Мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, хамтын ажиллагаа

Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал харъяалагдах болсноор Хөдөлмөрийн хэлтсийн чиг үүрэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх” гэсэн асуудлыг тусгасан.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа:

2012-2013 онд аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж элсэлт-сургалт-ажлын байр гэсэн зарчмаар ажиллав.  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 2011-2012 онд нийт 7 салбарын мэргэжлээр 319 суралцагч суралцаж төгссөнөөс 218 нь ажлын байраар хангагдлаа. Мөн цаашид 12 хүн үргэлжлүүлэн суралцаж байна.

МСҮТ, Политехник коллежийн 2013 оны нэг, зургаадугаар сарын төгсөлтийн мэдээг салбараар нь авч үзвэл: Санхүү, бизнес,худалдаа 35, уул уурхай 38,   авто засвар 20, хүнсний үйлдвэр 32, хөнгөн үйлдвэр 27,  үйлчилгээ 19, хөдөө аж ахуй 10, зам гүүр 3,  тээвэр 6,  барилга 107,  нийт 297   төгсөгч байгаа бөгөөд ажлын байрны мэдээг нэгтгэж байна.  2010-2012 онд нийт 7 салбарын мэргэжлээр 319 суралцагч суралцаж төгссөнөөс 218 нь ажлын байраар хангагдсан нь 68.0 хувьтай үзүүлэлт юм.

Ажил, мэргэжилтэй танилцах нээлттэй ярилцлага арга хэмжээг   2013.03.11-нд  Политехник коллежид, түншлэгч байгууллагуудтай хамтарсан “Түншлэл-2013” уулзалт зөвөлгөөнийг  2013.04.11-нд МСҮТ-д тус тус зохион байгуулав. Ажил олгогч, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, дадлага хийлгэх, сургалтын орчин сайжруулах чиглэлээр ажил олгогчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан дээрх арга хэмжээнүүдийн үеэр сургалтын орчин, хөтөлбөрийн талаархи холбогдох мэдээллийг өгч, орчин үеийн техник, технологийн хөгжил, тавигдаж байгаа шаардлага, цаашид мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах асуудлууд, хөдөлмөрийн хэлтэс, сургууль, ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түншлэл, үйлдвэрлэлийн дадлагын чанар,  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайжруулах талаар ярилцаж санал солилцов.  Арга хэмжээнд ажил олгогч 38 аж ахуйн нэгж байгууллага, суралцагч 250 хүн оролцов.

Аймгийн хөдөлмөрийн бага чуулганы үеэр МСҮТ-үүдтэй идэвхтэй хамтран ажиллагч тэргүүний ажил олгогч “Алтай” группийн Халхгол дахь салбар, Дорнод аймгийн “Түшнээ” ХХК-ийг “Шилдэг түншлэгч” байгууллагаар шалгаруулж, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Политехник коллежийн хамтарсан өргөмжлөл гардуулав.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *