Монгол Улсын Хилийн тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг Дорнод аймгийн хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөлгөөн өнөөдөр Хилийн цэргийн 0132 дугаар ангид болж байна.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХТХ нийгэмлэгийн гишүүд, ХХТХ-ний гишүүд болон хилийн ангиудын захирагч, төлөөлөл, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсийн удирдлагууд, хил орчмын бүс нутагт амьдарч буй малчид оролцож байна.

Аймгийн Засаг даргын дэргэдэх “Хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөл”-ийн ээлжит зөвлөгөөнийг шинэчлэн найруулсан ”Хилийн тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тайлант жилдээ багтаан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн ХХТХЗ-ийн гишүүдийг шинэчлэн баталж шинэ бүрэлдэхүүнтэй анхны зөвлөгөөнөө хийж байна.

Зөвлөгөөнөөр Хил хамгаалах оролцох хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үүрэг оролцоо, цаашид анхаарах асуудал, “Ажлын байрны стресс гэр бүлийн орчинд нөлөөлөх нь” сэдэвт илтгэл, ХХТХЗ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулах, Хилийн 0132 дугаар ангийн алдрын танхимтай танилцах, урлагийн тоглолт, шагнал гардуулах зэрэг үйл ажиллагаа явагдаж буй юм.

Хил хамгаалалтад туслах хүчний 2017 оны зөвлөгөөнөөс 22 зорилт бүхий ажил арга хэмжээг зохион байгуулахаар сумын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, нутгийн захиргааны байгууллагад үүрэг болгосон зөвлөмжийн биелэлт 50,7 хувьтай байна.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат: Сум, агентлаг байгууллагын удирдлагууд хил хамгаалалтад туслах хүчний болон хил хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж харилцан хамтран ажиллах чиглэлийг энэ үеэр өгсөн юм.

Дорнод аймгийн хэмжээнд 2017 онд улсын хилд тулсан 7120 гаруй малыг хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн оролцоотойгоор хүлээлгэн өгч иргэд малчдад учрах 1.2 тэрбум төгрөгийн хохиролоос урьдчилан сэргийлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *