Аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаанаар “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус хөтөлбөрийг 2018–2021 онд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг нийт төр захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд зохион байгуулах юм

Аймгийн төр захиргааны байгууллагад нийт 4774 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй хүргэх гол нөөц болох төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг үе шаттай сайжруулж,  нийгмийн баталгааг хангах асуудлыг дэмжин хуулиар тогтоосон аливаа баталгаа, дэмжлэг, боломжийг бүрэн эдлүүлж, тогтвортой, мэргэшсэн, санаачилгатай, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой. Тус хөтөлбөрт улс төр, төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагдана.

“Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөр нь:

  • Төрийн байгууллагын удирдлагын менежментийг сайжруулж, хуулиа дээдэлсэн, иргэндээ хүрч ажилладаг төрийн албыг төлөвшүүлнэ.
  • Хүний нөөцийн бодлогод суурилсан төлөвлөлт, зохион байгуулалтыг хэрэгжүүлж, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлнэ.
  • Албан хаагчдын нийгмийн баталгааг дэмжиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг хуулийн дагуу нийт төрийн байгууллагуудад мөрдүүлнэ гэсэн 3 зорилтын хүрээнд хэрэгжих юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *