Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор зохиогдох Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн өнөөдөр аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд эхэллээ.

Эхний өдрийн нэгдсэн жин үзлэгээр 10 жинд 3 улсын нийт 20 байгууллагын 97 тамирчин өрсөлдөхөөр жингээ үзүүллээ.

Тоглолтын хувиарыг танилцуулбал:

11-р сарын 22-ны өдөр 14.00 цагаас эхлэн нийт 20 тулаан

11-р сарын 23-ны өдөр нийт 17 тулаан

11-р сарын 24-ны өдөр 14.00 цагаас нийт 20 тулаан

11-р сарын 25-ны өдөр 14.00 цагаас эхлэн хагас шигшээ 20 тулаан

11-р сарын 26-ны өдөр 14.00 цагаас эхлэн шигшээ 10 тулаан явагдана.

Тэмцээн дараах насны ангилаар явагдаж байна.

Өсвөр үе:  эрэгтэй – 49 кг, 60 кг

эмэгтэй – 54 кг, 2001 оны – 2002 он

Залуучууд:                эрэгтэй – 60 кг, 1999 оноос – 2000 он

Насанд хүрэгчид:    эрэгтэй – 60 кг, 64 кг, 75 кг,

эмэгтэй – 51 кг, 60 кг, 69 кг,  1998 оноос-1977 он

Тэмцээнийг МБХ-ноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүнд AIBA-ийн  дүрмийн дагуу удирдан явуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *