Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Ø Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

Ø “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

Ø “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

Ø “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийндаатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.
  3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;
  4. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.
  6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  7.  Шалгалтын үйлчилгээний төлбөр

            Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

            Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn  сайтаас болон 70583437 дугаараас лавлах боломжтой.

 

ДЭС ТҮШМЭЛИЙН  АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  

Д/Д Захиалга өгсөн газар, байгууллагын нэр Нэгжийн нэр Ажлын байр Ажлын байранд тавигдах шаардлага
Нэр Хариуцсан асуудал Ангилал зэрэглэл Орон тоо Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай чадвар
0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 Хөлөнбуйр сумын ЗДТГ Мал эмнэлэг үржлийн тасаг Мал эмнэлэг үржлийн тасгийн улсын байцаагч Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан байцаагч ТЗ-6 1 Дээд Малын их эмч Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах, удирдах чадвартай. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
2 Баян-Уул сумын ЗДТГ Мал эмнэлэг үржлийн тасаг Мал эмнэлэг үржлийн тасгийн улсын байцаагч Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан байцаагч ТЗ-6 1 Дээд Малын их эмч, Зоо техникч Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах, удирдах чадвартай. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
3 Баян-Уул сумын ЗДТГ Засаг даргын Тамгын газар Байгаль орчин хяналтын улсын байцаагч Байгаль орчин ТЗ-6 1 Дээд Экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт үнэлгээ Тухай салбарт 3-аас доошгүй жил ажилласан Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, баримт бичиг боловсруулах чадвартай Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
4 Мэргэжлийн хяналтын газар Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс Улсын байцаагч Хөдөлмөрийн хяналт ТЗ-6 1 Дээд Инженер, Эдийн засагч Хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх. Мэргэшсэн  байх Багаар ажиллах, удирдах чадвартай, Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх Орон хэлний мэдлэгтэй Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
5 Мэргэжлийн хяналтын газар Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс Улсын байцаагч Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт ТЗ-6 1 Дээд Эрүүл ахуйч, халдвар судлагч, нийгмийн эрүүл мэндийн судлалч Мэргэшсэн байх Мэргэшсэн  байх Багаар ажиллах, удирдах чадвартай, Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх Орон хэлний мэдлэгтэй Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
6 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Цагаан-Овоо, Чулуунхороот сумын ЗДТГ Мэргэжилтэн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 2 Дээд Эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч, нийгмийн ажилтан Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн талаар мэргэшсэн. Удирдан зохион байгуулах, бүтээлч санал дэвшүүлэх,
7 Боловсрол, соёл урлагийн газар Боловсролын алба мэргэжилтэн Дизайн технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 1 Дээд Багш Сургалтын технологи арга зүйг эзэмшсэн Боловсролын байгууллагад 5 ба түүнээс дээш жил ажилласан Заах арга зүй, ур чадвартай, судалгаа хийх мэдээлэл ашиглах боловсруулах, график, дизайны программ эзэмшсэн Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
Байршил Захиалга өгсөн байгууллага Нэгжийн нэр Албан тушаалын Ажлын байранд тавигдах шаардлага
Ангилал Нэр Хариуцсан асуудал Орон тоо Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай шаардлага

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *