Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор зохиож буй Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын Олон улсын тэмцээн энэ сарын 22-26-ны өдрүүдэд Дорнод аймагт болж байна.

Өчигдөр тэмцээний нээлтийн арга хэмжээ аймгийн Биеийн тамир, спортын газарт болсон юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГын дарга П.Бат-Өлзий, БТСГ-ын дарга Б.Чимэддорж, Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, урилгаар Гавьяат тамирчин Х.Алтанхуяг, Гавьяат тамирчин Д.Отгондалай, Монголын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Нээлтийн үеэр Дорнод аймгийн боксын холбооны тэргүүн, тэргүүлэгчид МУГД Ё.Төмөрбатаад хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

Мөн энэ үеэр Монгол Үндэсний Олимпийн Хорооны “Алтан-Очир” одон, алтан медалиар Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын боксын дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, аймгийн Боксын холбооны тэргүүлэгч Б.Батдорж нарыг шагнасныг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийт 100 орчим тамирчид

Өсвөр үе:                  эрэгтэй – 49 кг, 60 кг

эмэгтэй – 54 кг, 2001 оны – 2002 он

Залуучууд:               эрэгтэй – 60 кг, 1999 оноос – 2000 он

Насанд хүрэгчид:    эрэгтэй – 60 кг, 64 кг, 75 кг,

эмэгтэй – 51 кг, 60 кг, 69 кг,  /1998 оноос-1977 он/ ангилалаар явагдаж байна.

Тэмцээний хөтөлбөрийн дагуу үргэлжилж өнөөдөр

8.00 цаг Жингийн үзлэг

14.00 цаг Хагас шигшээ тоглолт /20 тулаан/ болж байгаа бол маргааш буюу

2017.11.25-ны өдөр Бямба гараг

8.00 цаг Жингийн үзлэг

14.00 цаг Хагас шигшээ тоглолт /20 тулаан/

2017.11.26-ны өдөр Ням гараг

11.00 цаг Шигшээ тоглолт /10 тулаан/

Шагнал гардуулах үйл ажиллагаа тус тус болох юм.

 

Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа 1970 оноос боксын спортоор улсын  2-р шигшээ   багт хичээллэж, улс, олон улсын тэмцээнүүдээс 12 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль хүртэж  байсан шилдэг тамирчин юм.

Ё.Төмөрбатаа багшийн бэлтгэсэн шавь нараас Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медаль, Дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн аваргын мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын алт, Оюутны дэлхийн аваргын  хошой мөнгөн медаль, ОУын хэмжээний мастер 8, Спортын мастер 17, Спортын дэд мастер 10, МБАТ-ний спартакиадын аварга 6, Улсын аварга 71, Спортын I зэрэгтэй тамирчин 60 гаруй төрөн гарсны зэрэгцээ спортын цол зэрэгтэй тамирчин, шүүгчид олныг бэлтгэн ажиллаж ирсэн.

Тодруулбал: Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга, МУГТ Д.Отгондалай, мэргэжлийн боксын Дэлхийн аварга, Ази тивийн сонирхогчдын боксын аварга, БНСУ-ын мэргэжлийн боксын аварга, Пан  Азийн аварга, 2002 оны Дэлхийн аварга Г.Баяртогтох нараараа Монголчууд бид бахархдаг билээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *