ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ
 
 
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын бодлогын хүрээнд
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013оны 06 дугаар сарын07-ныөдөр боллоо.
Уг хуралдаанаар Нийтийн зориулалттай орон сууц болон үйлчилгээний барилгын гадна тохижитын журам батлах тухай, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүчингүй болгох журам хэлэлцэх тухай, Модон гүүрний засварын ажлын явцад хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай, Дорнод аймгийн Гадаад харилцааны бодлогын баримт бичгийг батлах тухай,  Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай, “Чойбалсан хөтөч” ОНӨҮГ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, Тээврийн хэрэгсэл орлогод авах, дуудлага худалдаагаар худалдах тухай, Усан сангийн барилгыг Орон нутгийн өмчид авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар сард Дашбалбар, Гурванзагал, Матад, Халхгол, Чойбалсан, Чулуунхороот сумдад зөвлөн туслах ажил зохион байгуулж, сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.
Монголын нутгийн удирдлагын холбоо, Мерси Кор олон улсын байгууллага хамтарсан “Сумын мастер төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгийн хяналт үнэлгээний хорооны гишүүдэд зориулсан сургалтыг Чойбалсан суманд 6 дугаар сарын 11-16ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг Мэрси Корын Монгол дахь салбарын сургагч багш Г.Маналжав, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Энхээ нар удирдан явууллаа.
Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн, референт Т.Уурансайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагаатай танилцан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээ нартай уулзалт зохион байгуулж уг уулзалтанд аймгийн салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Энхээ оролцлоо.
Хоёр.Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:
 
Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр:1.Монгол улсын хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Монгол улсын эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хагас жилийн байдлаар гаргаж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа.
            2.Төр захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтны шуурхай хуралдааныг 2013 оны 06 дугаар сард нийт 4 удаа зохион байгуулж, 2 тэмдэглэлийг албажуулан гаргаж, холбогдох агентлаг, сумдад хургүүлж ажиллалаа.
            3.Аймгийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын 2013 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг холбогдох журмын дагуу авч ажиллалаа.
Төрийн албаны салбар зөвлөлийн чиглэлээр:Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Дорнод аймагт төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр 6 сарын 6 ны өдөр зохион байгууллаа.
Шалгалтад Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарам, ахлах мэргэжилтэн М.Алтанбагана нар арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтыг хамтран амжилттай зохион байгуулав.
Дэс түшмэлийн ангилалын 3 ажлын байранд 30, туслах түшмэлийн ангилалын 7 ажлын байранд 93 иргэн, нийт 123 иргэн бүртгэгдсэн.
Дэс түшмэлийн ангилалд 10, туслах түшмэлийн ангилалд 22, бүгд 32 иргэн тэнцсэн дүнтэй гарлаа.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран  “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэчлэл” сэдэвт  төрийн албан хаагчдын чуулганыг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Чуулганд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга, төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, сумдын ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төвийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан зэрэг төрийн бүх салбарын байгууллагуудын  төлөөллөөс бүрдсэн 540 гаруй төлөөлөгчид оролцууллаа.
Чуулганаар хэлэлцсэн илтгэл, мэдээллүүд болон Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн гаргасан журмуудыг багтаасан эмхэтгэл гарган төрийн албан хаагчдадаа хүргэн ажиллаж байна.
Мөн чуулганы  үеэр 8 төрийн албан хаагчдыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар, Төрийн дээд одон медаль, болон МУ-ын Төрийн албаны зөвлөлийн дээд шагнал “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр 9 албан хаагч  шагнагдсаныг гардууллаа.
Засгийн газрын тогтоолын, Монгол Улсын Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн Үндсэн чиглэлийн хэрэгжилтүүдийн чиглэлээр өөрийн ажилтай холбоотой мэдээллүүдийг эхний хагас жилийн байдлаар гаргаж ХШҮ-ний тасагт өглөө.
Засаг даргын дэргэдэх агентлагуудад Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албатай холбоотой Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгах, үр дүнг тооцох, заавар зөвлөмж өгөх зорилгоор дараах чиглэлээр танилцаж, мэдээлэл авч, хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх ажлын чиглэлээр ОБХ-т ажиллаж илтгэх хуудсаа өглөө.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны хагас жилийн ажлын явцын тайлан гаргаж ТАЗ-д явууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 хэлтсийн даргын тодорхойлолт материалыг ТАЗ-д, 2 мэргэжилтэн, 2 ажилчинг аймгийн Засаг даргын шагналд, 1 мэргэжилтэн, 2 үйлчилгээний ажилтанг Чойбалсан хотын шагналд тодорхойлолт, материалыг бүрдүүлж уламжлав.
ТАЗСЗ-ийн нөөцөөс олгох лавлагааг 18 иргэнд олгов.
МУ-ын Төрийн дээд шагналд 11 иргэний материал хянаж уламжиллаа. Мөн салбарын Яаманд 8 иргэний материал хянаж уламжиллаа.
Төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээг хагас жилийн байдлаар гарган ТАЗ-д хүргүүлэв6
                                    Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
 
Төсвийн орлогын талаар:
Төсвийн нийт төсвийн орлого 26480,8 сая  төгрөг төлөвлөгдсөнөөс 25354,0 сая төгрөгөөр буюу 1126,8 сая төгрөгөөр тасарлаа.
Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 3407,3 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр  3978,9 сая  төгрөгт хүрч төлөвлөгөө 571,9 сая  төгрөг
·       Аймаг 374,2 сая өгрөг ,
·       Сумд 197.6 сая төгрөг   буюу 16.8 хувиар давж биелэлээ.
            -Аймгийн төсвийн нийт орлогын 18 нэр төрлөөс улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр, усны төлбөр, бууны албан татвар, АТӨЯХ татвар, ойгоос хэрэглээний мод тїлээ ашигласны тєлбєр, Тїгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны тєлбєр, тусламжын орлогын төлөвлөгөө 12.5 – 49.3  хувиар тасаллаа.
            Төсвийн орлогын төлөвлөгөөг Баяндун сум 2,8 сая , Баянтүмэн сум 3.1 сая, Булган 3.8 сая, Гурванзагал 2,2 сая , Хөлөнбуйр 0,8 сая,  Сэргэлэн 1.4 сая, Чойбалсан 5.4 сая төгрөгөөр тус тус тасаллаа.
                                    Орон нутгийн төсвийн нийт орлого                                     /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Тєлєвлєгєє
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
1.     Нийт дүн
26 480 857,8
25 354 043,6
(1 126 814,2)
95,7
2.     Орон нутгийн харилцах дансны эхний їлдэгдэл
1 051 298,1
1 051 298,1
3.     НИЙТ ОРЛОГО БА ТУСЛАМЖИЙН ДЇН
26 480 857,8
25 354 043,6
(1 126 814,2)
95,7
4.     УРСГАЛ ОРЛОГО
3 407 025,8
3 978 924,4
571 898,6
116,8
7.     Цалин, хєлс болон түүнтэй адилтгах
2 618 990,0
2 781 845,6
162 855,6
106,2
Бусад татвар
186 920,0
205 871,8
18 951,8
110,1
1.3 Ємчийн татвар
132 033,0
262 932,2
130 899,2
199,1
АТӨЯХэрэгслийн татвар
192 100,0
168 041,3
(24 058,7)
87,5
1.6  Бусад татвар (тєлбєр, хураамж)
447 954,3
360 782,4
(87 171,9)
80,5
2. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
443 358,5
729 042,8
285 684,3
164,4
 
 
Төсвийн зарлагын талаар: Аймгийн төсвийн нийт зарлага 25124.8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 20603.9 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 82.0 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн бол Сумдын төсвийн зарлага 15121.9 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 14490.9 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 95.8 хувийг зарцууллаа.
Ш Нийт төсвийн зарлагын
ь Цалинд 52.4 %
ь Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжинд 5.8 %
ь Бараа үйлчилгээний урсгал зардалд 18.1 %
ь Тогтмол зардалд 18.4 %
ь Хөрөнгийн зардалд 5.3 % – г тус тус зарцууллаа.
Аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 1591.9 сая төгрөг, Аймаг, сумын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүүжилтэд 21872.5 сая төгрөг, Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгэнд 3405.7 сая төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгээр 13523.8 сая төгрөгийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүллээ.
Орон нутгийн төсвийн нийт зарлага                            /мянган төгрөг/
ҮЗҮҮЛЭЛТ
Тєлєвлєгєє
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Өөрчлөлт
Тоо
Хувь
II. НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН
25 124 806,4
20 603 973,0
(4 520 833,4)
82,0
1.1 Цалин хєлс болон нэмэгдэл урамшил
10 962 489,2
10 804 522,5
(157 966,7)
98,6
1.2 Ажил олгогчоос нийгмийн даатгалд тєлєх шимтгэл
1 214 718,5
1 183 312,5
(31 406,0)
97,4
1.3 Бараа їйлчилгээний бусад зардал
4 365 433,1
3 729 428,8
(636 004,3)
85,4
1.4 Татаас ба урсгал шилжүүлэг
4 576 518,3
3 795 938,7
(780 579,7)
Б. ХЄРЄНГИЙН ЗАРДАЛ
4 005 647,3
1 090 770,5
(2 914 876,8)
27,2
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
 
Хууль хяналтын үйл ажиллагааны чиглэлээр:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн  хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 51иргэнд лавлагаа мэдээлэл өгч, 29иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэд байнгын хяналт тавьж, 105 захирамжийн төсөлд виз өгч, 14 сумдын Засаг даргын захирамж867, сумдын төсөвт газрын ерөнхий менежерүүдийн 305тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж ажилласан.
            Иргэдийн санал хүсэлтийг сонсох “Нээлттэй утас” 7058-2233 дугаарт ирсэн дуудлагийн шийдвэрлэлт:
Хууль зүйн хэлтсийн ажлын чиг үүрэгт холбоотой Улсын бүртгэлийн хэлтэст 5 санал, гомдол Цагдаагийн газартай холбоотой 12 санал гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэж санал гомдол ирүүлсэн иргэнд хариуг өгч ажиллаад байна.
Аймгийн Цагдаагийн газраас 2013 оны 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Шинэлэг бодлого, шийдвэр” сэдвийн дор зохион байгууллагдсан Зүүн бүсийн хэсгийн төлөөлөгч нарын зөвлөгөөнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас боловсруулагдаж байгаа хуулийн төслийн талаар сургалт хийж, албан хаагчдын сонирхсон асуултанд хариуллаа.
          Тус зөвөлгөөнд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 18 албан хаагч, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 20 албан хаагч, аймгийн Цагдаагийн 20 албан хаагч хамрагдлаа.
Архивын ажлын чиглэлээр:
Аймгийн Архивын тасгаас 2013 онд явуулах хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, графикийг Архивын ерөнхий газрын дарга бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчаар батлуулан ажиллаж байна.
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох даргын баталсан аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод аудит явуулах удирдамжийн дагуу     хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Архивын тасгийн дарга Л.Бямбацэцэг, архивч Ө.Цэвэлмаа нар оролцож, аймгийн Засаг даргын дэргэдэх 21 агентлагт архив, албан хэрэг хөтлөлт, зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандартын хэрэгжилтэнд үзлэг шалгалтыг явуулж, хамрагдсан байгууллагад илтгэх хуудас, дүгнэлт хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Стандартчилал хэмжилзүйн зүйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Соёл, спорт, аялал жуулчлалын газар зэрэг нь архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын заавар, журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын дэргэдэх ББНШК-ыг томилж, комиссын болон архивын дүрмийг баталсан, хариутай бичгийн бүртгэл хяналтын карт хөтөлдөг, хариутай бичгийн мэдээг сар бүр ажилтан нэг бүрээр гаргаж удирдлагад танилцуулдаг, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт шинээр боловсруулсан, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Стандартчилал хэмжилзүйн зүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь байгууллагын архивт цаасан суурьтай баримтыг цахимд хөрвүүлэх анхан шатны програмыг суурилуулсан, тушаалын цахим сан үүсгэсэн, архив бичиг хэрэг хариуцсан ажилтныг сургалтад хамруулсан зэрэг нэлээд ажлыг зохион байгуулсан сайшаалтай байна.
            Шалгалтанд хамрагдсан байгууллагууд цаашид боловсруулж байгаа бүх албан бичигт зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандартыг мөрдөх, архивын програмд болон скайнерт оруулах баримтанд нягтлан шалгалт, дахин боловсруулалтыг хийх, байнга хадгалах баримтуудыг зааврын дагуу бүрдүүлж, бүрэн бүрдэлтэйгээр цаасан суурьтай болон цахим баримтын хамт төрийн архивт шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг дүгнэлтэндээ дурьдаж хүргүүллээ.
Сумдын ЗДТГ-ын архив, бичгийн хэргийн ажилтнуудад “Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар” уулзалт ярилцлага зохион байгуулав. Уулзалт ярилцлагат 21 ажилтнууд хамрагдлаа.
            Аригүн ХХК-ны Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 36 айлын 67 дугаар байрны орон сууцны барилгын зураг 6 ХН-ээр, Чойбалсан хөгжил ОНУҮГ-ын 2005-2010 оны 23 хадгаламжийн нэгжээр нөхөн  бүрдүүлэлт хийлээ.
Архивын тасаг нь нийт 196 хадгаламжийн нэгжийн 7231 хуудас баримтанд нягтлан шалгалтын ажлыг хийж, 13 ХН-ийн 79 хуудсыг сэлбэн засаж, 102 хадгаламжийн нэгжийн 9264 хуудас баримтыг скайнерт оруулан, 224 хадгаламжийн нэгжийн үдэж хавтаслан нүүр бичлэг үйлдэж, 179 ХН-ийн 13583 хуудас дугаарлав. 43 ХН-ийн 4048 хуудсыг photopt-оор сэргээж засварлав.
            Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбогдуулан нийт хөмрөгийн баримтуудаас тоон хэлбэрт шилжүүлэх баримтын судалгааг нэгтгэж 7396 хадгаламжийн нэгжийн 828874 хуудас баримт бүртгэлээ.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой холбогдуулан иргэдээс лавлагаа ихэссэн тул 715 иргэдээс лавлагаа, мэдээлийн захиалга хүлээн авч 443 байгууллагын 2133 хадгаламжийн нэгжээс эрэлт хайлт хийж 891 лавлагаа хуулбар, 122 тодорхойлолт, 20 оны цалингийн түүврийг түүж үйлчилгээ үзүүлэв.
              2013 оны 6 сард нийт 48 байгууллагын 5 төрлийн 15372 ширхэг хэвлэмэл хуудасны захиалга авч стандартын дагуу хэвлэх зөвшөөрөл олгож, хэвлүүлээд байна.
 
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд,
нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
 
Боловсролын чиглэлээр: 6 дугаар сарын 10-нд БШУЯамны сайд Дорнод аймагт ажиллаж багш нартай уулзалт хийсэн. Мөн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи” сургалтыг Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын сургагч багш, орон тугийн сургагч багш нартай хамтран ЕБС, СӨБ-ын бүх багш нарт хийлээ. Сургалтад нийт 1027 багш хамрагдлаа. Энэ сургалтын зохион байгуулахад аймгийн Засаг даргын А/166 дугаар захирамжаар 7500000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Аймгийн Засаг даргын 2013 оны А/165 дугаар захирамжаар томилогдсон комисс Элсэлтийн ерөнхий шалгалтыг 6 дугаар сурын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1180 суралцагчид шалгалтад орсон. Өдрийн ангиар 1070 суралцагч, өмнөх хичээлийн жилийн 110 элсэгч байлаа.
ЕБС-ийн суралцагчдад боловсролын баримт бичиг олгох ажлын зохион байгуулсан. Үүнд: Бүрэн дунд боловсролын 1209, суурь боловсролын 1756 суралцагчдад боловсролын баримт бичиг олгогдсон.
6 дугаар сарын 20-нд Боловсролын тухай хуулинд орсон өөрчлөлтийн дагуу тус аймгийн Засаг дарга нийт 23 сургууль, 24 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай Хөдөлмөрийн болон Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллалаа.
Соёлын талаар:Буриад угсаатны үндэсний уламжлалт соёлыг хамгаалах, сэргээн хөгжүүлэх ажлыг бүх талаар дэмжих, ололт амжилтуудыг сурталчлах зорилгоорзохион байгуулагддаг “Миний тоонто нютаг-2013” бага наадам аймгийн Засаг даргын 2013оны А/100 дугаар захирамжаар 06дугаар сарын 29-30-ныөдрүүдэдДашбалбар суманд зохион байгуулагдлаа. Наадамд Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдын нийт 200 орчим /уран бүтээлчид, сурын харваачид, бөх/ иргэд оролцож авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.  Тус наадамд аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар 2,9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээс гадна байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар амжилттай зохион байгуулагдсан. Урлаг соёлын уралдаан тэмцээний 14 төрлөөр зохион байгуулагдаж, нэгдсэн дүнгээр Баяндун сум 1 дүгээр байр, Цагаан-Овоо сум 2 дугаар байр, Дашбалбар сум 3 дугаар байр тус тус эзэллээ.
Зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан “Номын сангийн бодлого, шинэчлэлт, сургалт, мэргэжлийн өдөрлөг”-ийг 2013 оны 06 дугаар сарын 7,8-нд Сүхбаатар аймгийн нийтийн номын санд зохион байгуулдаж, сургалтад Дорнод аймгийн төв номын сангийн номын санчид хамрагдаж Сүхбаатар аймгийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, аймгууд өөрсдийн онцлогийг харуулсан ажлын туршлагаас харилцан ярилцаж, мэргэжлийн ур чадвар сорих, мэргэжил арга зүйгээр хангах, цаашид хамтран ажиллаж сургалтыг жил бүр хамтран зохион байгуулахаар болоод байна.
Аймгийн Хөгжимт драмын театр нь эх үрсийн баярт зориулж хүүхэд багачууддаа жил бүр хүүхдийн жүжгээр бэлэг барьдаг уламжлалтай билээ. Энэ удаад Оросын нэрт зохиолч Губаревын зохиол “Ид шидтэн” хүүхдийн сургамжит жүжгийг тоглож хүүхэд багачууддаа бэлэг барьсан юм. Уг жүжиг нь хүүхдийн оюуны хоосрол залхуурал, тоглоомын дон гэх мэт аюулаас урьдчилан сэргийлсэн ажил хөдөлмөрийн ач тусыг хүүхэд багачуудад хөгжилтэй байдлаар товч тодорхой ойлгуулсан жүжиг юм.
 
Эрүүл мэндийн чиглэлээр:
Эрүүл мэндийн газар дээр “Ирээдүйн босго” төв, “Дотно” төвийн 30 зөвлөгч хүүхдүүдэд харилцаа зөвөлгөөний талаарх сургалтыг амжилттай зохион байгуулж өнгөрүүллээ.
Аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч тусгай мэргэжилтнүүдэд ур чадварын сургалтыг зохион байгуулав
Эмнэлгийн талбар дээр санамсаргүй алдаа гардагтай холбогдуулан БОЭТөв дээр сувилагч тусгай мэргэжилтнүүдэд ур чадварын сургалтыг зохион байгууллаа. Мөн Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, АНУ-ын зүрхний холбооны сувилахуйн эмч мэргэжилтнүүд хамтран “Зүрх амьсгалын сэхээн амьдруулах яаралтай тусламж” сэдэвт сургалтыг БОЭТ-ийн сургалтын баз-д түшиглэн сургалтыг 160 дунд мэргэжилтнүүд муляжин дээр ажиллаж суралцсан.
Явуулын байдлаар алслагдсан хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг автобусанд суурилуулсан Titan 2000 рентген аппаратанд эвдрэл гарсан тул үйлдвэрлэгч байгууллагатай холбоо тогтоон, засвар хийв
БОЭТ-ийн тоног төхөөрөмжийн инженерүүд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Titan 2000 аппаратыг үйлдвэрлэгч Comed Medical Systems компанийн вэб сайтаар холбогдон шаардлагатай мэдээлийг авч гэмтлийг тогтоосон.Гарсан гэмтэл нь тэжээлийн хэсэг, камерын хэсэгт байгаа бөгөөд шинэ сэлбэг орлуулан тавьсан тохиолдолд эргэж хэвийн үйл ажиллагаандаа орно.Уг сэлбэгүүд нь үйлдвэрлэгч компанид байдаг ба тэжээлийн хэсэг 5000 доллар, камерын хэсэг 4000 долларын үнэтэй байна.Йимд уг сэлбэгийн төлбөрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
ЭМГ-ийн Яаралтай тусламж, гамшгийн үеийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчтэй хамтран Мижи телевизээр ард иргэдэд “Яаралтай тусламжийн тухай ойлголт” сэдвээр мэдээлэл хийлээ
Аймгийн эрүүл мэндийн салбарт хүн амын тоотой яаралтай тусламжийн дуудлагын тоог харьцуулахад улсын дундажтай ижил түвшинд явагддаг.Гэвч уг дуудлагуудыг эрэмбэлэн ангилахад яаралтай бус дуудлагууд 92 хувийг эзэлж байна.Йимд Яаралтай дуудлага гэдэг ойлголтыг өгч, шатлалын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх талаарх мэдээллийг хийлээ.Цаашид дээрх яаралтай бус дуудлагын тоог бууруулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Сургалтанд оролцогсдын сургалтын өмнөх мэдлэгийн түвшин 65-85% байсан бол сургалтыг дараа 80-95% болж өссөн байна.
Цусны донорын дэлхийн өдрөөр “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриатайгаар зохион байгуулж дараах ажлуудыг хийлээ. Үүнд: хүн амыг цусаа бэлэглэхийг уриалж, цусаа өгч бусдын амь насыг аварч байгаа донорууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэх,сайн дурын идэвхтний донорын тоог нэмэгдүүлэв.
Донорын тоо урьд оныхоос 15% нэмэгдлээ. Сургалт сурталчилгаанд 258 иргэд оролцлоо.
Биеийн тамир, спортын чиглэлээр: Монголын хөлбөмбөгийн холбоо 2008 оноос эхлэн “Аймгуудын цом” тэмцээнийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэхүү тэмцээний чанарыг сайжруулах, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт дэлгэрүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөр дэвшүүлж байгаа юм. Энэхүү цогц хөтөлбөрт:
–        Хөдөө орон нутагт “ГООЛ” төслийн хүрээнд хөлбөмбөгийн талбай байгуулах
–        “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” томилох
–        Аймгуудын аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээнийг зохион байгуулах
–        “Хүүхэд-Хөлбөмбөг- Ирээдүй” сургалт, фестивалийг зохион байгуулах
–        Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Мөрөөдөл” нэртэй футзалны тэмцээн зохион байгуулах ажлууд хамрагдаж байгаа
Энэ цогц хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 05-р сарын 08-аас 12-ны өдрүүдэд Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээнийг 1 үеийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бүсчилсэн байдлаар зохиох тэмцээнд нийт 4 бүсэд хуваагдаж байгаа бөгөөд бүс болгоноос шалгарсан 2, 2 баг нийт 8 баг Улаанбаатар хотноо 2013 оны 05-р сарын 14-19-ний өдрүүдэд шигшээ тэмцээнд шигшээ тэмцээнд оролцон аваргаа тодруулах юм. Одоогийн байдлаар бүсүүдээ дараахь байдлаар хуваасан бөгөөд тэмцээний хуваарь гарсан байна. Үүнд:
Тэмцээний нээлтийн ёслол болон сугалааны үйл ажиллагаа Улаанбаатар хотноо 2013 оны 04-р сарын 20-ны өдрийн 10.00 цагаас МХБХ-ны байранд сургалт, 12.00 цагаас сугалаа болон “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” нарыг томилох ёслолын ажиллагаа Элит төв дээр болсон. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Оюунгэрэл, Боловсрол шинжлэх ухааны сайд Гантөмөр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Баттулга, МХБХ-ний УЗ-ийн гишүүд, Дорнод аймгаа төлөөлөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж нар оролцсон.
Тус тэмцээний зүүн бүсийн шалгаруулалт Чойбалсан хотод байгуулагдсан хиймэл зүлэгтэй хөлбөмбөгийн анхны ногоон талбайд зохиогдож байгаагаараа онцлог юм. Тэмцээн 2013 оны 05-р сарын 08-12-ны өдрүүдэд, нээлтийн ажиллагаа 2013.05.08-ны 12.00 цаг болж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Р.Жаргалсайхан, Т.Далхаасүрэн МХБХ-ний 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийг хариуцсан бүлгийн ахлагч, МХБХ-ны ахмад тамирчин, С.Жаргал Азийн хөлбөмбөгийн холбооны коммиссар, МХБХ-ны Гадаад харилцаа, Маркетинг хариуцсан мэргэжилтэн, Сүхбаатар аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Говьсүмбэр аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцлоо. Тэмцээн Говьсүмбэр, Дорнод аймгийн баг тамирчдын тоглолтоор эхэлсэн бөгөөд тус тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд Д.Түмэнбаяр Дэлхийн хөлбөмбөгийн холбооны шүүгч, МХБХ-ны 1-р зэрэглэлийн шүүгч, О.Билгүүн саяхан болсон АХБХ-ны 14 хүртлэх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч, МХБХ-ны 2-р зэрэглэлийн шүүгч, О.Хишигтөмөр өнгөрсөн жилийн АХБХ-ны 14 хүртлэх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч, МХБХ-ны шүүгч, Э.Магад-Эрдэнэ Орон нутгийн шүүгч, МХБХ-ны шүүгчээр олон жил ажиллаж байгаа шүүгчид томилогдон ажиллаж, амжилттай болж өндөрлөлөө.
Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2013” тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн шалгаруулалтанд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн П.Мөнхжаргал дасгалжуулагчтай Хэнтий аймаг, “Үндэсний цом-2013” тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн шалгаруулалтанд амжилттай оролцож Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг тамирчид алтан медаль, Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг тамирчид мөнгөн медаль хүртэж, улмаар Улаанбаатар хотноо 05-р сарын 14-19-ний өдрүүдэд болсон шигшээ тэмцээнд Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож аваргын алтан медаль хүртлээ.
Дорнод аймгийн баг нь 2011 онд 21 аймгийн цомын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Дорнод аймгийн Л.Наранбаатар дасгалжуулагчтай, Т.Бямбасүрэн ахлагчтай 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчидамжилттай оролцож, 1989 оноос хойш 22 жилийн дараа улсын чанартай мэргэжлийн хөлбөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль шилдгийн шилдгүүдээрБ.Батсуурь “Шилдэг хаалгач”, Г.Төгсболд “Шилдэг тогтогч”, Б.Батболд “Шилдэг гоолын эзэн”-ээр тус тус шалгарч түүхэн амжилтыг үзүүлж байсан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх  зорилгоор  “Архигүй амьдрал” жилийн аяныг аймгийн хэмжээнд зарлан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж байгууллагууд, сумд болон иргэдийг оролцуулан 2013 оны 05-р сарын 01-ний өдөр 14:00 цагт  аймгийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулав.
“Архигүй амьдрал” аянд нэгдсэн 1000 залуус 3 км-ийн нийтийн гүйлтэнд оролцов.
“Архигүй амьдрал” аяны гол зорилт нь Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн оролцоог идэвхжүүлэх, архины хэрэглээг бууруулах, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог багасгах,  архи худалдаалах өдрийн тоог цөөрүүлэх,  ялангуяа хүүхэд залуусыг архины хэрэглээгүй  иргэн болгон төлөвшүүлэх, архины хамаарал бүхий иргэдэд туслах, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, архигүй хүлээн авалт, найр наадам, тэмдэглэлт өдрийг санаачилах ажлыг дэмжих, зохион байгуулж хэвших  явдал юм
            Улаанбаатар хотноо 2013 оны 05 дугаар сарын 09-10 ны өдрүүдэд Олимпийн таеквондогийн өсвөр үе, бага насны 2013 оны УАШТ амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 23 байгууллагын 340 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Г.Анхбаяр /ОУХМ/, Н.Цолмон дасгалжуулагчтай оролцсон Дорнод аймгийн Өсвөрийн баг тамирчид бага насны ангилалд 7 оноо, Өсвөр насны ангилалд 34 оноо авч нийт 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 41 оноо авч НЭГДҮГЭЭР байранд шалгарч алтан цомын эзэн боллоо. Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэнээр манай баг Өсвөрийн УАШТ-д 3 дахь удаагаа түрүүлж байгаа юм.
Мөн манай багаас тэмцээний “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар шигшээ багийн дасгалжуулагч Г.Анхбаяр /ОУХМ/ шалгарсан бол “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН”-аар 12-р сургуулийн 10а ангийн сурагч Н.Энхжаргал шалгарч манай аймгийн баг тамирчид 3 цомын эзэн болсон сайхан амжилтыг үзүүллээ.
Тэмцээнд медаль хүртсэн тамирчид:
Алтан медаль:
Эмэгтэйчүүдийн 36 кг-н жинд – Т.Ганболор /2-р сургууль 7 анги/
Эмэгтэйчүүдийн 41 кг-н жинд – Т.Сарангуа /Сэргэлэн сумын ЕБС-н 7а анги/
Эрэгтэйчүүдийн 40 кг-н жинд – С.Батхүү /2-р сургууль 91 анги/
Эрэгтэйчүүдийн 44 кг-н жинд – Н.Энхжаргал /12-р сургууль 10б анги/
Эрэгтэйчүүдийн 73 кг-н жинд – Б.Золбоо /12-р сургууль 11а анги/
Мөнгөн медаль:
Эрэгтэйчүүдийн 36 кг-н жинд – М.Тэлмэн /Сэргэлэн сумын ЕБС-н 7 анги/
Эмэгтэйчүүдийн 55 кг-н жинд – Г.Наранцацралт /Чойбалсан сумын ЕБС-н 10 анги/
Оюун ухааны оргил, төлөвшил хүмүүжлийн дээд жигүүр, шинжлэх ухаан, урлаг спортын цогц нэдэл болсон шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан 2013 оны 6-р сарын 5-14-ны өдрүүдэд Тайланд улсын Чанг Мая хотноо зохион байгуулагдах Ази Номхон далайн орнуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн 12 хүртлэх насны охидын ангилалд Дорнод аймгийн Батцоожийн Аминаа оролцохоор Улаанбаатар хотноо бэлтгэл сургуулилтандаа гараад байна.
Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд Улаанбаатар хотноо 2013 оны 04-р сарын 22-27-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд болж, тэмцээнд 27 байгууллагын 186 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай 11 тамирчин амжилттай оролцож 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Дорнод аймгийн боксын түүхэнд 24 жилийн дараа багаараа 43,5 оноогоор 1-р байр, аваргын алтан медаль, цом, мөн Т.Эрдэнэбаяр “Шилдэг дасгалжуулагч”, Э.Бат-Өлзий “Шилдэг тамирчин”-аар тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ. /Алтан медаль Эмэгтэй 51 кг Л.Алтанцэцэг, 60 кг У.Шинэцэцэг, +64 кг Э.Эрдэнэтуяа, Эрэгтэй 56 кг Х.Тулга Мөнгөн медаль эрэгтэй 60 кг Э.Бат-Өлзий Хүрэл медаль 48 кг Б.Лхагвасүрэн, 56 кг Э.Эрдэнэбадрах, 75 кг Э.Бямбацогт/
 
ОХУ-ын г.Борзя хот Ю.Н.Саранина нэрэмжит олон улсын боксын тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын баг тамирчид оролцсоноос Дорнод аймгийн Нисэх буудлын дарга, спортын мастер Х.Энхбаатар ахлагчтай Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Талын бүргэд” клубын 11 тамирчин, шүүгч Г.Ганбат, Н.Батсайхан нарын хамт амжилттай оролцож
Алтан медаль: 36 кг Э.Шинэболд, 40 кг Г.Бумчин, 40 кг Г.Тэмүүл, 75 кг Б.Эрхэмбаяр, Мөнгөн медаль: 36 кг Б.Мөнхсүлд, Хүрэл медаль: 64 кг Г.Гантулга, 43 кг Тодбилэг, 36 кг Э.Хонгор, 57 кг Х.Зол-Эрдэнэ тус тус медальт байранд шалгарч, багаараа 1-р байранд шалгарлаа. Одоо Улаанбаатар хотноо болох Олимпийн гараа олон хотын боксын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтандаа гараад байна.
Улаанбаатар хотноо 2013 оны 04-р сарын 28-29-ний өдрүүдэд “Нанжинь 2013” Азийн өсвөр үеийнхний II наадмын хөнгөн атлетикийн сонгон шалгаруулах “ГРАН-ПРИ-2013” тэмцээн болж Дорнод аймгийн Г.Хүрэлбаатар, Б.Лхамсүрэн, Б.Батхүү, Г.Сүхбаатар, Ч.Ганбүргэд дасгалжуулагчтай хөнгөн атлетикийн шигшээ багийн 35 тамирчин амжилттай оролцож 60м Туулцэцэг, 100м Г.Анхбаяр алт, Уртын харайлт Туулцэцэг алт, Энхмарал, Шинэтөгс, Гүнзориг мөнгө, 3-ын харайлт Энхмарал алт, Шинэтөгс, Гүнзориг мөнгө, 1500м Аззаяа мөнгө, Тэмүүжин хүрэл медаль тус тус хүртэж, багаараа 3-р байр эзэлж улмаар Г.Хүрэлбаатар, Б.Батхүү дасгалжуулагчтай М.Цэнгэлсүрэн, Э.Гүнзориг, Г.Хулан, О.Аззаяа, Ц.Тэмүүжин, Ө.Оюундарь, Б.Халиун, Э.Шинэтөгс, Г.Анхбаяр БНХАУ-ын Нанжинь хотноо 2013 оны 08-р сарын 16-24-ний өдрүүдэд болох “Нанжинь 2013” Азийн өсвөр үеийнхний II наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор шалгарсан байна.
            Мөн 5-р сарын 01-нд болсон Улсын аварга шалгаруулх буухиа гүйлтийн төрөлд М.Цэнгэлсүрэн, Ц.Тэмүүжин, Г.Хулан, Анхбаатар, Б.Халиун, Ө.Оюундарь нар хүрэл медаль, 5-р сарын 03-нд болсон харайлтын тэмцээний уртын харайлтын төрөлд 14-15 нас Туулцэцэг, Гүнзориг мөнгө, 16-17 нас Энхмарал алт, Шинэтөгс мөнгө, насанд хүрэгчид Х.Мичидмаа алт, Ганчимэг хүрэл, Улсын аварга шалгаруулах 3-н харайлтын төрөлд 16-17 нас Энхмарал алт, Шинэтөгс мөнгө, насанд хүрэгчид Х.Мичидмаа алт, Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртэж багаараа улсад 1-р байр эзэллээ.
         Аймгийн аварга шалгаруулах өсвөр үе, насанд хүрэгчдийн бадминтоны тэмцээн 2013 оны 05-р сарын 18-19-ний өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газрын заалд өсвөр үе, насанд хүрэгчид мөн анхан шат, сонирхогч гэсэн 3 ангилалаар зохион байгуулагдлаа. Өсвөр үеийн ангилалд 7 байгууллагын 100 гаруй тамирчин, насанд хүрэгчдийн ангилалд 12 байгууллагын 40 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээний ерөнхий шүүгчээр бадминтоны спортыг Дорнод аймагт системтэйгээр хөгжүүлж байгаа Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч, спортын мастер, аймгий бадминтоны холбооны тэргүүн Г.Хүрэлбаатар ажиллаж, Ш.Баттөмөр захиралтай Дорнын гэрэгэ ХХК-ний нэрэмжит болгон ивээн тэтгэж амжилттай зохион байгуулсан.
            Тус тэмцээнд өсвөр насны ангилалд тэргүүн байрыг Ч.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сум, удаах байранд Б.Ариунзаяа дасгалжуулагчтай 5-р сургууль, Ц.Өлзийсайхан дасгалжуулагчтай Шинэ хөгжил цогцолбор сургууль
Насанд хүрэгчдийн сонирхогчдийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1-р байр Цэдэнсодном /Политехник коллеж/, удаах байранд Б.Угтахбаяр /ХЦ-ийн 0132-р анги/, Ц.Өлзийсайхан /Шинэ хөгжил цогцолбор сургууль/, эмэгтэйчүүдийн төрөлд, 1-р байр Б.Ариунзаяа /5-р сургууль/, Солонго /Шинэ хөгжил цогцолбор сургууль/, М.Нарантуяа /1-р сургууль/, анхан шатны эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байр Мөнхболд /12-р сургууль/, удаах байранд Мөнхтулга /1-р сургууль/, Азбаяр /ДДС/, эмэгтэйчүүдийн төрөлд Гармаа /Сэргэлэн сум/, Отгон-Оюун /ДДС/, Янжиндолгор /12-р сургууль/, эрэгтэй хосын төрөлд 1-р байранд Б.Цэдэнсодном, Ч.Мөнхбатаа, удаах байруудад Ц.Өлзийсайхан, Т.Бямбасүрэн, М.Хотолтөгс, М.Цолмон, эмэгтэй хосын төрөлд Б.Ариунзаяа, М.Нарантуяа, Туул, Солонго, Туяацэцэг, Санчир, Холимог хосын төрлийн 1-р байранд Б.Ариунзаяа, Б.Цэдэнсодном, удаах байруудад Мөнх-Эрдэнэ, Санчир, Сүхбаатар, Янжиндолгор нар тус тус байр эзэлсэн. Энэ тэмцээнд хөдөө орон нутгийн өсвөрийн баг тамирчид бадминтоны тэмцээнд багаараа 1-р байранд шалгарсан нь анх удаа бөгөөд онцлог үйл явдал юм.
            Аймгийн аварга шалгаруулах 4-н төрөлт, кросс гүйлт, хөнгөн атлетикийн тэмцээнүүд 2013 оны 05-р сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тэмцээнд 16 байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс 4-н төрөлтөд багаараа 1-р байранд Б.Батхүү дасгалжуулагчтай 5-р сургууль, удаах байранд Ж.Од дасгалжуулагчтай Баянтүмэн сум, А.Ганзориг дасгалжуулагчтай Халхгол сум, кросс гүйлтийн төрөлд 1-р байранд Батсайхан дасгалжуулагчтай Баян-Уул сум, удаах байранд А.Ганзориг дасгалжуулагчтай Халхгол сум, Б.Батхүү дасгалжуулагчтай 5-р сургууль, Хөнгөн атлетикийн төрөлд 1-р байр Б.Батхүү дасгалжуулагчтай 5-р сургууль, удаах байруудад Ууганбаяр дасгалжуулагчтай Баян-Уул сум, А.Ганзориг дасгалжуулагчтай Халхгол сум тус тус эхний 3 байранд шалгарсан.
            XYII жарны тийн ялгуусан хэмээх усан могой жилийн зуны эхэн сарын шинийн гурваны билэгт сайн өдөр “Хан-уул” тайх ёслолын үйл ажиллагаанд зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 32 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат Хилийн 0132-р ангийн бөх аймгийн начин Х.Алтансүх түрүүлж, Булган сумын харъяат “Шонхор дээд сургууль” Сан-Бэйс ХХК-ний бөх аймгийн начин Г.Эрхэмбаяр үзүүрлэж, их шөвөгт Сэргэлэн сумын харъяат Онцгой байдлын хэлтсийн бөх сумын заан Б.Амарболд, Хөлөнбуйр сумын заан Б.Ганзориг нар тус тус шалгарлаа. Энэ барилдааныг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран амжилттай зохион байгуулав.
            Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолындагуу зохиогдох, Нийтийн биеийн тамир, чийрэгжилтийннэгдсэн арга хэмжээний 2013оны төлөвлөгөөний дагуу Баянтүмэн сумын ардын иргэдийн дундах “Шилжин явах цом”-ын төлөөх спортын олон төрөлтийн тэмцээн энэ сарын 12-ны өдөр зохион байгуулж 8 байгууллагын 80 тамирчин, Хуулийн байгууллагуудын дундах “Шилжин явах цом”-ын тэмцээн 5-р сарын 04-ны өдөр зохион байгуулж 6 байгууллагын 36 тамирчин, Татвар төлөгчдийн өдөрт зориулсан татвар төлөгч байгууллагуудын дундах тэмцээнийг 05-р сарын 04-ний өдөр болж 10 байгууллагын 100 тамирчин нийт давхардсан тоогоор 24 байгууллагын 220 гаруй хүнийг хамруулсан байна. Мөн Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг банкны байгууллагуудын дундах спортын олон төрөлтийн тэмцээнийг 2013 оны 05-р сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр: Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай МУ-ын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-хүүхдийн баярыг зохион байгуулах болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын А/117 тоот захирамжийг гаргуулж, нэгдсэн арга хэмжээний үлгэрчилсэн удирдамж, хөтөлбөр албан тоотын хамт 14 сум, 5 төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн 6 байгууллага, төрийн бус 7 байгууллага, 10 аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудад хүргүүлж арга зүйгээр ханган ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд нийт 2500 гэр бүлийг үйл ажиллагаанд татан оролцуулж эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхэддээ цаг зав гаргаж хэвшүүлэхийг уриалан ойлголт хандлагад нь нөлөөлж ажиллалаа. Мөн Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг аймгийн БОГ, БСГ,ЦГ, ХДТ, Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгуулж, 7 төрлийн хотхоны 21 үйл ажиллагаанд нийт 5000 гаруй хүүхдийг хамруулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад уриалж эко мэдээллийг хүргэсэн нь өмнөх жилийн баяруудаас онцлог байлаа.
        Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан тус байгууллагын дэргэдэх ЭЭЗөвлөлөөс уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Хүүхдээ баярлуулъя” нэгдсэн арга хэмжээний үеэр нийт ажилтан хаагчдын 26 хүүхдийн дунд “Азын сугалаа”, “Бяцхан мисс”, “Бяцхан ханхүү”, “Авьяастнууд” зэрэг уралдаан тэмцээнийг явуулж аваргуудыг тодруулан шагнаж урамшуулсан ба нийт хүүхдэд бэлэг өгч баярлууллаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлийг дэмжиж тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах хүрээнд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн санаачлагыг дэмжиж ажилласнаар хөгжлийн бэрхшээлтэй нийт 33 хүүхэд, 11 эцэг эхэд сэтгэлийн дэм үзүүллээ. Үүнд: Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд, тэдний гэр бүлд сэтгүүлч, яруу найрагч Б. Мөнгөнтуулын “Ижий үр”тайлан тоглолтыгтүүний урилгаар үзүүлсэн ба Сувд салонтай хамтран хүнд нөхцөлд амьдардаг өрх толгойлсон 1 эмэгтэйг гоо сайхны үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулж, сонсголын бэрхшээлтэй 16 хүүхдэд бэлэг өглөө. Мөн УЗН-ийн онцгой гишүүн хандивлагч н.Базармаатай хамтран “Сэтгэлийн бэлэг” аяныг өрнүүлж Хүүхэд хөгжил төвийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 7 хүүхдэд бэлэг өгсөн.
        Орон нутгийн хүүхэд багачуудын зуны амралтанд зориулж тус хэлтсийн дэргэд 5 төрлийн сургалт, 4 төрлийн дугуйлан зуны сургалтын хуваарь гарган хичээллэж, хүүхдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүнд:
       Урлахуйн дугуйлан нь хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өнгөний мэдрэмж олгох, найз нөхөдтэй болох бусдаас суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зураг, наамал, гар урлалын төрлөөр өдөр бүр 2 ээлжээр хичээлллэж нийт 54 хүүхдийг хамруулаад байна. Тус дугуйлан нь   зуны сургалтын үр дүнд хамрагдсан хүүхэд бүрийг өөрийн гараар хийсэн бүтээлийн сантай болгох зорилт тавин ажиллаж байна.
Шатрын дугуйлан нь зуны сургалтаар 2 ээлжээр хичээллэн 5-12 насны 20 хүүхэд, 13-15 насны 15 хүүхэд нийт 35 хүүхдийг  хамруулан шатрын спортын анхан шатны мэдлдэг олгох улмаар бүсийн болон улсад бэлтгэх зорилгоор анхан болон гүнзгийрүүлсэн шатанд хичээллэж байна. Мөн 7 дугаар сарын 19,20-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болох бүсийн тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.
Англи хэлний анхан, дунд шатны сертификаттай 30 цагийн сургалтыг эхлүүлж 8-12 насны 10 хүүхдийг хамруулан ганцаарчилсан болон харилцан ярианы дадлага хичээл явуулж байна.
Бүжгийн дугуйлан нь зуны сургалтандаа шинэ элсэлт авч, өдөр бүр 2 ээлжээр хичээллэж нийт 300 орчим хүүхдийг хамруулан хүүхдийн авьяасыг дэмжин хөгжүүлж байна.
        Хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар ирсэн өргөдөл гомдлын мөрөөр 1 хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгож, 1 хүүхдийг эрүүл мэндийн даатгалд хамруулан яаралтай эмчилгээнд холбон зуучилж, нийт 2 хүүхдийн асуудлыг шийдүүлээд байна.
            Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урьдчилан саатуулах байранд цагдан хоригдсон 17 настай А-тай 2 удаа уулзаж, сэтгэл зүйн болон нийгмийн ажлын талаар зөвлөгөө өгч ажилласан. Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг, хүүхдийн албаны байцаагч нар насанд хүрээгүй хүүхдийг гэрчээр 9-17 настай 2 хүүхэд, холбогдогчоор 17 настай 2 хүүхэд байцаахад сурган хүмүүжүүлэгчийн зүгээс оролцож, хяналт тавьж ажилласан.
Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын № А/79 тоот тушаалын дагуу 2013 оны 06-р сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Бид оролцьё хөгжье” Үндэсний чуулганд  Дорнод аймгийн хүүхдүүдийг төлөөлөн 11-р сургуулийн сурагч 9а ангийн сурагч Б.Төгөлдөр, Дашбалбар сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Мичидмаа, 8-р сургуулийн 8а ангийн сурагч Т.Амин-од, 2-р сургуулийн 10-р ангийн сурагч Ч.Гандорж 1-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Содгэрэл, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрмаа нар төлөөлөгчөөр оролцож орон нутгийн хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал нийгмийн амьдралд хөдөө орон нутгийн хүүхэд ямар эрхтэй, ямар үүрэгтэй оролцох, хүүхдийн хөгжлийн үйлчилгээг бодитойгоор бий болгох талаар  үе тэнгийнхний дуу хоолойг хүргэж чуулганд амжилттай оролцоод ирлээ.
 Мөн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөнд тус хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн төлөөлөгчөөр оролцож орон нутгийн хүүхдийн байгууллагын өмнө тулгамдаж буй асуудал, үүрэг хүлээгчдийн үзэл бодол, дуу хоолойг хүргэж ажиллалаа. Тус зөвлөгөөнд салбар яамдын болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага орон нутгийн төлөөлөл, сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн 800 гаруй төлөөлөгчид оролцсон ба   зөвлөгөөний үеэр “Хүүхэд хамгаалах бодлого”-ын төслийг танилцуулж хэлэлцүүлсэн байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай  холбогдуулан тус хэлтсийн хүүхэд хамгааллын нэгжийн ажилтнууд Унаач хүүхдийн эрхийг хангуулах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө, узельд өгөх мэдээлэл, бүртгэлийн хуудас, санамж зэргийг боловсруулан ажиллаж байна. Мөн хурдан морины салбар хороотой хамтран Хэвлэлийн бага хурал хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
            Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэчлэл” сэдэвт аймгийн төрийн албан хаагчдын чуулганд тус хэлтсийн 4 мэргэжилтэн удирдлагын хамт оролцож үзэл бодлоо илэрхийллээ.
          ХТҮГ-аас мэдээллийн сан, хяналт үнэлгээний чиглэлээр зохион байгуулсан сургалтанд тус хэлтсийн мэдээллийн сан, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хамрагдаж мэдлэг мэргэшлээ дээшлүүллээ.
         Тус хэлтсийн дэргэдэх ОНТХХТөвөөр дамжууулан энэ сард “Дохионы хэл”, “Эрдэнэсийн орноор аялахуй” цуврал сургалтыг 6 удаа зохион байгуулж 10-15 насны 54 хүүхдийг хамруулсан ба АХА тэмцээнийг 9-14 насны 13 хүүхдийн дунд зохион байгуулж, хүүхдийн эрхийн болон, танин мэдэхүйн шинэ мэдээллийг өгч ажиллалаа.
       Мөн ОНТХХТөвийн үйлчлүүлэгч Хэрлэн сумын 10-р багийн иргэн Б. нь архи ууж 11 сартай хүүхдээ гэрээсээ авч яван 3 хоног хаана орхисон нь тодорхойгүй байгаа тухай мэдээллийн мөрөөр тус төвийн ажилтнууд холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай ажилласны үр дүнд хүүхдийг ээжид нь хүлээлгэн өгч, тэднийг Хэрлэн сумын 10-р багийн хамтарсан багийн үйлчилгээнд хамруулан гэр бүлийн хүчирхийлэлд дахин өртөхөөс урьдчилан сэргийлээд байна.
        Байгууллагын ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах зорилгоор “Этүгэн”, “Итгэл ивээлт” эмнэлэгтэй гэрээ байгуулж хуваарийн дагуу нийт 26 ажилтанд үзлэг шинжилгээ хийлгэсэн ба байгууллагын дотоод мэдээллийн цагаар ажилтнуудыг  эрүүл мэндийн сургалт мэдээлэлд хамрууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
Тус хэлтэс энэ сард нийт 14 албан бичиг холбогдох байгууллагуудаас хүлээн авч хугацаатай бичгийн хариуг гаргаж хүргүүлсэн байна.
НЭГ. МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ТАЛААР
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс 2013 оны 06 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшүүлэх сургалт”-д хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнүүд хамрагдан Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Бүтээмжийн талаарх мэдээлэл, заавар зөвлөмжийг судлаж, сургалтад хамрагдагсдад Сертификат, Гэрчилгээг олгосон байна.
Мөн “Хүний нөөцийн төлөвлөлт бүрдүүлэлт, албан хэргийн стандартын чанар дээшлүүлэх сургалт”-ыг Хөдөлмөрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газраас 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж тус хэлтсийн захиргаа, санхүүгийн албаны ахлах мэргэжилтнүүд хамрагдсан.
 “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийг хэрэгжүүлэх архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх, хүүхэд залуусыг архины хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж буй “Архигүй амьдрал” аяны туг, аялах дэвтрийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс 2013 оны 06 сарын 05-нд хүлээн авч үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэлтсийн ажилтнуудад архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ГХУСАЗСЗ-ын удирдамжийг хэлтсийн нийт ажилтнуудад танилцуулан сурталчилж
“Сүүдрээс гэрэл рүү шилжих
Сэтгэлээс ухаан руу дамжих
Санаанаас оюуныг тэгшлэх
Сүүн далай эринд
Сайны эхлэл “Архигүй амьдрал”-г сонгоё
Сархад хэмээх идээнээс татгалзъя” гэсэн уриалга гаргалаа.
Биеийн тамир, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжин хэлтсийн ажилтнуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28.8.2. дах заалтыг үндэслэн   Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж байгаа 24 иргэнд аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас санаачилан хэрэгжүүлж буй “Архигүй амьдрал” жилийн аяны зорилго, хүрэх үр дүн, Монгол улсын   архидан согтуурахтай тэмцэх хуулийг сурталчилж, мэдээлэл зөвлөгөө өгөв.
  ХОЁР. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
Хөдөлмөр эрхлэлтийн албанд идэвхтэй ажил хайгч бүртгэлтэй иргэд өссөн дүнгээрээ 2828,  үүнээс эмэгтэй 1320 буюу 48,17-г эзэлж байна. Шинээр 710 иргэн энэ сард бүртгүүлснээс 392 нь эмэгтэйбайна.
Энэ сард ажилд зуучлах үйлчилгээнд 623 иргэн хамрагдсны 320 нь эмэгтэй байна. Нийт 2828 идэвхтэй ажил хайгчийг боловсролын түвшингээр авч үзвэл:
Ш Магистр, докторын: 8
Ш Диплом болон бакалаврын: 444
Ш Тусгай мэргэжлийн: 264
Ш Техникийн болон мэргэжлийн анхан шатны: 175
Ш Бүрэн дунд: 1212
Ш Суурь: 529
Ш Бага: 119
Ш Боловсролгүй: 77 иргэн байна.
Нийт ажлын байрны мэдээ өссөн дүнгээрээ 1237 байгаа ба үүнээс 46 ажлын байрны захиалга идэвхтэй байна. 1191 ажлын байр нь архивлагдсан.
Аймгийн хэмжээнд шинээр бий болсон ажлын байрны мэдээллийг цуглуулж, ажлын байрны байршил, хаяг салбарт бий болж байгаа зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэж нийт 824 ажлын байрыг www.ejob.mn вэб сайтад бүртгэж мэдээллээд байна. Шинээр бий болсон ажлын байрыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй.
ГУРАВ.ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР
 
Мэргэжлийн ур чадвар олгох сургалтад 80 иргэн худалдагч, касс, зочид буудлын ажилтан, цэцэрлэгийн туслах багш мэргэжлээр гуравласан гэрээний үндсэн дээр суралцаж, ажлын байраар бүрэн хангагдаад байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд нэмэлт санхүүжилт ирсэнтэй холбоотой төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр нийт 43 иргэнтэй гэрээний дагуу 49000.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоод байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссыг аймгийн ИТХ-аас 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн хэмжээнд мөрдөх журмыг аймгийн Засаг даргаар батлуулан ажиллаж байгаа бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлийн төсөл хүлээн авах хугацаанд ЖДҮ эрхлэгч 76 иргэн, аж ахуйн нэгж бизнесийн төслөө ирүүлсэн бөгөөд төслүүдэд дүн шинжилгээ хийж, 2013 оны 06 дугаар сарын 21-ны өдөр дэд  комиссын хуралд оруулж 500000.0 мянган төгрөгийн өртөг бүхий 15 төсөл дэмжигдээд байна.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.1.2, 12 дугаар зүйл, ХЭҮЗ-ийн 04 тоот тогтоолын хүрээнд Баян-Уул, Цагаан-Овоо, Баянтүмэн, Чойбалсан, Чулуунхороот сумдаас шалгарсан бүх малчныг Бизнес инкубатор төвийн сургалтад хамруулж, мал худалдан авах үйл ажиллагаанд зарцуулагдах 20 сая төгрөгийг сум тус бүрийн төрийн сангийн дансанд шилжүүлэн гэрээ хийх эрхийг олгоод байна. Дээрх арга хэмжээнд ХЭД сангаас 102337.0 мянган төгрөг зарцуулаад байна.
“Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Хэрлэн сумын Ахмадын хороотой хамтран “Жишиг тохижилт” төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбоотой хамтран “Хүүхэд хөгжил төв” төслүүдийн үйл явцтай хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, хяналт-шинжилгээний үнэлгээний мэргэжилтэн нар танилцсан.
Нийгмийн халамжийн чиглэлээр: Нийгмийн халамжийн үйлчилгээний төлөв байдал
Тус хэлтэс нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр давхардсан тоогоор нийт 16604 иргэнд үйлчилж өссөн дүнгээр 3915786,0 мянган төгрөг зарцуулсан байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр олгох үйлчилгээ
Тайлант онд Нийгмийн халамжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний, тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэрт нийт 2142 иргэн хамрагдаж 1524644,9 мянган төгрөг зарцуулав.
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох үйлчилгээ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмжид 362 иргэн, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлэгийн хяналтанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртлэх насны хүүхдийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлэдэггүй хөдөлмөрийн насны 206 иргэн, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлэгийн хяналтанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 18-аас дээш насны хүнийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлэдэггүй хөдөлмөрийн насны 275 иргэн, бүтэн өнчин хүүхэд асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа 33 иргэн, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан хүүхдийг гэр бүлдээ авч асран хамгаалж буй 39 иргэн болон хүүхэд, тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл садан хүнгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асран хамгаалж байгаа 112 иргэн, 16 хүртлэх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж 221 иргэнд, нийт 1248 иргэнд 306220,4 мянган төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж олголоо.
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж
 Тус хэлтэс нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Засгийн газрын 2008 оны 161 тоот тогтоолын дагуу байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа олгох мөнгөн тусламжид 770 иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18 -24 насны иргэнд нэг удаа олгох мөнгөн тусламжид 17 иргэн, гэр оронгүй нэн ядуу амьдралтай болон гэнэтийн аюул ослын улмаас орон гэргүй болсон өрхөд нэг удаа олгодог мөнгөн тусламжид 11 иргэн, гурав ба түүнээс дээш тооны бага насны хүүхэдтэй өрх толгойсон эх/ эцэгт олгох тусламжид 7, 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох тэтгэмж 21 иргэнд, хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй 2 иргэнд тэтгэмж, гэр оронгүй тэнэмэл иргэнд нэг удаа үзүүлэх мөнгөн тусламжийг 2 иргэнд, нийт 830 иргэн хамрагдсан. Дээрх нөхцөлт мөнгөн тусламжид 173057 мянган төгрөг зарцууллав.
Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд эх гэр бүлд үзүүлсэн мөнгөн тусламж
            Монгол улсын их хурлын 2010 оны 10 дугаар сарын 21 өдрийн 54 дүгээр тогтоолоор алдарт эхийн одонгийн мөнгөний хэмжээг өөрчлөн тогтоосны дагуу Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тусламжид 5796 эх, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхэд олгох тэтгэмжид 2003 эх хамрагдсан байна. Дээрх үйлчилгээнд нийт 136240,0 мянган төгрөг зарцууллаа.
Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт үйлчилгээ
 Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт, тусламжийг 312 иргэнд, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогож байгаа хөнгөлөлт, тусламжийг 895 ахмадад хамрагдаж 108333,1 мянган төгрөг олголоо.
Алдар цолтой ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж
Алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжийг 24 ахмадуудад үзүүлж нийт 24112,0 мянган төгрөгний хөнгөлөлт тусламж үзүүллээ.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад 60 иргэн, зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр ядуурлаас гарахад нь туслах, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд зуучлан хамруулахад 79 өрх иргэн, сэргээн засах үйлчилгээнд 85 гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд 500 иргэн тус тус хамрагдсан. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд нийт 724 иргэн хамрагдаж 56595,5 мянган төгрөгний санхүүжилт аваад байна.
Нийгмийн даатгалын чиглэлээр: 2013 оны 06 дугаар сард Нийгмийн даатгалд
–        Шимтгэл төлөгч ажил олгогч                             549
–        Заавал даатгуулагч                                          12981
–        Сайн дурын даатгуулагч                                               2739
–        Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч                 41272 иргэд хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого:
-Тэтгэврийн даатгалын сан         3265875,91 мян төгрөг буюу 119,2 хувь
-Тэтгэмжийн даатгалын сан       366595,50 мянган төгрөг буюу 117,38 хувь
-ҮОМШӨ-ний даатгалын сан      424574,70 мянган төгрөг буюу 150,46 хувь
-Ажилгүйдлийн даатгалын сан    86968,80 мянган төгрөг буюу 114,25 хувь
-Эрүүл мэндийн даатгалын сан 1115243,80 мянган төгрөг буюу 102,27 хувиар тус тус ахиулан биелүүлж, шимтгэлийн орлогийг 116,8 хувиар давуулан биелүүлсэн байна.
2013 оны 06 сарын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас 162 даатгуулагчид 102,1 сая төгрөгийг ажилгүйдлийн даатгалын тэтгэмжид олгосон байна.
Тэтгэврийн даатгалын санд 6 сард шинээр өндөр насны тэтгэвэр 258, тахир дутуугийн тэтгэвэр 124, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 38 иргэн тус тус шинээр тогтоож, тэтгэврийн даатгалын сангаас нийт 9391 иргэн тэтгэвэр авснаас өндөр насны тэтгэвэр авагч 5965, тахир дутуугийн тэтгэвэр авагч 785, цэргийн тэтгэвэр 442 иргэнд нийт 9443,1 сая төгрөг олгосон байна.
Тэтгэмжийн даагалын санд оны эхний 6 сарын байдлаар хөдөлмөрийн чадвар түр алдсан 915 даатгуулагчид 78,7 сая төгрөг, жирэмсний болон амаржсан 418 эхэд 328,6 сая төгрөг, оршуулгийн тэтгэмжийг 130 иргэнд 44,7 сая төгрөгийг олгосон байна.
Хяналт шалгалтын хүрээнд:
Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 6 дугаар сард төсөвт байгууллагуудын цалингийн сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлж байгаа эсэх, даатгуулагчдын нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлт баталгаажуулалт, тэтгэвэр, тэтгэмжийн бодолт, олголтыг шалгаж дүгнэлт өгөх, зөрчлийг илрүүлж, арилгах шалтгаан нөхцлийг тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх, даатгуулагчдийн хуульд заасан нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулахаар хяналт, шалгалтыг “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, Прокурорын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Монгол банк, 2 дугаар сургууль, 11 дүгээр сургууль, 2,3,4,5,8,10,11 дүгээр цэцэрлэг, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Шүүхийн шинжилгээний алба, Дорнод хамгаалалтын захиргаа, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Боловсролын газар зэрэгт  хийж зөвлөгөө, аргачлал өгч ажилласан.
Аймгийн хэмжээнд дугаар сарын байдлаар 15 даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг шалган 5,8 сая төгрөг олгож нийт 15 иргэдийн материалыг хүлээн авч баталгаажуулж шалгаад байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүрээнд:
2013 оны 06 сарл нийт 4 удаа хуралдаж 322 иргэний хөдөлмөр зохицуулалтын асуудал хэлэлцсэнээс 276 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгах, 35 иргэнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоох, 11 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцлах асуудлыг тус тус хэлэлцэншийдвэрлэв.Оношийн үндэслэл хангалтгүй, холбогдох үзлэг, шинжилгээний бүрдэлт дутуу, бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгааны улмаас нийт 6 иргэний хөдөлмөр зохицуулалтын асуудлыг түтгэлзүүлэх арга хэмжээ авсан байна.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоосон байдлыг бвчний ангиллаар нь авч үзвэл
-Ахуйн осол       8 тохиолдол ба 22,8 хувь
-Халдварт өвчин 6 тохиолдол ба 17,1 хувь
-Дотоод шүүрлийн булчирхайн өвчин 4 тохиолдол ба 11,4 хувь
-Сонсгол тэнцвэрийн эрхтэний эмгэг 3 тохиолдол ба 8,6 хувь
-Сэтгэцийн эмгэг 3 тохиолдол ба 8,6 хувийг тус тус эзэлж байна.
Эдгээр нь шинээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолын 68,5 хувийг эзэлж байна.
Гэрээ байгуулсан эмнэлэг, эмийн сангуудаас ирсэн эмийн үнийн хөнгөлөлтийн зардлын 2, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын 5 нийт 7 нэхэмжлэх, жагсаалтыг хүлээн авч, мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд нэхэмжлэх жагсаалт нийтдээ 14045 даатгуулагчдад үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эмийн үнийн хөнгөлөлтийн зардал болох 314,8 сая төгрөг нэхэмжилсэн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй, гадны даатгуулагч, регистрийн дугаар буруу, эрүүл мэндийн даатгалын мэдээлэлд байхгүй зэрэг шалтгааны улмаас 8,2 сая төгрөгийн санхүүжилт хасагдсан байна.
Дотоод ажлын талаар:
“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдахаар 7504 даатгуулагчийн материалыг хүлээн авч мэдээллийн санд оруулан Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүргүүлээд байгаа бөгөөд тус газраас 819 иргэний материал баталгаажиж, 10,2 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна.
Дээрх хуулийн хэрэгжилтйг хангах зорилгоор аймгийн төв болон сумдад орон тооны бус байцаагчийг ажиллуулж байна.
Мөн аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар, “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, 3,11 дүгээр цэцэрлэг, ажилтан албан хаагчдад мэдээлэл хийж, сурталчилан гарын авлага тарааж бүрдэл болсон баримтуудыг хүлээн авч ажиллаа.
Мөн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн зөрчилтэй 423 иргэнд архивын лавлагаагаар үйлчлэн нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн зөрчлийг арилгасан.
Мобиком корпорацийн Дорнод аймаг дахь салбартай хамтарч “Телемаркетингийн үйлчилгээ”-гээр сайн дурын даатгалд хамрагдаж буй даатгуулагчдад шимтгэлээ төлөх мэдээллийг хүргүүлсэн бөгөөд 06 дугаар сард нийтдээ 1329 даатгуулагчдад мэдээлэл хүргүүлсэн байна.
 
Тав.Хөгжлийн бодлогын бодлогын хүрээнд
 
Мал аж ахуй: Мал төллөлт: Аймгийн хэмжээнд537132 хээлтэгч мал төлөллөхөөс 70,9 хувь буюу 380991 мал төллөсөн байна. Үүнээс 381070 төл хүлээж авсан ба ботго 733, унага 20440, тугал 27762, хурга 211143, ишиг 12992 байна. Нийт гарсан төл малын 7,0% буюу 256725 толгой төл мал хорогдоод байна. Үүнээс ботго 108, унага 849, тугал 2043, хурга 12387, ишиг 11408 толгой төл мал хорогдоод байна.
2013 оны 6 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 354280 толгой төл мал бойжиж байна. Үүнээс ботго 625, унага 19591, тугал 25719, хурга 198756, ишиг 109589 толгой байна.
Малын хорогдол: Аймгийн хэмжээнд нийт малын 3,5 хувь буюу 43094 толгой мал хорогдсон ба нийт хорогдолын 57,1 хувь буюу 24616 толгой мал Халхгол суманд хорогдсон байна. Аймгийн хэмжээнд 43094 толгой мал хорогдоод байна. Үүнээс Тэмээ 64, Адуу 1045, Үхэр 6419, хонь 21127, ямаа 14449 толгой байна.
   Бэлчээр, ургамал хамгаалал: “Бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажил зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугээр сарын 07-ны өдрийн А/109 дугаар захирамжийн дагуу улсын төсвийн 70,0 сая төгрөгийн хөрөнгөөр Халхгол, Цагаан-Овоо, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Матад, Гурванзагал, Хэрлэн, Сэргэлэн сумдын үлийн цагаан оготнотой 45.0 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй энгийн механик аргаар тэмцэх ажлыг зохион байгуулж, 450 малчин өрхийг түр ажлын байраар ханган ажиллаж байна.
Бэлчээрийн усан хангамж:Хөдөөгийн хүн ам, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 390.0 сая төгрөгийн хөрөнгөөр 14 сумын бэлчээрт инженерийн хийцтэй 26 худаг гаргах ажлын гүйцэтгэгчээр “Чандмань тал” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.Эдгээр худгийг гаргаснаараа нийт малын усан хангамж 7,3 хувиар нэмэгдэх юм.
МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр урьдчилан сэргийлэх арга хэмжээний 1-р ээлжийн вакцинжуулалтад 1.268.588 толгой мал, 2-р ээлжийн вакцинжуулалтад 327129 толгой төл мал хамрагдаж 100 хувийн гүйцэтгэлтэй дуусаад байна.
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад давхардсан тоогоор 1,217,800 толгой мал амьтан хамруулахаас 121849 толгой хамруулж, гүйцэтгэл 10 хувьтай байна. Энэ оны 6-р сарын байдлаар малын гоц халдварт өвчин гараагүй тайван байна.
ГАЗАР ТАРИАЛАН:
Хаврын тариалалт:Аймгийн хэмжээгээр энэ онд 24,0 мян/га-ийн уриншинд үр тарианы 12 аж ахуй нэгжийн 13 тариа бригададууд Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халхгол сумдад үр тариа 11060 га-д тариалсан бөгөөд үүнээс улаан буудай 6040 га-д, арвай 860 га, овъёос 90 га-д, сили марин /эмийн ургамал/ 4000 га-д, Тосны ургамал 20560 га-д тариаллаа.
Тариалалтын 80 хүртлэх хувийг эзлэх Халхгол бүс нутагт хаврын цасны чийг их, талбайд зарим газраа техник орж боломжгүй шалтгаанаас хаврын тариалат 5-р сарын 10-15-ны хооронд жигдэрсэн. Хаврын тариалалтанд 48 трактор,   36 үрлэгч 103 хүн ажиллаж тарилалтыг 15-20 хоногт багтаан гүйцэтгэлээ.
Төмс, хүнсний ногооны тариалалт: аймгийн хэмжээгээр Модунь-Шаньюй ЗБН, Сэмбо ББН, Дун нутаг хоршоо, Дорнод галуут хоршоо, Ерөөлт хишиг ХХК зэрэг 8 аж ахуй нэгж хоршоо, 14 сумдын Агро паркууд, тариалан эрхлэгч 1800 өрхийн хэмжээнд 255,5 га-д төмс, 98,6 га-д хүнсний ногоо тариаллаа.
Уринш боловсруулалт: Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халх гол, Чойбалсан сумын 16 аж ахуй нэгж 25,8 мян/га-д уринш боловсруулах урьдчилсан захиалга өгөөд байна. Үүний үр дүнд 2012 оны байдлаар аймгийн хэмжээнд 57,7 мян/га тариалангийн талбай эргэлтэнд ороод байна.
 
Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:
 
1.Газрын харилцааны чиглэлээр:Газрын кадастрын мэдээллийн сангийн программ хангамж бүх сумдад хэвийн ажиллаж байна.
Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан 01/01 тушаалаар “Газрын төлбөр, татвар төлөгчийг мэдээллийн санг хөтлөх, газрын албан татвар, төлбөрийн мэдээ тайлан солилцох журам”-ын дагуу ГТМ-1 болон ГТМ-4 маягтыг бүх сумд  хугацаанд нь хүргүүлж ажилласан.
Гурванзагал сумын газрын даамал газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэх маягт санаачлан зохиож, жил бүр газар эзэмшигч, ашиглагчтай гэрээ дүгнэх ажлыг чанартай зохион байгуулан ажиллаж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна.
Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, ил тод нээлттэй байлгах ажлын хүрээнд “http://202.179.8.119/DORNOD/” интернет хаягтай сайтыг иргэдэд илүү ойлгомжтой, хялбар болгох зорилгоор дээрх интернет хаягийг “http://www.gazar.gov.mn/dornod” болгож өөрчлүүлэх хүсэлтийг ГХГЗЗГазарт хүргүүлсэн.
2.Байгаль орчны чиглэлээр:  2013 оныг БОНХЯ-аас “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн БОАЖГазраас санаачланМБОХХ-ны Дорнод салбар зөвлөл, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ, “Байгаль орчин”DTV, МБОИЗ-ийн Дорнод салбар зөвлөлтэйхамтран хог хаягдлыг дахин ашиглаж, олон нийтэд сайн туршлага болох, нүдэнд харагдахуйц бүтээл хийх, хог хаягдлын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилго бүхий “Хог бидний хэрэглээ” бүтээлийн уралдааныг зарлаж, Дорнод дээд сургууль, Политехникийн коллежийн оюутнууд, ЕБ-ийн 10 сургуулийн 25 анги, хамт олон оролцсон уг уралдаанаас шалгарсан бүтээлүүдээр “Ногоон хотхон”-доо үзэсгэлэн гаргаж хүүхдүүд, эцэг эхчүүддээ хог хаягдлыг дахин ашиглах талаар заавар зөвлөлгөө өглөө.
Хүүхдийн баярыг “Ногоон дэлхий гэр бүлээс эхтэй” уриан дор тэмдэглэн “Цэцгийн үзэсгэлэн худалдаа”, “Хог бидний хэрэглээ” бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийн үзэсгэлэн гаргаж иргэдийн хүртээл болголоо.
   Цэцэг сонирхогчдод зориулж цэцгийн төрөл бүрийн сав, тавиур, усалгааны материалын худалдааг зохион байгуулж, цэцэг тарих сонирхолтой хүүхэд залуучуудад зориулсан зөвлөгөө, “Цэцгийн талаар хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн тэмцээн зэргийг хүүхдүүдийн дунд зохион байгуулж 3 хүүхдийг IQ хөгжүүлэх тоглоомоор урамшууллаа. Ногоон хотхоноор 700 гаруй гэр бүл, 2000 гаруй хүүхдүүд үйлчлүүлсэн байна.
 Скаут хүүхдүүдтэй хамтран хогоо ил задгай хаяхгүй байх, хогийн саванд хаяж хэвших уриалга дэвшүүлэн явуулын хогийн сав ажиллуулсан ба төмрийн хаягдал ашиглан хийсэн хог хамагч нь хүүхэд багачуудын анхаарлыг ихэд татаж байлаа.
БОНХЯ-ны сайд, УМХЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, техник технологийн түвшинд үзлэг хийх, Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, 2013 онд улсын төсөв болон өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг шалгах, нийт тарьц суулгацын тоо, түүнээс ойжуулалт, ойн зурвас хот цэцэрлэгжүүлэх ажилд шилжүүлэх хэмжээнд хүрсэн тарьц суулгацын тоог модны төрөл тус бүрээр гаргах, ойн ангиас олгож байгаа эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгосон байдалд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлаар Баян-Уул суманд БОНХЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Энхтайван ахалж, МХЕГ-ын БОХУ ахлах байцаагч Ж.Бадамханд, ой судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Ганбаатар, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн С.Мөнхсайхан, аймгийн МХГ-ын БОХУБайцаагч И.Энхтуяа нар хамтран ажилласан ба шалгалтанд Баян-Уул суманд үйл ажиллагаа явуулдаг “Бавж барас” ХХК, “Нарс-мод” ХХК, “Өвөр-эрээн” ХХК хамрагдав. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч ажиллаа.
Аймгийн засаг даргын 2013 оны А/130 дугаар захирамжийн дагуу мод тооллогын ажлын хэсгийг байгуулан аймгийн 14 сумын нийтийн эзэмшлийн болон аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хашаанд ургаж буй модыг тооллогод хамруулсан ба урьдчилсан байдлаар дүн мэдээг нэгтгээд байна.
“Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайн ашиглалтад шилжсэнээс бусад талбайг Засгийн газарт хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу БОНХЯ, УУЯ, Газрын тосны газар, МХЕГ, орон нутгийн ИТХ, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс батлагдсан удирдамжийн дагуу газар дээр нь ажилласан. Комисс буцаан авах талбайн цооногуудын нөхөн сэргээлт, хаагдсан замууд, байгаль орчны төлөв байдлыг нэг бүрчлэн үзэж шалгалаа. Цооногийн толгойг стандартад нийцүүлэн булаагүй, зарим газруудад хүнд металлын хэмжээ хүлцэх стандартаас давсан, газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийлгээгүй, зарим замууд бүрэн эдгээгүй, биологийн нөхөн сэргээлт зарим газарт хангалтгүй хийгдсэн зэрэг зөрчил илэрсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэгтгэн “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-д хугацаатай үүрэг өгөхөөр тогтсон.
Тосон хулстайн” БНГ-ын15 жилийн ойн баярыг 2013 оны 06 сарын28-нд Хөлөнбуйр суманд тэмдэглэн өнгөрүүлсэн ба баярын үйл ажиллагаанд THC-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Дорнод, Хэнтий аймгийн Байгаль орчны газар, УТХГН-ийн Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баянтүмэн, Цагаан-овоо, Хэнтий аймгийн Норовлин, Баян-овоо сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, байгаль хамгаалагчид, малчдын нөхөрлөлийн гишүүд, Хөлөнбуйр сумын иргэд оролцсон. Энэ үеэр “Тосон хулстайн” БНГ-ын мэдээллийн төвийн нээлт, хүүхдийн болон цолгүй бөхчүүдийн барилдаан зэргийг зохион байгуулсан.
 
4. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт хил залгаа Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засаг, худалдааны хамтарсан үйл ажиллагааны 9 дэхь удаагийн ээлжит арга хэмжээ 2013 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтохоор ахлуулсан албаны болон бизнес эрхлэгч 70 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй оролцсон.
Орон нутгийн бизнес эрхлэгчид тус арга хэмжээнд оролцожхөрш зэргэлдээ орны худалдаа эдийн засгийн талаарх мэдээллийг авахаас гадна бизнес уулзалтад оролцож, орон нутгийн үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж сурталчилан борлууллаа. Гурван улсын хил орчмын бүс нутгуудын хоорондын найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, бизнесийг хөгжүүлэхэд чиглэсэн тус үйл ажиллагаанд нийт 1000 орчим төлөөлөгчид оролцож хамтран ажиллах санал солилцож, харилцан ойлголцох гэрээ байгуулсан. Дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанаас Шилдэг зохион байгуулагчаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Шилдэг бараа бүтээгдэхүүнээр “Бабуб” ХХК-ийн “Амттан” цехийн гурилан бүтээгдэхүүн, “Хэрлэн номин бизнес төв”-ийн Эрдэнэт хивс, шилдэг оролцогчоор Дорнод аймгийн оёдолчдын холбоо, “Их индүүт” ХХК-ууд шалгарсан.
 
5. Барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр:
2013 онд Чойбалсан хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зургийн даалгаврыг аймгийн ерөнхий архитектор, ашиглагч байгууллагын удирдлагатай хамтран санал солилцож, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилтан, мэргэжилтэн болон аймгийн хот байгуулалтын зөвлөлийн гишүүдэд танилцуулан боловсруулж БХБЯ-ны ОСНААБХЗГ-т хүргүүлээд байна.
 “Аригүн” ХХК, иргэн Гэрэлбаатарын барьсан1 дүгээр давхартаа үйлчилгээний газартай 36, 48 айлын 2 орон сууцны барилга, нийт 84 айлын орон сууцны барилга шинээр ашиглалтад орлоо.
АНУ “DEZERET” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг Нуурын хороололд ус түгээх худаг шинээр баригдлаа.
Дорнод НАА ХХК-д бохир усны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн.
Орон нутгийн төсвийн 813,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн орон сууцны инженерийн шугам сүлжээг засварлах, улсын төсвийн 136,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ивээл” хорооллын гадна дулааны шугам сүлжээг шинэчлэн засварлах ажил хийгдэж байгаа ба ажлын явц 35 хувьтай.
Чойбалсан – Өндөрхаан чиглэлийн 95,4 км хатуу хучилттай авто зам барих ажлыг Зам, тээврийн яамны дүгнэлтийн дагуу Хөгжлийн банкны санхүүжилтээр 4 компани шууд гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд: “Насны зам” ХХК 30 км, “Хансун зам” ХХК 27 км, “Гашууны гол” ХХК 27,75 км, “ЗЗБ” ХХК 10,65 км. Эдгээр компаниудын ажил байдалтай танилцахаар аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох замын маршрутын дагуу 6 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд, Зам, тээврийн сайд Л.Гансүх газар дээр нь уулзаж танилцлаа. Мөн “Хансун зам” ХХК, “Гашууны гол” ХХК, “ЗЗБ” ХХК компаниудтай орон нутгийн удирдлагууд болон мэргэжлийн холбогдох байгууллагууд уулзан орон нутгийн зүгээс хамтарч ажиллах талаар ярилцсан. Ажлын явц хэвийн газар шорооны ажлаа эхлээд байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд 6 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, салбарын байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцан, яамныхаа бодлого чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ талаар уулзалт ярилцлага хийв. Уг журманд орон сууцны болон үйлчилгээний зориулалтаар шинээр баригдаж байгаа болон хуучин барилгуудын гадна тохижилт, гудамж талбай, зам, гэрэлтүүлэг, авто машины болон нийтийн тээврийн зогсоолд баримтлах хэм хэмжээг тодорхойлох юм.
Чойбалсан хотын өнгө үзэмжийг сайжруулах, хот тохижилтийн талаар баримтлах журмын төслийг боловсруулан эхний удаагийн хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ИТХ-ийн төлөөлөгчид, ЗДТГ, Чойбалсан хотын захирагчийн алба, баг, СӨХ-ийн дарга нарийн хүрээнд зохион байгууллаа.
 
Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл
 
Хэрлэн сум: /Аймгийн төв/
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АВДАГ БОЛЛОО
            Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Төрийн албаны шалгалтыг Дорнод аймагт зургадугаар сарын 06-ны өдөр анх удаа цахим хэлбэрээр зохион  байгууллаа. Шалгалтын нээлтэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Мэргэшлийн шалгалтын Төв комиссын дарга Т.Хадхүү, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Л.Эрдэнэчулуун нар оролцож амжилт хүсэж үг хэллээ. Мөн Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарам, ахлах мэргэжилтэн  М.Алтанбагана нар арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтыг зохион байгуулсан юм.
            Шалгалтад нийт дэс түшмэлийн ангилалын 3 ажлын байранд 30, туслах түшмэлийн ангилалын 7  ажлын байранд 93 иргэн, нийт 123  иргэн бүртгэгдснээс  32 иргэн тэнцсэн дүнтэй байна.
            Дээрд дурдсан журмын дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалтыг сорилын, бичиг баримтын, ярилцлага, ур чадварын гэсэн төрлүүдээр авчээ.
Төрийн албаны шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, ажилласан юм. Уг шалгалтыг шууд цахим тестээр авч, үр дүн шууд гарч тэнцсэн, тэнцээгүй гэдгээ харах боломжтой болжээ.
Ингэснээр төрийн албаны шалгалт шинэ шатанд гарч байна. Шалгалтанд бүртгүүлэгчид цахим хуудас буюу /www.csc.gov.mn/ хуудсанд мэдээллээ оруулснаар тухайн сонгон шалгаруулалтанд хэн гэдэг хүн, ямар мэргэжилтэй, ажлын туршлага, ямар ажлын байранд өрсөлдөж байгаа зэрэг нь нээлттэй байна.
Цахим тестний онцлог нь тухайн шалгуулагч тухайн цаг хугацаанд хийхгүй бол автоматаар устах, хугацаандаа бөглөөгүй тохиолдолд дутуу дүгнэгддэг байна. Иймд шалгуулагч бүр цагийг ягштал баримтлан, тестээ бөглөх талаар урьдчилан мэдээллийг төрийн албаны салбар зөвлөл, шалгалтын ажлын хэсэг тухай бүрт өгдөг.
Цаашид төрийн албаны шалгалтыг цахим хэлбэрээр бүртгэн, шалгалтыг шууд авч ярилцагыг тусад нь хийж ажиллаж байгаа талаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ.
            Тэрээр хэлсэн үгэндээ төрийн албан хаагч нь төрийн бодлогыг иргэдэд хүргэх үйлчилгээний байгууллага учраас хүнд суртал, авлигал, хээл хахуулиас ангид байж, төрийн үйлчилгээний үүргээ ухамсартайгаар биелүүлэх ёстойг онцолсон юм.
            Мөн энэ үеэр зарим төрийн албан хаагчдыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар, Төрийн дээд одон медаль,Алтангадас одонгоор 4, Хөдөлмөрийн хүндэт медалиар 4, болон МУ-ын Төрийн албаны зөвлөлийн дээд шагнал “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр 9 төрийн албан хаагчдыг шагнасаныг гардууллаа.
            Энэхүү чуулган нь Төрийн албан хаагчид санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, тодорхой асуудлын шийдлүүдийг санал болгож, харилцан хэлэлцэх бололцоог бүрдүүлсэн , цаг үеэ олсон арга хэмжээ  боллоо хэмээн төлөөлөгчид дүгнэж байв.
Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн дундах автозамын шав тавих ёслол боллоо
            Өнөөдрийн шинийн гурваны билэгт сайн өдөр буюу 6 дугаар сарын 11-ний өдөр улсын төсвийн 1,2 тэр бум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн дундах автозамыг хатуу хучилттай болгох ажлын шав тавих ёслол боллоо. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням, Аялал жуулчлал, дэд бүтцийн ахлах мэргэжилтэн Б.Дугармаа, Авто агро ХХК захирал н.Энхболд, Авто зам ХХК захирал Ж.Энхболд болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүд оролцлоо. Шав тавих ёслолд “Данриг данжаалин” хийдийн лам, газар лусыг аргадаж ном хурлаа. Энэхүү зам нь 2,7 км урт, 7 метрийн өргөнтэй асфальтан хучилттай зам болох юм.
            Тус замын ажлын тендерт “Авто зам” ХК, “Авто Агро” ХХК түншлэлийн гэрээгээр шалгарч уг ажлыг гүйцэтгэгчээр ажиллахаар болсон юм. Энэхүү замыг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажлаа эхэлж байна.
Дорнод аймагт “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” өдөрлөг зохион байгууллаа
            Аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Мэргэжлийн хяналтын ажилтан”-ы өдрийг угтаж, “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” уриатай үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний үеэр аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, улсын байцаагчийн зөвлөмжөөр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналтын чиглэл бүрээр гарын авлага, зөвлөмж боловсруулан 523 ширхэгийг тарааж, игэдэд зориулсан үзүүлэн самбар гарган, 30 ширхэг эрүүл мэндийн дэвтэр олгож, 135 ширхэг санал асуулгын хуудсаар санал асуулга авч нэгтгэлээ.Мөн тус арга хэмжээндээ Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг сайн дурын даатгалын шимтгэлд хамруулах, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг сурталчлан, баримт хүлээн авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалтыг 47 хүнд хийж, Стандарчилал хэмжилзүйн газрын байцаагчид 24 жинд жингийн баталгаажилтыг хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг сурталчилан тус өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан байна.
ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ОЛГОЛЛОО
Хүн амын орлогын албан татварын буцаан олголтоор нийт 1404 иргэний 570,1 сая төгрөгийг олгох юм байна.
Эхний ээлжинд 2013 оны 1 сарын 25-ны дотор Татварын хэлтэст материалаа бүрдүүлж өгсөн 744 иргэний 368,8 сая төгрөгийг олгоод байна.
Үлдэгдэл ХАОАТ-ын буцаан олголтыг 6 сарын халамж, орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон сумдын санхүүгийн дэмжлэгээ санхүүжүүлээд орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэр буюу орон нутгийн харилцах дансны үлдэгдлээсээ тавихаар төлөвлөн ажиллаж байна.
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МОД ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын захирамжын дагуу аймгийн хэмжээнд мод тоолох ажил хийгдэж байна. Хэрлэн сумын нийтийн эзэмшилийн талбайд ургаж буй модны тооллогыг хийж дуусгаад байгаа юм байна. Мөн жил бүрийн зун улиасны үр боловсорч цагаан хөвөн хийсдэг үүнтэй холбогдуулж 2014 онд аймгийн хэмжээнд ургаж буй улиас модонд тандалт хийж цэцэглэлтийг багасгах зорилгоор модонд улаан будгаар тэмдэглэгээг хийж байна мөн Гурванзагал, Булган, Цагаан-овоо, Дашбалбар, Сэргэлэн сумд модны тооллогоо хийж дуусган тайланг Байгаль орчны газарт ирүүлээд байна.
Энэ оны 6 дугаар сарын 6-аас эхлэн 7 сарын 1 -ний хугацаанд Хэрлэн сум, албан байгууллага аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэгийн гаднах нийтийн эзэмшлийн зам талбайд ургаж байгаа ногоон байгууламжаа тоолж дууслаа. Мод тооллогоор Чойбалсан хотод нийт 48,023 ширхэг навчит мод, 262 ширхэг шилмүүст мод, 5249 ширхэг бут сөөг тоологдсон байна. Чойбалсан хот 17,860 м квадрат талбай зүлэгтэй бөгөөд үүний 785 м квадратыг нөхөн зүлэгжүүлжээ.
Хэрлэн сумын Захирагчийн алба, байгаль орчны хяналтын улсын байцаагч, эко эргүүлүүд, 10 багийн Засаг даргын ажлын албаны хүмүүс зөвхөн нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа модыг тоолоод зогсохгүй энэ онд шинээр ямар хөрөнгө оруулалтаар хичнээн мод тарьж ургуулсан, Хэрлэн суманд ургаж байгаа мод ургамалын амьдралт зэргийг бүртгэсэн байна.
2013 онд Чойбалсан хотод 11,301 навчит мод, 46 ширхэг шилмүүст мод, 808 ширхэг бут сөөгийг шинээр тарьж ургуулсан байна. Мод тооллогын ажлыг хийснээрээ орчин тойрондоо ногоон байгууламжийг ямар арга замаар өргөжүүлэхэв, ямар мод ургамалыг тарьвал илүү тохиромжтой гэх зэрэг цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, чиглэл гарах зорилготой юм.
Хэрлэн сумын мод тооллогын ажлын хэсэг ирэх онд тайралт хийх эм улиас модонд тэмдэглэгээ тавьсан. Тооллогын дүнгээр Хэрлэн суманд 6993 метр урт ургамалын хашлага байгаа бөгөөд үүний 485 метр хашлагыг шинээр хийжээ. Мөн манай хотод 1564 м квадрат цэцгийн мандал байна.
ССАЖЯ-НЫ ДЭД САЙД МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАА
            Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал манай аймагт ажиллалаа. Тэрээр Их бурхант цогцолборыг сэргээн засварлах улсын комиссын даргаар томилогдож сэргээн засварлах үл явцтай газар дээр нь танилцсан байна.
Түүнтэй хамт ССАЖЯ-ны харьяа Соёлын өвийн төвийн хамт олонИх шүтээнээ сэргээн засварлах ажлын 2 дахь жилийн үйл явцтай танилцлаа. Энэ жил Их бурхантыг сэргээн засварлах ажилд 130 сая төгрөг зарцуулна
ЗОЛБИН НОХОЙ УТСГАЛЫН АЖИЛ ЯВАГДЛАА           
Хэрлэн сумын Иргэний танхимийн дэргэдэх  70583131 нээлттэй утсанд Чойбалсан хотод золбин нохой олширч байна гэсэн санал хүсэлтийг иргэд нилээдгүй ирүүлжээ  Хэрлэн сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгаас золбин нохой утсгах ажлыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд  он гарсаар 500 гаруй хараа хяналтгүй золбин нохой усгажээ. Нохой утсгал явагдаж байгаа үед орон нутгийн телевизээр дамжуулан ард иргэдэд өөрийн нохойгоо сул чөлөөтэй явуулахгүй барьж уяхыг сануулсан байна. Зургаадугаар сарын 12-ны өдөр энэ ажил үргэлжилж Чойбалсан хотын 10 багийн нутаг дэвсгэрт 98 эзэнгүй золбин нохой утсгал хийж ажиллажээ.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ГАРДУУЛЛАА
            Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох өнөөдөр Хэрлэн сумын иргэн Ц.Мөнхзоригт буцалтгүй тусламж гардууллаа. Иргэн Ц.Мөнхзориг нь цэргийн албанд татагдан алба хааж байх үедээ осолд орж хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсан бөгөөд одоогоор эхнэр, 0-6 насны 3 хүүхдийн хамт 3 дугаар багт түрээсийн байранд амьдардаг, тахир дутуугийн тэтгэврээс өөр орлоггүй юм байна. Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох иргэн Ц.Мөнхзоригийг цэргийн алба хааж байх үедээ осолд орж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж ажил эрхлэх бололцоогүй, өөрсдийн гэсэн орон гэргүй зэрэг амьдарлын нөхцөлийг харгазлан 600.000 мянган төгрөгийн буцалтгүй тусламжыг өнөөдөр гардууллаа. Мөн Дорнод аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээр дамжуулан иргэн Ц.Мөнхзоригт Нийгмийн халамжын тухай хуулийн 13.1.1-д заасан асаргааны тэтгэмж 13.5.7-д заасан амьжиргааг дэмжих мөнгөн тусламжид хамруулсан бөгөөд одоогоор гэр авахад нь зориулж нэг удаагийн мөнгөн дэмжлэг болох 1.200.000 мянган төгрөг нийт 1.800.000 мянган төгрөг олгоод байгаа юм.
ДОРНОД ДЭЭД СУРГУУЛИЙГ 180 ОЮУТАН ТӨГСЛӨӨ
            Дорнод  дээд сургуулийн төгсөлтийн баяр өнөөдөр буюу 06 сарын 17-ны өдөр боллоо.
            Мөнгөн хонхны баяр хүндэт зочдыг угтан авч  дуу хуураар эхэлсэн юм. Нийт төгсөгчдөдөө хандан Дорнод дээд сургуулийн захирал доктор /Ph.D/ М.Одмандах болон, аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. 2009-2013 оны хичээлийн жилд Дорнод дээд сургуулийг 13 мэргэжлээр, бакалаврын зэрэгтэй 180 оюутан төгсөж байгаа юм. Дорнод дээд сургуулийг төгссөж буй эрхэм төгсөгчиддөө амьдралын их гараанд нь амжилт хүсч, цаашдынх нь ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
 
Дорнодын долоон суманд E-Бирж суурилуулжээ
“Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Hөдөлмөрийн яамны санаачлагаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, орон зай, цаг хугацааны хязгаарлалгүй, цахим хэлбэрээр дамжуулахад зориулагдсан электрон хайлтын төхөөрөмж /Е-Бирж/-ийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд болон төвийн 6 дүүргийн 138 хороонд суурилуулж дуусаад байгаа билээ. Энэхүү төхөөрөмжөө ойрын хугацаанд байнгын интернэтийн сүлжээ орсон 21 аймгийн 142 суманд суурилуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд манай аймгийн Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Чойбалсан зэрэг долоон суманд уг төхөөрөмжийг байрлуулж хүлээлгэж өглөө. Суурилуулсны дараа Хөдөлмөрийн төв биржийн мэргэжлийн ажилтнууд ирж холбогдох мэдээллийг оруулж, сүлжээнд холбох гэж байна.
 
Хороололд шинээр цэвэр усны худаг нэмэгдлээ
Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг Нуурын хорооллын хойд эгнүүдийн дунд ус түгээх худаг шинээр баригдаж  нээлтээ хийлээ. АНУ “DEZERET” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар энэхүү худгийг барих санхүүжилтийг шийдсэн байна. Тус хорооллын арын зургаан эгнээний айлууд усаар байнга гачигддаг, худаг нь хол зэрэг олон хүндрэл гардаг байжээ.  Харин энэхүү асуудлыг “Хатан сэлбэ” ТББ-ийнхан хүлээн авч санхүүжилтийн боложмтой эх үүсвэрийг хайж “DEZERET”-ийн хамт олонтой холбогдсноор ийнхүү тохилог цэвэрхэн ус түгээх худагтай боллоо. Худгийн гүйцэтгэлийн ажлыг “ДДГ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар босчээ. Нээлтийн үеэр тус худгийг орон нутгийн өмчийн алба бүртгэн авч, цаашид “Дорнод НАА” ХХК, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ- ууд үйл ажиллагааг нь тасралтгүй жигд ханган иргэдэд цэвэр ус хүртээх үүргийг хүлээн ажиллах юм.
МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
            Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баян-Уул, Цагаан-Овоо, Баянтүмэн, Чойбалсан, Чулуунхороот сумын 25 малчин өрхөд, нийт 125,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэрээг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс малчидтай байгууллаа. Хөтөлбөрийн шаардлагын дагуу төсөлд 18-40 насны, хөдөлмөрийн чадвартай гишүүний тоо 2, богт шилжүүлснээр 50-150 толгой малтай, өөрийн гэсэн хашаа саравч, худаг ус, өвөлжөө хаваржаатай өрхийг сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэн сонгож, сонгосон өрхийг газар дээр нь очиж шаардлагын дагуу шалгасны үндсэн дээр эдгээр өрхийг сонгож гэрээ байгууллаа. Малчид нь мал маллах арга ухааны талаар мэдлэг чадвар эзэмших, мал маллах арга ухаанд суралцаж бие дааж хувиараа фермерийн аж ажуйг хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх чадвартай байх нь гол үзүүлэлт бөгөөд малчин өрхийн төсөлд хуваарилагдсан хөрөнгийн 80 хувийг сайн үүдрийн, өндөр ашиг шимтэй малаар малжуулахад, 20 хувийг бизнест сургах, туршлага судлах зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *