын ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүү, МЭХ-ийн эм хор судлалын лабораторийн эрхлэгч Ц.Бямбажав ,МЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Өлзийсайхан нар нийт 10 цагийн онолын болон практикийн хичээл сургалтыг удирдан явуулсан.
Энэхүү сургалтны төгсгөлд нүдэнд дусаах РЕВ 1 ШТАМ 19 вакциныг хэрэглэх, арга, техникийн үзүүлэх сургууль болж Мал эмнэлэг,үржлийн аж ахуй нэгжийн эмч нар МЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Өлзийсайханаар удирдуулан практик дээр дадлага хийсэн.
Хүнсний чиглэлээр:
“Сүү боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэгч “Дорнод хийц” ХХК-тай гэрээ байгуулан АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хүссэн албан тоотыг бусад баримт бичгийн хамт хүргүүлсэн.
“Бог малын хээлтүүлэгчийн үржлийн үйлчилгээний нэгж байгуулах” төсөл сонгон шалгаруулалтыг Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан сумдад албан тоотоор дахин зарласан.
ҮХААЯамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд Аймгийн шилдэг хүнс үйлдвэрлэгч “Бабуб” ХХК, “Найнги” ХХК, Эрдэм шинжилгээний хүрээлэнг оролцуулах саналыг албан тоотоор хүргүүлсэн.
“Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2013” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах удирдамж, хөтөлбөр, төсөв, бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган сумдуудруу албан тоот хүргүүлсэн.
Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэсээс ирүүлсэн Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журамд оруулах саналыг боловсруулан хүргүүлсэн.
ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт   “ДОРНОД ГУРИЛ” ХХК-ны Улаан буудайн үлдэгдэл, гурил үйлдвэрлэлт, борлуулалтын үнийн талаарх 8 сарын мэдээг явуулсан.
Сүү, сүү-махны чиглэлийн өндөр ашиг шимт үхэр үржүүлэх төсөлд “Санбейс” ХХК-наас 27 үхэрийг сонгон авч цус авсан.
Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:
1.Газрын харилцааны чиглэлээр:Хэрлэн суманд 28 иргэн,  Баяндун суманд 55 иргэн, 2 аж ахуй нэгжийн өмчлөл болон эзэмшлийн газар, байшинг кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгэн оруулсан байна.
Мөн Аймгийн Засаг даргын 4 удаагийн захирамжаар эзэмшил газраа бусдад шилжүүлсэн 2 иргэн, 2 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж, хувийн хэрэг нээн бүртгэж, тэмдэгтийн хураамж 120 000 төгрөгийг аймгийн төсвийн орлогод төвлөрүүлсэн байна.
Газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээг Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж, зах зээлийн эргэлтэд оруулсан 5 иргэн, 2 аж ахуйн нэгжийн судалгааг бүртгэж аймгийн төсвийн орлого тэмдэгтийн хураамж 70 000 төгрөг төвлөрүүлсэн  байна.
2013 онд иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай 1000 иргэний захирамжийн төсөл бэлтгэж ирүүлснийг судалж үзээд захирамжийн төслийг   Аймгийн Засаг Даргын Тамгын Газарт хүргүүлээд байна.
 
21 аймгийн ГХБХБГ-ын Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн, тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд агентлаг /ГХГЗЗГ/, 21 аймгийг холбосон VPN сүлжээг MobiNet компанийн гүйцэтгэгчтэй хамтран ажиллаж, холболтын гүйцэтгэлийг амжилттай хийсэн. Байгууллагын дотоод сүлжээний VPN (Virtual Private Network) сүлжээнд холбогдоод байна.
Төрийн байгууллагуудын нийтлэг хэрэгцээнд зориулж нийгэм, эдийн засгийн мэдээллүүдийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны төвшинд бүрдүүлэх, нэгтгэн боловсруулж гео орон зайн системд бэлтгэх үүрэг бүхий зөвлөх үйлчилгээг Төрийн удирдлагын хүрээлэнд тулгуурласан Түншлэлийн баг гүйцэтгэж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн мэдээлэл бүрдүүлэх үүрэг бүхий зөвлөх багийн бүрэлдэхүүн 2013 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажилласан.
Тус багтай хамтран ажиллаж, орон нутгаас шаардлагатай холбогдох мэдээллээр хангаж ажиллалаа.
2.Байгаль орчны чиглэлээр:  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А/121 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, албан даалгаврын хүрээнд хийгдэх ажлын зөвлөмж бүхий албан тоотыг сумдад хүргүүлж, чиглэл өгч ажиллсан. 2013 оны 5-8 сард албан даалгаварт заагдсан арга хэмжээг хэрэгжүүллээ.
Чойбалсан хотын ногоон байгууламжийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд таригдсан улиасанд таналт хийж хэлбэржүүлэх, арчилж хамгаалах ажлын төлөвлөгөөг жил бүр гарган, шаардагдах зардлыг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
2014 оны ой, усны нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөний төсөлд шаардлагатай үзүүлэлтүүдийг гаргаж аймгийн Татварын хэлтэст хүргүүлээд байна. 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийсэн ба Тэргүүлэгчдээс Дорнод аймгийн “Байгаль орчны бодлого” боловсруулж хэлэлцүүлэх үүрэг өгөгдсөн. Энэ дагуу бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж хүргүүлээд байгаа бөгөөд байгаль орчны бусад байгууллагууд, ТББ, сумдад төслийг хүргүүлж санал авч байна.
Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК газрын тосны 19 талбайд их хэмжээний тостой шороо хуримтлуулж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдэлд аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхлээд байна. Манай газрын зүгээс экологийн хохирлыг тогтоох үнэлгээний компанитай холбож өгөх ажлыг зохион байгуулаад байна.
“TNC”ТББ нь Тосонхулстайн байгалийн нөөц газарт ургамлын судалгааг хийж эхлээд байна. Энэхүү судалгаа нь жил бүр хийгдэх бөгөөд уг судалгааг хийснээр тус нөөц газрын ургамлын зүйлийн бүрдэлийг судлан мэдээлэл цуглуулах зорилготой юм. Ургамлын судалгааг МУБИС-н ургамал судлалын багш, TNC-ТББ-ын биологич Төгөлдөр нар удирдан явуулж Байгаль орчны газар, Дорнод хамгаалалтын захиргааны Тосон хулстайн 6 байгаль хамгаалагч оролцон судалгааны арга зүй, ургамал таних судалгаанд суралцаж байна.
Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 3/375 тоот албан бичгийн дагуу байгууллага хамт олноороо хог хаягдалгүй цэвэр орчин бүрдүүлэх байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхи санаачлага гарган орчин тойрныхоо 50м хүртлэх зам талбайг цэвэрлэж хашаанд ургасан хог ургамлыг устгаж хог тээврийн машинд ачуулсан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшин, үйл ажиллагаа явуулж байгаа “Шинь Шинь” ХХКомпаний Улааны холимог металлын орд баяжуулах үйлдвэрт ус ашиглах зөвшөөрөл, Чойбалсан суманд газрын тосны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж буй “Эм Пи Ай”ХХК, Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулж буй Ирвэс интертрейд ХХК, Цагаан овоо суманд үйл ажиллагаа явуулж буй Сентерра гоулд монголия ХХК-иудад 2013 онд ус ашиглах дүгнэлт гаргасан.
Монголын Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төслийн тайлан хэлэлцэх уулзалт зөвлөгөөн 08 сарын 08,09-ны өдрүүдэд болж газрын дарга Ганбат оролцлоо.
Тарвага хамгаалах эргүүл шалгалтын ажлыг Дорнод хамгаалалтын захиргаатай хамтран Цагаан овоо сумын Хараат уул гэдэг газар явуулын пост байрлуулан хууль бус анг бууруулах чиглэлээр байгаль орчны газрын 6 байгаль хамгаалагч, ДХЗ-ны 6 байгаль хамгаалагчид 10 10 хоногоор ээлжлэн эргүүл шалгалтыг хийж байна. байгаль хамгаалагчид Хараат уул-Ар өвөр шар хөв-Шалз-Нарсан хөндлөн-Номгон-Эрдэнэ толгой чиглэлд эргүүл шалгалтыг тогтмол хийж байна. Энэ хугацаанд Эрдэнэ толгойн өвөрт Цагаан овоо сумын 4-р багийн иргэн Б.Батнням хавх тавьсныг илрүүлж Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасны дагуу 140.400 төгрөгөөр торгож, хавхыг хураасан.
Тарвага хамгаалах эргүүл шалгалтын ажлын хүрээнд Цагаан овоо сумын Хараат уул гэдэг газар явуулын пост байрлуулан хууль бус анг бууруулах чиглэлээр байгаль орчны газрын Хөлөнбуйр сумын байгаль хамгаалагч Д.Батмөнх, ДХЗ-ны байгаль хамгаалагч Амар нар эргүүл шалгалтыг хийж тарвага агнах зорилгоор хавх тавьсан 4 иргэнийг илрүүлж Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасны дагуу 140.400 төгрөгөөр торгож, хавхыг хураасан байна.
Цэцэрлэгт хүрээлэн Ногоон байгууламжыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Байгаль хамгаалах сангийн 103 сая төгрөгөөр хийгдэх ногоон байгууламжын ажлын тендер нь 2 удаа зарлагдсан боловч шаардлага хангасан тендрийн материал ирээгүй тул шууд гэрээг БД ХХК-тай байгуулан 3-р баг, 6-р багт хийгдэх ногоон байгууламжын гэрээг байгуулан урьдчилгаа 51,5 сая төгрөгнөөс аймгийн төсвийн орлого тасарч байгаатай холбогдуулан 10 сая төгрөгийг шилжүүлээд байна.
УННМ бол экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулалгүйгээр эдийн засаг, ниймийн үр ашгийг тэгшээр нэмэгдүүлэхийн тулд ус болон газар, түүнтэй холбогдох нөөцийн хамтын удирдлага менежментийг нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн сайжруулах үйл явц юм. УННМ-ийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд орон нутгийн хэрэгцээг тодорхойлох, нутгийн иргэдэд УННМ-ийн талаар ойлголт, мэдлэг олгох зорилго бүхий хэлэлцүүлэгийг “Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” (MON/12/301) төслөөс 2013 оны 8 сарын 17-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд, 08 сарын 19 нд Дорнод аймгийн Чойбалсан хотод тус тус зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Дорнод аймгийн төслийн орон нутгийн зохицуулагчид, Улз голын СГЗ, Баяндун, Баян-Уул, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, хөдөө аж ауйн мэргэжилтэн, газрын даамал, усны харуул, цаг уурын ажиглагчид, орон нутагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, малчдын төлөөлөл зэрэг орон нутгийн нийт 119 төлөөлөл оролцлоо. Энэхүү хэлэлцүүлэг сургалт нь УННМ-ийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй эхний үйл ажиллагаа бөгөөд боловсруулсан менежментийн төлөвлөгөөг орон нутгийн иргэд, сум, аймгийн удирдлагыг оролцуулан хэлэлцүүлэх, аймгийн ИТХ-аар батлуулах зэрэг ажлуудыг 2013 онд хийж гүйцэтгэх болно.
“Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” (MON/12/301) төслөөс 2013 оны 8 сарын 20-22-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент, нөлөөллийн мониторингийн мэдлэг, дадал олгох 3 хоногийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Хэнтий аймгийн Батноров, Баян-Адрага, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, БаянДун, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот сумдын Байгаль хамгаалагчид, БОХУБайцаагчид, газрын даамлууд, усны харуул, цаг уурын ажиглагчид, дунд сургуулийн байгаль шинжлэлийн багш нарын төлөөлөл нийт 70 хүнийг хамрууллаа.
Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны БХГ-19, 21-р талбайн саармагжуулсан газрын тосны цооногоос хөрсний дээж авч лабораторын шинжилгээний дүгнэлт гаргах ажлын гэрээтэй АТТП ХХК нь энэхүү ажлаа 2 үе шаттайгаар төлөвлөн хийж эхлээд байгаа ба эхний шатанд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны БХГ-19-р талбайгаас 13 дээж, БХГ-21-р талбайгаас 15 дээж авч лабораторын шинжилгээнд явуулах ажлыг 2013 оны 8 сарын 19-26-ны өдрүүдэд хийлээ. Уг ажилд Матад сумын байгаль хамгаалагч И.Батмөнх, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, АТТП ХХК-ны ажилтнууд, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны байгаль орчин хариуцсан ажилтнууд оролцлоо
4. Барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр:
Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг танилцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудтай танилцаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Халхгол суманд баригдаж буй цаг уурын өртөөний барилга, Матад суманд баригдаж байгаа сургуулийн спорт заалны барилга угсралтын ажилд 2013 оны 07 дугаар сарын 24-26 ны өдөр, хяналт хийж ажиллав. Матад сумын спорт заалны барилгын гүйцэтгэгчээр “ДОЦ” ХХК шалгарсан бөгөөд суурийн ажил хийж дуусгаад өрлөгийн ажил эхлэхээр материал хүлээгдээд ажил зогссон байдалтай байна.
2013 оны 08 сарын 21-ний өдөр дахин очиход уг барилгын ажлын явц нь гадна ханын өрлөг 85%-тай байгаа ба ажил гүйцэтгэх графикт хугацааны дагуу техникийн өрөө болон хүзүүвчний өрлөгийн ажил хийгдэхээр байгаа бөгөөд өрлөгийн ажлыг 7 хоногийн дотор дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Байршил өөрчилсөн зураг хийлгэх, суурийн хийцэд өөрчлөлт оруулсан зургийн зохиогчийн дүгнэлт гаргуулах, ялууны сорьц авч шинжилгээнд явуулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг байнга мөрдүүлж ажиллах, ажил гүйцэтгэх график шинэчлэн ирүүлэх шаардлага тавьсан болно. Ил, далд ажлын актыг баталгаажуулж, ханын дулаалгад хийгдсэн хөөсөнцрийн зөрүүлгийн хэсгийг фото зургаар баталгаажуулах зэрэг зөвлөмж өглөө.
Халх гол сумын цаг уур өртөөний барилгын гүйцэтгэгчээр “ГАНГА НУУР ӨРГӨӨ” ХХК шалгарсан барилга угсралт нь мөн адил суурийн ажил хийгдээд зогссон байна.
         Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал сумын эмнэлгийн барилгын засварын ажилд улсын комисс ажиллав. Уг ажлын хэсгийн шалгалтаар заслын ажил хийх, аянга газардуулагчийн омыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, усны хаялага хийх зэрэг ажлууд шаардлага хангахгүй байгаа тул дахин хийлгэж дууссаны дараа комиссоор хүлээж авахаар болов.
Сэргэлэн, Баян-Уул, Баяндун сумдад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилгуудад барилгын хяналт хийж ажиллав. Шалгалтаар “Сүхжин” компанийн гүйцэтгэж байгаа Баян-Уул сумын 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын хичээлийн байрны 2 дугаар давхар, спорт заалны барилгын хучилтын арматурчлал, хэв хашмалын ажил хийгдэж байна. Борооны улмаас ажил саатаж байна. Баяндун сумын ЕБС-ийн барилгын халаалтын засварын ажлыг “Элтрүүд” ХХКомпани гүйцэтгэж байна. Дотор халаалтын холболтуудыг гагнахгүй холболтоор хийх шаардлага тавьсан. Тус сумын цэцэрлэгийн барилгын /хуучин/ засварын ажлыг “Сүхжин” компани гүйцэтгэж байна. Уг засварын ажлын төсөвт дээврийн засварын ажил тусгагдаагүй. Одоо борооны дусаал гоожиж заслын ажил хийхэд асуудал гарсан байна. Иймд магадлашгүй ажлаас тооцож дээврийн төмрийн засвар хийхийг зөвлөсөн. Сэргэлэн сумын ЕБС-ийн барилгын засварын ажлын төсөвт дээврийн цементэн тэгшилгээг 25 хувь хийхээр тусгагдсан боловч хуучин хар цаасыг хуулахад нийт цементэн тэгшилгээ муудаж үүрсэн байна. 10 хувь цементэн тэгшилгээ хийж хар цаасаа наах шаардлага өгсөн. Мөн төсөвт хар тос 269кг, шал засварлах банз 3м3 үнэ 483 894 төгрөг тусгагдсан учир зохиогчийн хяналт хийлгэх, ашиглагч, зохиогч, захиалагч, гүйцэтгэгч бүгд нийлж тоо хэмжээг хэмжиж нарийн тоо хэмжээ гаргахаар тохирлоо.
Дашбалбар сумын 6 ангитай сургуулийн барилга, соёлын төвийн засвар, спорт заалны барилгад зохиогчийн хамт хяналт тавин ажиллав. 6 ангитай сургуулийн барилгын талбайд гүйцэтгэгч “Дорнын пирамид” ХХК- ийн инженер      Б.Оргил ажиллаж байв. Дээврийн ажлыг үзэх шат байхгүй үзэж чадсангүй, дээврийн ажлын явцыг фото зургаар баталгаажуулах, модон хийцүүдэд зориулалтын түрхлэг түрхэх, гадна хаяавчийн хөрсийг сайтар нягтруулж бетон цутгалт хийх, ажлын зургаас өөрчилсөн цутгамал ялуу, шатны гүйцэтгэлийн зураг хийж, зохиогчоор хянуулах, ил далд ажлуудын актыг бичиж фото зураг, материалын сертификатыг хавсаргах, гадна бохирын шугамыг шаардлага хангасан хуванцар хоолойгоор солих, дотор халаалтын системд хий хураагч тавих, гол хаалганы үүдний магистраль болон босоо шугамыг дулаалж, хамгаалалтын хашлага хийх, аянга зайлуулагчид хэмжилт хийлгэж акт үйлдэх, зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргуулах зэрэг шаардлага тавив.
Соёлын төвийн барилгад дээврийн зарим хэсэгт бороо дусаал гоожсон, халаалтын тогооны яндан банзан дээвэрт хамгаалалт байхгүй байсан тул эдгээр ажлуудыг засах, үүдний хэсгийн шалны плита наах, 2ш цонхны тавцан солих ажлыг дуусган ашиглагч байгууллагад хийсэн ажлаа танилцуулах, захирал Батболдыг гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхийг талбайд ажиллаж байсан Болдсүхэд шаардлага болгов.
Спорт заалны барилгад гүйцэтгэгчээр “Аригүн” ХХК ажиллаж байгаа бөгөөд өрлөг, дотор цахилгааны монтаж угсралтын ажил хийгдсэн, гадна, дотор шавардлагын ажил хийгдэж байв. Заалны хойд талын ялуунд бетон бэхжүүлэлт хийх, далд ажлын актад фото зураг, материалын сертификат хавсаргах, угсармал төмөр бетон хучилтад улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах, MNS 58745:2008 стандартын шаардлага хангасан хуванцар цонх суулгах зэрэг шаардлага тавин ажиллав.
Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл
Хэрлэн сум: /Аймгийн төв/
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хугацааг сунгалаа
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль өнгөрсөн оны есдүгээр сард батлагдсан билээ. Хуулийн хэрэгжилтийг хангах ажил 2013 оны долдугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр Монгол Улсын хэмжээнд одоогоор ажилласан жилээ тооцуулахаар нийт бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байна. Энэхүү хуулийг анх баталж байх үед 700 гаруй мянган иргэн уг хуулинд хамрагдана хэмээн тооцоолж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн иргэдийн тоо тооцоолсноос 60 хувьтай тэнцэж байгаа юм. Насны ангиллаар авч үзвэл 45 хувь нь эрэгтэй 55 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд 2-4 жилийн нөхөн олговор олгохоор бүртгүүлсэн 18 хувь, 5-8 жилийнх 45 хувь, 9-11 жилийнх 37 хувийн үзүүлэлттэй байгаа аж.
Хуулийн хэрэгжилт 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжих хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгох зорилгоор ХАХНХ-ийн сайдын тушаал гарч, ажиллсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 3.1-д заасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргах хугацааг хоёр сараар сунгаж, аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дахин материал хүлээж авахаар болжээ.
Мөн 2013 оны наймдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсэж байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болжээ.
Хууль сахиулах байгууллагын удирдлагын хамтарсан уулзалт болов
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 1/1210 албан даалгаврын хүрээнд Хууль сахиулах байгууллагын удирдлагын хамтарсан уулзалтыг Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албан дээр зохион байгууллаа.
Уулзалтанд  Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд оролцож авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд биелэгдээгүй арга хэмжээний шалтгааныг хэлэлцэж, мэдээлэл солилцжээ. Уулзалтаар хэлэлцсэн ажлын саналын тэмдэглэлийг хөтлөн Хууль зүйн яаманд хүргүүлэн ажиллалаа.
“Гол ус” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж байна
                        Дорнод аймгийн Цагдаагийн газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн даргаар батлуулсан “Гол, ус” нэгдсэн арга хэмжээг 2013 оны 08 дугаар сарын 01-нээс 2013 оны 09-р сарын 18-ныг дуустал зохион байгуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын даргын өгсөн үүргийг хангах, гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл, болзошгүй үер, түр зуурын хүчтэй салхи, шуурга, аянга цахилгаан, усны ослоос иргэдэд эрүүл мэнд, амь нас, эд материалын хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, санамж зөвлөмж өгөх, аврах, хор уршгийг шуурхай арилгах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
Нэгдсэн арга хэмжээнд Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын тасаг, эрэн хайх, аврах салбар, Аймгийн Цагдаагийн газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд байгууллагууд төлөвлөгөөний дагуу ажил зохиож, байнгийн эргүүл шалгалт хийж, үр дүнг тооцон ажиллаж байна.
“Хамтран ажиллах санамж бичиг” боловсруулан баталлаа
            Газрын тосны газраас аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Дорнод аймагт газрын тосны чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чойбалсан хотноо 5 дахь удаагаа зохион байгууллаа.
            Уулзалт зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Зам тээврийн сайдын зөвлөх Ж.Бямбацогт, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн,  холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням, аймаг, сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 4 аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг  нийт 100 гаруй хүн оролцсон.
            Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох уулзалт зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ цаашид ашигт малтмал, газрын тосны орд илрүүлж, нөөцийг тодорхойлох, улмаар ашиглалт олборлолт хийх үйл ажиллагаа эрчимжиж, аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил ихээр явагдах болсон энэ цаг үед байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, байгальд халгүй, хоргүй технологи мөрдүүлэх, нөхөн сэргээх ажлыг өндөр хэмжээнд гүйцэтгүүлэх, энэ салбарын хөгжлийг түшиглэн орон нутгаа хөгжүүлэх,
            ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх, сум болоод аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах нэгэн зорилгодоо хүрч чадна гэдэгт найдаж байгаагаа онцлон илэрхийлсэн байна.
                        Уулзалт зөвлөлгөөнд оролцогчид газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан мэдээлэл, санал бодлоо солилцож, зөвлөлгөөнөөс гарсан санал санаачлагыг хэрэгжүүлэх үүднээс “Хамтран ажиллах санамж бичиг” боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллахаар шийдвэрлэлээ.
“Монгол ногоо-эрт ургацын төмс 2013” үзэсгэлэн болж байна
                        Дорнод аймгийн ХААЖДҮГазар, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбооны салбар, ”Дорнод худалдаа” компани хамтран зохион байгуулж байгаа “Монгол ногоо-эрт ургацын төмс 2013” үзэсгэлэн худалдаа болж байна.
Иргэдийг эрүүл чанартай төмс, хүнсний ногоогоор хангах,  тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаанд Хэрлэн, Баянтүмэн сумдын аж ахуйн нэгж, иргэд оролцон 25 нэр төрлийн хүнсний  ногоо худалдаалж байгаа юм.
Матад сумын гэр цэцэрлэг 93,3 хувьтай ажиллаж байна.
                        Матад сумын цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд  сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт зохион байгуулж тэдний эцэг эх, асран хамгаалагчид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ гэсэн СӨБ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 45 хүүхдэд гэр цэцэрлэгийн хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
                        Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бүх багийн СӨБ-д хамрагдаж чадаагүй хүүхдийн судалгааг гаргаж багийн дарга нарын сургалтанд танилцуулсны зэрэгцээ гэр цэцэрлэг ажиллуулах талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна. Мөн Жаргалант, Түмэнхаан, Баянхангай багийн Иргэдийн нийтийн хуралд сургуулийн өмнөх боловсролын талаар төр, засгаас баримталж буй бодлого шийдвэр,  орон нутагт гэр цэцэрлэг ажиллуулах түүнд хүүхдээ хэрхэн хамруулж  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хэрхэн авч болох талаар мэдээлэл өгсөн.
                        Матад сумын хэмжээнд 42 хүүхдийг гэр цэцэрлэгийн хувилбарт сургалтанд амжилттай хамруулж гэр цэцэрлэгийн хувилбарт  сургалт зохион байгуулах зорилтоо 93.3 хувиар биелүүлээд байна.
2013 оны жижиг зээл олголт эхэлж байна
                        Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2013 оны төсвийн хуваарьт тусгагдсан  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон  нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалттай зээлийн эх үүсвэр”-ийг хуваарилах, байршуулах тухай Хөдөлмөрийн сайдын 2013 оны 152 тоот тушаалын дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс  зээлийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох банкийг сонгон шалгаруулах  ажлын хэсгийг байгуулж, шалгуур үзүүлэлтийг банкуудад хүргүүлээд байна.
Жижиг зээл нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон  нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг үйлдвэрлэл үйлчилгээ эхлэх болон өргөтгөхөд, мөн шинээр ажлын байр бий болгоход зориулагдах бөгөөд зээлийн хугацаа хоёр жил хүртэл, нэг ажлын байранд ноогдох дундаж өртөг 1.0 сая төгрөгөөс илүүгүй байна. Эхний удаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд 10.0 сая хүртэл төгрөгийн зээлийг сарын 0,85-аас илүүгүй хүүтэйгээр 2 жил хүртэл хугацаагаар олгох юм.
“ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ” амжилттай явагдлаа
                        Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, ”Дайчилгааны тухай хууль”, Батлан хамгаалах сайдын аймгийн Засаг даргатай 2013 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын 2013 оны А/188 дугаар Захирамжийн дагуу аймгийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Зүүн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын дунд “Батлан хамгаалах салбарын талаарх бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахад Сумдын засаг даргын Тамгын газрын дарга нарт мэдлэг, дадлага олгох, дэмжлэг үзүүлэх” зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 14 – 20-ний өдрүүдэд Халхгол суманд “БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО-БИДНИЙ ОРОЛЦОО”-сэдэвт цэргийн бэлтгэл сургалтыг нийт 8 үндсэн хэсгээр амжилттай зохион байгуулсан.
                        Сургалтанд Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын тасгийн дарга П.Жаргалсайхан, Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт,улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Буянтогтох, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого стратегийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга М.Болд, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга Ц.Лхамсүрэн, Дорнод аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга П.Бат-Өлзий болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын сумдын Тамгын газрын дарга нар нийт 58 хүн ороцлсон.
Сумдын баг бүр хээрийн түймэр унтраах үлээгч аппраттай боллоо
                        Сумдын Тамгын газрын дарга нарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу орон нутгийн санхүүжилтээр авсан 165 ширхэг хээрийн түймэр унтраах үлээгч аппаратыг 8 дугаар сарын 21-нд гардуулан өглөө. Дээрх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Онцгой байдлын хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, онцгой байдлын хошууч Г.Нармандах болон 14 сумдын Тамгын газрын дарга нар оролцлоо.
                        Уг үлээгч аппрат нь ой хээрийн түймрийн дөлийг үлээж унтраах зориулалттай БНХАУ-д үйлдэврлэсэн, хүндийн жин 8кг, 1,3л шатахууны багтаамжтай,  20м/с хүртэл салхины хүчийг гаргадаг, нэг удаад 600м-3км зурвас галыг унтраах хүчин чадалтай юм.
Ниймгийн халамж үйлчилгээний хэлтэс “нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан байна
                        Аймгийн НХҮТ-ийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан байна. Мөн тус хэлтсийн ахмадын сувилалын монгол бариа заслын эмч нар иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Шинээр байгуулагдаад нэг жилийн хугацаанд шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон салбар хэлтсүүдийн ажлын тайлангийн хүрээнд ийнхүү аймгийн НХҮХ дээрх арга хэмжээг зохион явуулж байгаа юм байна. Тус хэлтсээс эргэн төлөгдөхгүй нөхцлөөр тусламж авсан иргэд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан нь иргэдийн таашаалд ихээхэн нийцжээ.
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санамж бичигт гарын үсэг зурлаа
            Монгол улсын Дорнод аймаг болон БНХАУ-ын Хянган аймгийн аялал жуулчлалын товчооны хоорондох хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хамтарч ажиллах талаар хоёр орны орон нутгийн удирдлагууд хэлэлцээрийн ширээнд сууж санал бодлоо солилцлоо. Тус уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, АЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар, БНХАУ-ын төлөөлж Хянган аймгийн аялал жуулчлалын товчооны дарга Мэн Мие Пиү, Эдийн Засаг худалдааны товчооны дарга Пен Цүн Пү, Рашаант хотын орлогч дарга Төмөр, Хянган аймгийн Гадаад харилцааны товчооны дарга Ү Цанчин, Хянган аймгийн Байгаль орчны дарга Ван яань зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм.
            Уулзалтаар хоёр орны хил орчмын аялал жуулчлалыг эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарт хэрхэн үр дүнтэй ашиглах, яаж хөгжүүлэх болон хоёр талд харилцан  ашигтай байх, энэ нь орон нутгийн иргэдийн амьдралд яаж нөлөөлөх зэрэг асуудлаар харилцан санал солилцож санамж бичиг гарын үсэг зурлаа.   Энэхүү уулзалт нь Дорнод аймаг болон бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр тал цаашид ажлын хэсэг байгуулах, хамтран уулзах уулзалтыг тогтмолжуулах гээд олон ажлын эхлэлийг тавьсан үр дүнтэй уулзалт боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *