“Зам тээврийн осол гэмтлийг бууруулахад олон нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг

Гадны шалтгаант өвчлөл, нас баралтын тохиолдол зүүн аймгууд тэр дундаа Дорнод аймагт сүүлийн 5 жилд улс, аймгийн дундажаас тогтмол өндөр байна. Дорнод аймагт 2011 онд зам тээврийн осол гэмтлийн тохиолдол 10000 хүн амд 64,5, нас баралт 1000 хүн амд 5,3 тохиолдол бүртгэгдэж  2003 оныхоос тохиолдол нь 36,3-аар, нас баралт нь 3,3-аар нэмэгдсэнээс гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа автомошины тоо сүүлийн 5 жилд 2 илүү хувиар нэмэгдсэн гэсэн тоо баримт байгаа билээ.
Эдгээрээс харахад Дорнод аймагт тохиолдож байгаа зам тээврийн осол, гэмтлийн тоог бууруулах арга замыг боловсронгуй болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээний стандарт, хуулийн хэрэгжилтийг хангах ажилд салбар дундын хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо чухал байгаа тул “Зам тээврийн осол гэмтлийг бууруулахад олон нийтийн оролцоо” сэдвээр 2013 оны 8-р сарын 14-ний 14 цагаас Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд  телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгээр Дорнод аймагт зонхилон тохиолдож байгаа зам тээврийн осол гэмтлийн шалтгаан, үр дагавар, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь иргэний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах талаар, нийтийн тээврийн үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах нь осол гэмтлийн тоог бууруулах тухай мэдээллийг иргэдэд хүргэх юм.

“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛИЙГ БУУРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох хүмүүс:

1.Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Нийгмийн эрүүл мэндийн мастер П.Бибиш /99589295/
2.Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Оюунбилэг /96685848/
3.БОЭТ-ийн гэмтлийн эмч, “Осол гэмтлээс сэргийлэх” хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагч Ариунхүү
4.БОЭТ-ийн гэмтлийн эмч Анхбаяр
5.Замын цагдаагийн тасгийн дарга ц/д/х С.Батсүх /99578888/
6.Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч хошууч Ариунсанаа
7.ЗЦТ-ийн зохицуулагч цэргийн д/а Г.Одгэрэл /99261601/
8.Тээвэр автозамын газрын дарга Э.Батхүү /98222202/
9.МХГ-ын байцаагч Эрдэнэбаатар /99040466/
10.Нийгмийн даатгалын магадлагч эмч Б.Амаржаргал
11.Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн дарга Уртнасан /89663314, 99847662/
12.“Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч А.Энхтуяа
13.Олон нийтийн байцаагч
14.Иргэдийн төлөөлөл
Иргэд та бүхэн хэлэлцүүлэгтэй холбоотой санал, хүсэлтээ эдгээр хүмүүсээр дамжуулан илгээхийг хүсье.

Эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *