Зээлийн батлан даалтын сан, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн уулзалтыг энэ сарын 24-ний өдөр 14:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна. Уулзалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцох боломжтой.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэлцдэггүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаатай, эх үүсвэртэй батлан даалттай зээл авах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Их Хурал “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийг 2012 онд баталж, Зээлийн Батлан Даалтын Санг байгуулсан билээ. Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм.

Тус сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сан нь зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг ашгийн төлөө буй байгууллага юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *