Үсчний мэргэжил олгох, дээшлүүлэх, зэрэг олгох сургалт боллоо

n5Аймгийн хэмжээнд үсчний мэргэжил олгох, дээшлүүлэх, зэрэг олгох сургалтыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Үсчин, гоо сайханчдын холбоо, “Лонда” сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалт чадамж, орчин үеийн мэргэжлийн хандлагад суурилсанаараа урьд өмнө нь явагдаж байсан сургалтаас онцлог боллоо.
Сургалтад Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдахыг хүссэн иргэд, аймагт үйл ажиллагаа явуулж буй үсчин гоо сайхны салоны ажилчид нийт 51 иргэн хамрагдаж мэргэжлийн түвшний тайралт, мэргэжлийн бүтээгдэхүүний хэрэглээ, орчин үеийн тайралтын чадамжийг эзэмшин, зэрэг олгох шалгалтад хамрагдлаа.
Зэрэг олгох шалгалтыг улсын Ур чадварын мэргэжлийн комисс  Улаанбаатар хотоос томилогдон ирж авсан ба шалгалтад хамрагдсан 26 үсчинээс 1-р зэрэгт 7, 2-р зэрэгт 8, 3-р зэрэгт 11 үсчин тус тус тэнцэн, улсын баталгаажсан үнэмлэхний шаардлагыг хангасан.
Ирэх долоо хоногт анхан шатны мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй иргэд шалгалт өгч мэргэжлийн эрхээ авах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *