Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт  боллоо.

Төрийн албанд мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, Төрийн жинхэнэ албанд анх орж  туршилтын хугацаанд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж  А, В үнэлэгдсэн 24 төрийн албан хаагч  тангараг өргөж, төрийн далбаанаас адис аван, тангарагийн бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын иргэн Төрийн жинхэнэ албанд орохдоо Төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг Монгол Улсын төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дугаар зарлигаар  батласан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ёс төртэйгээр өргөдөг билээ.

Төр түмэндээ тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болж Монгол улсаа тунхагласны 93 жилийн ойн баярын өмнөхөн  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа төрийн жинхэнэ албан хаагчиддаа  чин сэтгэлийн баяр хүргэж, төрийн албаны шинэтгэлийн үйл явцад бодитой хувь нэмэр оруулж, төрийн албаны хүндтэй бөгөөд хариуцлагатай албандаа  чин үнэнчээр зүтгэн ажиллахыг хүсэн ерөөж ажлын их амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Өнөөдөр тангараг өргөсөн төрийн албан хаагчид:

  1. Ганзоригтын Оюунтуяа -Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн
  2. Эрдэнэцогтын  Отгончимэг          -Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Засаг даргын туслах
  3. Бадамдоржийн Отгонбавуу  – Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
  4. Бумчаасүрэн Золзаяа -Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн
  5. Борчулууны Солонго       -Аймгийн  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн
  6. Ганболд Оргилмаа           –  Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн
  7. Батболд Оргилмаа              –  Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Олон нийтийн оролцоонд түшгилсэн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
  8. Цэдэн-Ишийн Отгонсүрэн            – Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Нэг цонхны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
  9. Батбаяр Дөлгөөн                – Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хэвлэл мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
  10. Нямдоржийн Отгонтуяа     -Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн
  11. Батдоржийн Дөлгөөн         -Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн
  12. Борчулууны Төгс     -Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Судалгаа, мэдээллийн сан, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
  13. Чинбатын Үржинханд        -Аймгийн Эрүүл мэндийн газрын Өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн
  14. Ганболдын Урангэрэл        -Аймгийн Эрүүл мэндийн газрын Сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэг хариуцсан мэргэжилтэн
  15.  Дашцэрэн Ариунгэрэл       -Аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний сэргийлэлт, хавдрын эрт илрүүлэг, тандалт, бүртгэл хариуцсан мэргэжилтэн
  16. Загдын Сарантуяа                         -Аймгийн Эрүүл мэндийн газрын Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн
  17. Гэрлээгийн Сугар                -Аймгийн Эрүүл мэндийн газрын Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
  18. Мягмарцогтын Гэрэлмаа -Аймгийн Эрүүл мэндийн газрын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
  19. Эрдэнэболдын Цэрэнчимэг         -Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч
  20. Гөлгөөгийн Мягмарсүрэн              -Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч
  21. Ороолонгийн Отгонжаргал           -Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч
  22. Мөнхжаргалын Ганбат       -Аймгийн Мэргэжлийн хяналтын газрынАвто замын хяналтын улсын байцаагч
  23. Төмөр-Очирын Урангоо    -Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч
  24. Нямаагийн Батзул                         -Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газын Мал үржлийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *