“ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”

Монгол улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу “Оюу толгой” ХХК-ний санхүүжилтээр зах зээл, бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа мэргэжлээр богино хугацаанд, онол дадлагыг 30:70 гэсэн харьцаатайгаар сургаж, ажил олгогч, суралцагч, Хөдөлмөрийн байгууллага, сургалтын байгууллага хоорондын дөрвөлсөн гэрээгээр сургаж, ажлын байранд зуучилдаг энэхүү сургалт 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт орон нутгийн 52 аж ахуй нэгж 45 мэргэжлээр 463 ажлын байрны захиалга ирүүлсэний дагуу ажил олгогч, суралцагчийн   ярилцлага зохион байгуулж,   хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй 24-40 насны  518 иргэнээс  барилгын салбар 132, авто замын салбар 5,  хөдөө аж ахуйн салбар- 44, уул уурхайн салбар 50, нийт 231 иргэнийг сонгон шалгаруулж 2013 оны 02 дугаар сарын 01-нээс нэгдүгээр ээлжийн 128, 04 дүгээр сарын 01-нээс хоёрдугаар ээлжний 103 иргэнийг хамруулан  сургалт, дадлагыг зохион байгуулж байна.  Бүх суралцагч дөрвөлсөн гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 100  хувь ажлын байраар хангагдана.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *