2013 оны жижиг зээл олгох банкууд шалгарлаа

images

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалттай жижиг зээлийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох банкны сонгон шалгаруулалтад ХААН банк, Капитал банк, Төрийн банк баримт бичгээ ирүүлснээс ХААН банк, Капитал банк шалгарлаа.
Шалгарсан банкууд Хөдөлмөрийн яам, аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй гурвалсан гэрээ байгуулж зээлийн эх үүсвэрийг байршуулан жижиг үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд 2 жилийн хугацаатай, сарын 0.85 хувийн хүүтэй жижиг зээл олгож эхлэх юм.
Капитал банк нь зээлийн барьцаа хөрөнгө дутсан иргэдийн барьцааны тодорхой хувийг батлан даах эрсдлийн санг өөрийн хөрөнгөөр байгуулах саналыг гэрээндээ тусгасан нь шалгаруулах үзүүлэлтэд нөлөөлсөн.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *