ЖДҮ ЭРХЛЭГЧ ААН-ИЙН БҮРТГЭЛ

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг санхүүгийн талаар дэмжих, хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах зорилгыг хангах, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийг бүртгэх ажил явагдаж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт « Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.1-д заасан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/-д гаргана» гэж заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийг 2011 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд бүртгэж эхэлнэ.
Дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй. Үүнд:
1. тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл;
2. төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;
3. банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ;
4. ашигт малтмал эрэх, хайх, ашиглах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *