Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банкаар дамжуулан зээл олгоно.

Зээлийн зорилго:

Ажлын байр нэмэгдүүлэх, шинээр бий болгох

Зээлдэгч:

1.    Малчин
2.    Хувиараа хөдөлмөр эрхлэгч
3.    Нөхөрлөл хоршоо байгуулах иргэн
4.    Бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэн
5.    Ажил олоход хүндрэлтэй болон гадаад улсад хөдөлмөр эрхлэж байгаад буцаж ирсэн иргэн

Зээлийн зориулалт:
1.    Өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэгч жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулах,
2.    Өргөтгөх
3.    Үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах

Зээлийн хэмжээ:

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд 5 сая хүртэл төгрөг, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд 10 сая хүртэл төгрөг
Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, бордоо, мал, тэжээвэр амьтан,тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж хоёр сая хүртэл төгрөгийн зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг тухайн банктай байгуулсан гэрээний үндсэн дээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.
Зээлийн нөхцөл:
    Зээлийн хугацаа – 24 сар
    Сарын хүү- 0,85%
 Зээлд  хамрагдах дараалал:
1.    Хөдөлмөрийн хэлтэст хандах
2.    Зээл авахад бүрдүүлэх материалтай танилцах
3.    Сонгосон банкинд хандах ба банк тухайн зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
4.    Банк зээл олгохоор шийдвэрлэсэн бол Хөдөлмөрийн хэлтэсээс шинээр ажлын байр бий болгох гэрээг банкинд тодорхойлолт хийж явуулна.
Зээл авахад бүрдүүлэх материал:
1.    Нөхөрлөл хоршооны албан бичиг
2.    Иргэн өргөдөл бичээд Хорооны даргаар  цохуулна.
3.    Иргэний үнэмлэхний хуулбар
4.    Зээлийн төсөл, ажлын байрны тооцоо
5.    Шинээр бий болсон ажлын байранд ажиллах иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар
6.    Нөхөрлөл хоршооны гэрчилгээний хуулбар
7.    Ажлын байрны зураг, түрээсийн гэрээ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *