Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг 2017 оны 12 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

Дорнод аймгийн гэрэл зураг сонирхогч та бүхнийг үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Гэрэл зургийн үзэсгэлэн:

  • Салбарын түүхэн замнал
    • Байгалийн унаган төрх
    • Аялал жуулчлал
    • Байгалийн үзэсгэлэнт газрууд
    • Тусгай хамгаалалттай газар нутаг
    • Биологийн олон янз байдал
    • Салбарын олон улсын хамтын ажиллагаа
    • Салбарын ололт амжилт
    гэсэн сэдвүүдээр олон нийтэд хүрэх юм.

Үзэсгэлэнд тавих зураг нь А3 хэмжээтэй байх тул үзэсгэлэнд ирүүлэх зурагт тавих шаардлага нь 2-3 мегабайт пикселээс доошгүй нягтралтай, холбогдох тайлбарын хамт байх бөгөөд цаасан хэлбэрээр байвал өндөр нягтралтайгаар скайнердаж явуулж болно.

Гэрэл зураг сонирхогчид дээрх сэдвийн аль ч төрлөөр бүтээлээ ирүүлэх боломжтой.

Зургийг 2017 оны 11 сарын 28-ны дотор Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд буюу atarchimeg.numrug@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *