Орон сууцны чөлөөлөлт, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ
ЭДЛҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН  ЖАГСААЛТ

Анх удаагаа хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын  чөлөөлөлт эдлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.    Татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлт
2.    Иргэний үнэмлэхний хуулбар
3.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
4.    Татвар төлөгчийн орлого татварын бүртгэлийн дэвтэр
5.    Үл хөдлөх хөрөнгийн газраас тухайн хувь хүнд олгосон “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”-ний хуулбар
6.    Хувь хүн зээл авсан бол банк болон санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ
7.    Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ
8.    Хувь хүн өөрийн орлогоор орон сууцаа барьсан бол орон сууцны материалын зардлын баримт, үнэлгээний тайлан
9.    Орон сууц барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулсан тооцсоныг нотлох баримт
10.    Байранд төлсөн мөнгийн баримт
11.    Хувь хүн өөр этгээдийн өмчилж байсан орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан эдтгээдийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт эсхүл түүний хуулбар
12.    Татварын чөлөөлөлт эдлэх иргэний 2012 оны цалингийн тодорхойлолт

Хоёр ба түүнээс дээш  жилдээ орон сууцны чөлөөлөлт эдлэж байгаа тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.    Татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлт
2.    Иргэний үнэмлэхний хуулбар
3.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
4.    Татвар төлөгчийн орлого татварын бүртгэлийн дэвтэр
5.    Үл хөдлөх хөрөнгийн газраас тухайн хувь хүнд олгосон “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”-ний хуулбар
6.    Татварын чөлөөлөлт эдлэх иргэний 2012 оны цалингийн тодорхойлолт

 

Дорнод аймгийн Татварын хэлтэст

Хүсэлт бичих нь:

Тус аймгийн  …………. сумын ….-р багийн …….-р /хашаа/ байшингийн ……..тоотод оршин суудаг, …………………………. байгууллагад ажилладаг /………………… / тоот регистрийн дугаартай …………………  овогтой ………………… би  ХХОАТ-ын тухай хуулийн 16.1.12- заалтаар
орон сууцны чөлөөлөлт,  24.6 – 24.7-р  заалтаар  гадаад, дотоод сургуулийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд  /аль нь болох доогуур зур/  хамрагдахаар  ………оны ХХОАТ-ын тайлан гаргаж, зохих журмын дагуу материал  бүрдүүлэн  өгч  байна.
Иймд бүрдүүлсэн материал, тайлан хянан  үзэж татварын  хөнгөлөлт, чөлөөлөлтөнд  хамруулан,  буцаан олголтыг  баталгаажуулж  өгнө үү.
Тайлангаар баталгаажсан татварын буцаан олголт  . . . .. . /төгрөг/ /тоогоор/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ./үсгээр/   Миний нэр дээрхи . . . . . . ..банкны    . . . . .    тоот дансны дугаартай харилцах дансанд шилжүүлнэ үү.

Хүсэлт гаргасан :  . .  . . . . .  овогтой  . . . . . . . . Харилцах утас ……………………………..

 

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ
ЭДЛҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ  БАРИМТ БИЧГИЙН  ЖАГСААЛТ

Нэг. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.    Татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлт
2.    Иргэний үнэмлэхний хуулбар
3.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
4.    Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ
5.    Тухайн оюутныг төрсөн буюу үрчилсэн хүүхэд гэдгийг нотлох баримт / төрсний болон үрчилсэн гэрчилгээ/
6.    Оюутны сургуулийн тодорхойлолт
7.    Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай орлогын баримт
8.    Хөнгөлөлт эдлэх эцэг, эхийн 2012 оны цалингийн тодорхойлолт

Хоёр.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийн хөнгөлөлтийг эдлүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.    Татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлт
2.    Тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлдэг болохыг нотлох тодорхойлолт / хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд шаардлагагүй/
3.    Оюутны сургуулийн тодорхойлолт / тэр сургуулийн тэр овогтой тэр тэддүгээр курсын оюутан мөн /
4.    Сургалтын төлбөр төлсөн тухай орлогын баримт
5.    Оюутны “Иргэний үнэмлэх”-ийн баталгаажсан хуулбар
6.    Оюутны  2012 оны цалингийн тодорхойлолт /хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд Татварын албатай тооцоо хийсэн баримт/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *