ЖДҮХС-ийн гол зорилго:

–    ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байр бий болгох
–    ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад  нь дэмжлэг үзүүлэх,
–    ЖДҮ эрхлэн явуулах, удирдах, хөгжүүлэх чиглэлээр арга зүйн сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх
–    Зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Аймаг, дүүрэг Нийслэл Бүс нутгийн Лизинг
Зээлийн хэмжээ 100 сая

хүртэл

200 сая хүртэл 200 саяас  дээш 500 сая хүртэл
Зээлийн хүү/жил/ 7% 7% 7% 7%
Зээлийн хугацаа 5 жил 5 жил 5 жил 5 жил
Үндсэн зээлээс чөлөөлөх Доод хугацаа

1 жил

Доод хугацаа

1 жил

Доод хугацаа

1 жил

Доод хугацаа

1 жил

Төсөл хүлээн авагч Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс Нийслэлд

ЗДТГҮ-н хэлтэс

Хөдөлмөрийн яам,

ЖДҮХСан

Хөдөлмөрийн яам,

ЖДҮХСан

ЖДҮ-ИЙН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар төсөл бичих иргэн ААНэгж нь доорх шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

А. Үйл ажиллагаа эрхэлж буй зээл хүсэгчид тавих шаардлага:

1.    “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх
2.    Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
3.    Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
4.    Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх
5.    Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах
6.    Шинээр бий болох ажлын байранд хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй иргэдээс авах, бүртгэлгүй иргэдийг ажлын байртай болгох бол хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт ажилтны 10 хувьтай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө тусгаж баталгаажуулсан байх
7.    Үр ашигтай, судалгаа тооцоотой, зээлээ төлөх орлоготой байх зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг ирүүлэх
8.    Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцсан, түүнээс баталгаажуулсан гэрчилгээтэй байх

Б. Шинэ бизнес эрхлэгчдэд тавих шаардлага:

1.    Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
2.    Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
3.    Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай боловсон хүчинтэй байх
4.    Тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг эрх бүхий байгууллагаас авсан байх
5.    Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
6.    Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн зах зээлийн судалгаа,  үнийн түвшин, хэтийн төлөвийн талаарх мэдээлэл, хэрэгцээ, шаардлага зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг ирүүлэх
7.    Орон нутгийн  онцлогийг харгалзан тухайн орон нутгийн  түүхий эд, нөөцөд түшиглэсэн, үр ашигтай байх
8.    Шинээр бий болох ажлын байранд хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй иргэдээс авах, бүртгэлгүй иргэдийг ажлын байртай болгох бол хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт ажилтныхаа 10 хувьтай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлж мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,   дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө тусгаж баталгаажуулсан байх
9.    Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцан батламжлах гэрчилгээ авсан байх

Дээрх шалгуурыг хангасан тохиолдолд доорх материалыг бүрдүүлсэн байна.

1.    Өөрийн бизнесийн үр ашгийн тооцоо бүхий төслийн баримт бичиг
2.    Иргэний үнэмлэхний хуулбар болон АА-н нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.    Шаардлагатай зөвшөөрлийн бичиг баримтууд
4.    Банк санхүүгийн байгууллагаас өргүйг нотолсон тодорхойлолт
5.    Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар
6.    Бизнесээ эхэл сургалтын гэрчилгээ
7.    Иргэн бол ЖДҮ эрхлэгч иргэнээр бүртгүүлсэн гэрчилгээ, АА-н нэгж бол гэрчилгээний ар талд ЖДҮ эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлсэн дардастай байх

Шалгуур үзүүлэлтийг хангасан материалаа бүрэн бүрдүүлэн хавсаргасан иргэн ААНэгж төсөл хүлээн авах зарын дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ЖДҮ-сан хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ.

Зээлийн батлан даалт

    “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хууль батлагдсан  /2012/
    Зээлийн батлан даалтын сан байгуулагдсан /2012.11.06/
    Үүсгэн байгуулагчид: МУ-ын ЗГ, МҮХАТ, МАОЭНХ.
    Үйл ажиллагаа: Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааг эрхэлнэ.

Шалгуур
  • арилжааны банкны зээл олгох нөхцөл, шалгуурыг хангасан,
  • хүссэн зээлийнхээ 40 хувиас багагүй хэмжээний барьцаа хөрөнгөтэй,
  • батлан даалт гаргуулах хүсэлт гаргасан байна
Батлан даалтын 1  удаагийн хэмжээ
  • дээд хэмжээ нь тухайн зээлийн 60 хүртэл хувь ба 250 сая төг-с хэтрэхгүй
  • доод хэмжээнд хязгаарлалт заагаагүй
Батлан даалтын төрөл
  • эргэлтийн хөрөнгийн,
  • хөрөнгө оруулалтын,
  • бичил зээлийн
Хураамж, даатгал, шимтгэл
  • Үйлчилгээний хураамж нь 10.000 /арван мянга/ төгрөг байна. /арилжааны банкинд нэг удаа төлнө./
  •  Батлан даалтын шимтгэл нь батлан даалтын хэмжээнээс шалтгаалан 1-3 хувиар тооцож төлнө/Сангаар батлан даалт гаргуулахдаа олгох зээлээс суутгуулна.
  • Эдгээр нөхцлийг батлан даалт хүсэгч зөвшөөрсөн байх учиртай.

Зээлийн батлан даалт гаргахын тулд:
1.    Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зээл хүссэн өргөдөл, зээлийн материалаа банк, санхүүгийн байгууллагад өгнө.
2.     Банк, санхүүгийн байгууллага нь зээл олгох дүгнэлтээ Зээлийн батлан даалтын санд ирүүлнэ.
3.    Зээлийн батлан даалтын сан ирүүлсэн материалыг нягтлан үзээд зөвшөөрвөл Зээлдэгч болон Банк, санхүүгийн байгууллагатай Батлан даалтын гэрээ байгуулна.
4.     Банк, санхүүгийн байгууллага нь Батлан даалтын гэрээнд үндэслэн батлан даалттай зээлийг олгоно.
5.     Зээлдэгч нь батлан даалтын шимтгэл төлөхийг зөвшөөрнө.
6.    Банк, санхүүгийн байгууллага нь батлан даалтын шимтгэлийг олгох зээлээс суутган Зээлийн батлан даалтын сангийн данс руу шилжүүлнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *